• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    122   |  
0

Засгийн газар, ЭМЯ-тай хамтран 2006 оноос эхлэн ЕБС-ийн 1-5 ангийн сурагч бүрт 600 төгрөгт багтаан нэг аяга сүү, үр тарианы шинэ бүтээгдэхүүн бүхий “үдийн цай” өгөх болсон. Хөтөлбөр хэрэгжсэн 13 жилийн хугацаанд төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний ханш нэмэгдсэн ч 600 төгрөгийн төсөв нэмэгдсэнгүй. Хоол үйлдвэрлэгчид энэ өртөгт багтаахын тулд хямд буюу нүүрс ус ихтэй хүнс сонгохоос өөр аргагүй болж байгаа юм.

Иймд өдрийн гуравны нэгийг сургууль дээр өнгөрөөдөг сурагчид хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцэх шим тэжээлийг нөхөж чадахгүй байна. 

БСШУ, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379341 тоот хамтарсан тушаалаар 6-9 насны хүүхдийн хоногийн хоолны шимт бодисын илчлэгийн хэмжээ нь нэг удаад 380-450 гр хоол идэж 340-413 ккал авах шаардлагатай гэж тооцжээ. 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд явуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь нь өсөлт муутай, 2.8 хувь зохистой жингээс туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байгаа аж. Судалгааны дүнгээс харахад “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд өгч буй хоол, хүнсний бүтээгдэхүүний шимт бодис болон илчлэгийн хэмжээ хүүхдийн физиологийн хэрэгцээг хангахуйц биш (73.16-268ккал) байна. Өдрийн зохист илчлэгээ хангахын тулд голдуу нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдүүдэд үйлчилж байна гэсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргажээ. 

Хоолны шимт бодисын илүүдэл болон дутагдал аль аль нь сурагчдын биед сөргөөр нөлөөлдөг гэж үзэж болох аж. 

Иймээс  сургуулийн хоолны газрын хоолны чанар аюулгүй байдал болон орчин нөхцөл нь дээд зэргийн баталгаатай байх ёстой. Түүнчлэн “Үдийн цай”-нд өгөх хүнсний бүтээгдэхүүнийг илчлэг, амтлаг чанараар нь бус шим тэжээллэг чанарыг нь харгалзан уургаар баялаг хүнс, сүү, цагаан идээ, жимс ногоо  зэргийгөгөх шаардлагатай байна. 

Хүүхдийн эрүүл мэнд, өсөлтөд сургуулиас өгч буй үдийн цайны чанар, аюулгүй байдалаас гадна эцэг эхчүүд хоол, шим тэжээлийн талаарх мэдлэгтэй байж зөв хооллох дадлыг хүүхдүүддээ багаас нь төлөвшүүлэх хэрэгтэй.

Хүүхдүүдээсээ хоол харамладаггүй айлын жишээ буюу БНСУ

Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг

Өмнөд Солонгос улсын хувьд сурагчдын үдийн хоолыг  зүгээр ч нэг сургуульд иддэг хоол бус, соёл, боловсрол, сургуульд эзэмших амьдралын зөв дадлын нэг хэсэг гэж үздэг.

Туc улс 1953 оноос эхлэн  UNICEF-ийн тусламжтайгаар сургагчдын үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. 1997 оноос эхлэн бага ангийн бүх сурагчдыг хамруулж, 1999 оноос дунд сургууль, 2003 оноос эхлэн ахлах сургуулийн сурагчдад тус тус үдийн хоол өгч эхэлжээ. 2006 онд Сөүл хотын бага ангийн сурагчид хоолны  хордлого авснаас хойш ЕБС-ийн үдийн хоолны журамд өөрчлөлт оруулжээ.

Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг

2007 оноос эхлэн зоогийн газартай  гэрээ хийдгээ больж сургууль бүр өөрсдийн гэсэн хоол зүйч, гал тогоотой болжээ. Ингэснээр хоол зүйчид нь хүүхдийн бие махбодийн хөгжил, шим тэжээлийн хэрэгцээ, улирлын онцлогийг харгалзан хоолны цэсийг зохиож, тогооч нар нь үүний дагуу хийдэг болсон байна.

Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг

Үүний үр дүнд 2013 оны байдлаар хоол зүйчдийн 47,9 хувь  буюу 4704 иргэн ажлын байртай болжээ.

Сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн зорилго нь:

-Сурагчдын эрүүл байдлыг хангах

-Солонгос үндэсний хоолны соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх,

-Эрүүл хооллох хэв маяг, дадлыг хүүхдэд хэвшүүлэхэд оршино.

2013 оны байдлаар 7 сая 263 мянган сурагчид  буюу нийт сурагчдын 98.8 хувь нь үдийн хоол хөтөлбөрт хамрагдаад буй аж.

2015 онд 2336 сурагчдын дунд үдийн хоолны хөтөлбөр дэх сэтгэл ханамжийн судалгаа явуулжээ. 1-5 хүртэлх тоогоор үнэлэх уг судалгаанд сурагчдын сэтгэл ханамжийн дундаж 4.1 байсан аж. Иймд сурагчдын сургууль дахь аз жаргал, сурах хүсэл эрмэлзэл сургуулийн үдийн хоолтой салшгүй хамааралтай гэж үзэж болох юм.

2017 оны байдлаар Сөүл хотын улсын ЕБС-ийн нэг хүүхдэд оногдох хоолны мөнгө :

Бага сургуулийн  хүүхдийн хоолны мөнгө нь 3200-3600 вон

Дунд сургуулийнх 3255-4750 вон

Ахлах сургуулийнх 4515-5300 воны хооронд аж.

2015 оны байдлаар бага, дунд, ахлах болон тусгай 11,698 сургуулийн сурагчдын 99.9 хувь буюу 6.14 сая хүүхэд сургуулийн хоол иддэг байна.

Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг
Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг
Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг
Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг
Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг
Долоо хоногийн таван өдөр таван өөр хоол иддэг

Эх сурвалж:

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв-судалгааны өгүүлэл

m.hani.co.kr

ncbi.nlm.gov

TAGS