A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 108 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 108 | |
|
Та хүүхдийнхээ хичээлийн цүнхийг өргөөд үзээрэй. Тоосго хийчихсэн мэт л байх вий. Харин энэ үед хүүхдээ “Битгий бөгтийж яваад бай” гэж загнаж байсан үеэ эргэцүүлээрэй. Бөгтийхөөс аргагүй байгаа биз?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар сурагчдын цүнх тухайн насны хүүхдэд тохирох зохистой хэмжээнээс хүнд байх нь бие бялдрын өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй булчингийн ачаалал, сээр нурууны хазайлт, нуруу нугаламын өвчлөлийг үүсгэдэг байна.
Олон улсын жишигт бага ангийн хүүхдийн цүнхний дундаж жин биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой гэсэн стандарт бий.
АНУ гэхэд хүүхдийн цүнх биеийн жингийн 5-10 хувиас ихгүй байх дүрэм мөрддөг.
Манай улсын хувьд хүүхдийн цүнхний жинд өнөөг хүртэл стандарт тогтоогоогүй.
Хүүхдийн цүнхэнд сурах бичиг, дэвтэр, үзэг, харандааны сав, аяга, халбага, биеийн тамирын хувцас гээд хамгийн багадаа 5-6 төрлийн хичээлийн хэрэгсэл байдаг. Ерөнхий боловсролын бодлогын газрын гаргасан зөвлөмжид дурдсанаар хичээлийн хэрэгсэл дараах жинтэй байгаа аж.
Бага ангид өдөрт дунджаар дөрвөн хичээл орно гэж бодъё. Тэгвэл үүн дээр дөрвөн хичээлийн ном, дэвтэр хийгээд бусад хэрэгслийг тооцож үзвэл бага ангийн сурагчийн цүнх 2.8-5.2 кг байна.
Боловсролын хүрээлэнгийн мэдээлснээр I ангийн хүүхдийн цүнх 3,145 кг хүнд, II ангийнх 3,074 кг, III ангийнх 3,212 кг, IV ангийн 3,127 кг, V ангийнх 3,765 кг байгаа аж.
6 настай Монгол эрэгтэй хүүхдийн биеийн жин дунджаар 19.2 кг, эмэгтэй хүүхдийнх дунджаар 18.8 кг байдаг гэж үзвэл 6 настай сурагчийн цүнхний зохистой жин хоёр кг-аас ихгүй байх ёстой юм.
Монгол, АНУ, ОХУ-ын нэгээс тавдугаар ангийн сурагчийн цүнх ямар жинтэй байгааг харьцуулан харцгаая.
Австралийн нуруу нугасны мэргэжлийн баг сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж хүнд нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоожээ. Сургуулийн Сурагчдын 79.1 хувь нь хүнд цүнх үүрдэг, 65.7 хувь нь цүнхнээсээ болж ядардаг, 50 хувь нь хүнд цүнх үүрснээс болж нуруу нь өвддөг гэжээ.
Хүнд цүнх хүүхдийнх өсөлт, төдийгүй нуруу, хүзүү мөр зэрэг биеийн бусад хэсгийн яс болон булчингийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Дээрх хүснэгтээс үзвэл АНУ-ын хоёрдугаар ангийн хүүхдийн үүрэх хэмжээний хүнд цүнхийг манай улсын нэгдүгээр ангийн сурагч үүрч байна. Үүний шалтгаан нь манайд мөрдөх стандарт байхгүй, бага ангийн ном хэтэрхий том хүнд мөн хичээлийн зарим хэрэгслээ ангидаа үлдээж явах шүүгээ байдаггүйтэй холбоотой.
Иймд та хүүхдийнхээ цүнх, хичээлийн хэрэгслийг нас биед нь тохируулан сонгож, цүнхийг нь нуруунд нь жигд ачаалал өгөхүйц зөв үүрүүлж дадаарай.
Эх сурвалж:
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|