• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
 

Судлаачдын хувьд судалгааны ажлын үр дүнгээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх нь чухал байдаг. Ихэнхи олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд нь онлайнаар эрдэм шинжилгээний өгүүллийг (manuscript) хүлээн авдаг. 

Өгүүллийг хүлээн авснаас эхлээд хэвлэхээс татгалзсан (reject) эсвэл хэвлэхийг зөвшөөрсөн хариу (accept) иртэл өгүүллийн статус хэд, хэдэн удаа өөрчлөгддөг. Өгүүллийн статус бүрийн талаар мэдэж байх нь бусад ажлаа зохицуулахад бас дөхөмтэй. 

Анхны өгүүллээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд онлайнаар өгсний (submit) дараахан өгүүллийн статусын явцын талаар ойлголт бага байсан болохоор өдөр болгон сэтгүүлийн вэб рүү нь орж статусыг шалгадаг байсан. Энэ нь тухайн үедээ төвөгтэй байжээ.

Сэтгүүлээсээ шалтгаалаад өгүүллийн статусууд нь бага зэрэг өөр, өөр байдаг. Энэ удаа эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн бодлогын чиглэлээрх сэтгүүлүүдэд нийтлэг тохиолдох хувилбарыг бичлээ.

Судлаач өгүүллээ сэтгүүлд онлайнаар амжилттай илгээсний (submit) дараа сэтгүүлийн вэб дээр өгүүллийн статус дараах үе шаттай:

 
 

1. Admin checklist: Хамгийн эхний үе шат. Сэтгүүлийн техникийн ажилтан таны өгүүллийг сэтгүүлийн стандартын дагуу бүрэн бичигдсэн эсэхийг шалгадаг. Хэрэв дутуу зүйл байвал автор /судлаач/ руу буцаана.

2. Awaiting SE (senior editor) Assignment: Сэтгүүлийн техникийн ажилтан таны өгүүллийг сэтгүүлийн стандартын дагуу бүрэн бичигдсэн  гэж үзвэл цааш нь ерөнхий редактор руу шилжүүлнэ.

3. Awaiting Reviewer Selection:  Энэ үед ерөнхий редактор эсвэл дэд редактор өгүүллийн агуулга, чанар болон сэтгүүлийн чиглэлтэй нийцэж байгаа эсэхийг нягтлана. Шаардлага хангасан өгүүлэл гэж үзвэл энэ өгүүлэл дээр хөндлөнгийн, мэргэжлийн шүүмж (peer review) хийх боломжтой судлаач  буюу шүүмжлэгчдийн (reviewer) жагсаалтыг гаргана.

4. Awaiting Reviewer Invitation:  Ийм статустай үед таны өгүүлэл дээр мэргэжлийн шүүмж хийх боломжтой гэж үзсэн шүүмжлэгчид рүү өгүүлэл дээр шүүмж хийхийг урисан урилга явуулсан байна.  Урилга нь өгүүллийн нэр, хураангуй болон авторуудын танилцуулгыг багтаасан байна.

5. Awaiting Reviewer Assignment: Урилга хүлээн авсан шүүмжлэгчид нь өгүүлэл дээр шүүмж хийх боломжтой эсэхээ сэтгүүлийн редакторт илэрхийлэх үе.

6. Awaiting Reviewer Scores:  Энэ үед хангалттай тооны шүүмжлэгчид  таны өгүүлэл дээр шүүмж хийх боломжтойгоо илэрхийлсэн байна. Тэд таны судалгааны ажилтай тань уншиж  танилцаад, шүүмжээ бичиж байна гэсэн үг. Шүүмжлэгчдийн тоо сэтгүүл, сэтгүүлээс шалтгаалж өөр байх бөгөөд хамгийн багадаа 2 шүүмжлэгч байх нь түгээмэл.  Шүүмжлэгчид нь урилга хүлээн авснаас хойш шүүмжээ өгөх хугацаа нь сэтгүүл сэтгүүлд бас л өөр байна (зарим сэтгүүл нь 21 хоног байхад, зарим нь 2 сар хүртэл хугацаа өгнө). Иймд өдөр болгон өгүүллийн статусаа шалгах шаардлагагүй, өөр ажил дээрээ илүү анхаарч болно.

7. Complete Meeting Checklist: Ийм статустай үед шүүмжлэгчид таны өгүүлэл дээр бичсэн шүүмжээ сэтгүүлд өгсөн байна. Хариуцсан редактор шүүмжтэй танилцаж, өөрийн саналыг боловсруулна.

8. Awaiting SE Decision: Энэ статус нь редактор таны өгүүлэлтэй холбоотой шийдвэрийг гаргах үе шат дээр байгааг илэрхийлнэ. Энэ үед ерөнхийдөө дараах төрлийн шийдвэрүүдийн аль нэг нь гарна.

 
 

• Accept: Энэ нь өгүүлэл хэвлэгдэхээр хүлээн зөвшөөрөгдлөө гэсэн үг. Гэхдээ эхний хандалтаар өгүүллээ хэвлүүлэх нь маш ховор үзэгдэл.

• Minor revision: Хэрвээ ийм хариу авбал бага зэргийн засварыг хийх шаардалагатай гэсэн үг. Хэвлүүлэхэд маш ойрхон байна. Гэхдээ маш сайн бичигдсэн, өндөр ач холбогдол бүхий цөөн тооны судалгааны ажил ийм хариу авдаг.

• Major revision: Өгүүлэл дээр засах, сайжруулах, тодруулах маш олон санал шүүмжлэгчээс иржээ. Шүүмжлэгчдээс ирсэн санал, шүүмжийн дагуу өгүүллийг нэг бүрчлэн сайжруулсаны дараа дахиж сэтгүүлд өгөх боломжтой. Гэхдээ судлаачид ийм хариу авсан ч  нааштай хүлээж авдаг.

• Reject: Энэ хариу нь тухайн сэтгүүл өгүүллийг хэвлэх болон дахин хүлээн авахаас татгалзаж байгааг илэрхийлнэ. Гэхдээ Journal of Advanced Nursing-ийн ерөнхий редактор, Nursing Open сэтгүүлийн редактор, доктор Roger Watson-ийн хэлснээр энэ тохиолдолд ч сэтгэлээр унах хэрэггүй. Түүний сэтгүүлд 2014 онд дэлхийн 55 орноос 1 110 эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авснаас 80.5%-д нь reject гэсэн хариу өгсөн гэнэ. Бусад сайн сэтгүүлүүд бас ойролцоо үзүүлэлттэй. Гэхдээ яагаад татгалзсан үндэслэлээ бичиж явуулдаг учир судлаачид өгүүлэлээ сайжруулаад өөр сэтгүүлд хандах боломжтой гэжээ.

Өмнө нь дурьдсанчлан, сэтгүүлүүд дээр өөр, өөр нэршлээр эдгээр статусуудыг нэрлэсэн байх боломжтой. Мөн үе шат нь цөөн ч байх тохиолдол байдаг. Хэрэв таньд энэ талаар өөр мэдээлэл эсвэл санал, асуулт байвал доор бичиж, саналаа хуваалцаарай.

TAGS