• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0

Долоон сая хүн амтай Хонг Конг хотын хоёр сая орчим ард иргэд эсэргүүцлийн жагсаалд оролцож байна. Тэдний жагсаал зургадугаар сард хэрэгтэн шилжүүлэх хуулийг эсэргүүцсэнээр эхэлж, саяхан хотын захирагч Кэрри Лам маргаан дагуулсан шинэ хуулийн төслийг буцаан татаж байгаагаа мэдэгдсэн боловч тэмцэл зогссонгүй. Зуны туршид жагсагчдын шаардлагууд нэмэгдсээр өдгөө “Нэгийг ч үл гээж болох 5 шаардлага” уриан дор Хонг Конгчууд эвлэлдэн нэгджээ. Тэдний таван шаардлага юу вэ?

Хэрэгтэн шилжүүлэх хуулийн эсрэг жагсаал нь Хонг Конгийн тэмцлийн эхлэл болсон юм

 

  • Хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг буцаан татах

Хэрэгтэн шилжүүлэх хууль нь баривчлагдсан Хонг Конгийн иргэдийг хотын хил хязгаараас гаргаж, эх газрын Хятадын эрх мэдэлд дамжуулах үүд хаалгыг нээх байсан билээ. Хотын захирагч Кэрри Лам уг хуулийн төслийг буцаан татаж байгаагаа саяхан мэдэгдсэн.

Хамгийн дээд тал нь нэг дор хоёр сая орчим ард иргэд жагсаалд оролцжээ. Хонг Конгийн нийт хүн ам долоон сая

 

 

 

  • Жагсаал цуглааныг “үймээн самуун” хэмээн тодорхойлсныг цуцлах

Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсний дараа Хонг Конгийн захирагч Кэрри Лам болон Хотын цагдаагийн дарга Стивен Лоу нар жагсагчдыг “үймээн самуун дэгдээгчид” хэмээн тодорхойлсон юм. Үймээн самуун дэгдээсэн хэрэгтэнг Хонг Конгийн хуулиар 10 хүртэл жил хорьж шийтгэдэг ажээ.

Одоогийн байдлаар 1100 гаруй жагсагч цагдаад баривчлагдаад

 

 

  • Баривчлагдсан жагсагчдыг ял шийтгэлгүй суллах

Одоогийн байдлаар 1100 гаруй жагсагч цагдаад баривчлагдаад байна. Тэднийг хууль бус цугларалтад оролцсон, цагдаагийн албан хаагчдад халдсан зэрэг үндэслэлээр саатуулаад байгаа юм.

Хонг Конгийн жагсагч гал нээхгүй байхыг цагдаагаас гуйж байгаа нь. Lam Yik Fei/Redux/Headpress

 

 

 

 

  • Цагдаагийн байгууллагыг шалгах бие даасан ажлын хэсэг байгуулах

Жагсагчдыг хянах, тараах үйл явцдаа цагдаа нар хүч хэтрүүлэн хэрэглэж байгаад Хонг Конгчууд шүүмжлэлтэй байна. Цагдаагийн үйл ажиллагааг хянах зорилготой “Цагдаагийн талаар гомдол мэдүүлгийн бие даасан хороо”-ны үйл ажиллагааг жагсагчид хангалтгүй байна хэмээн үзэж байгаа юм.

Хонг Конгийн захирагч Кэрри Лам, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар

 

 

  • Бүх нийтийн сонгуулийг нэвтрүүлэх

Хонг Конгийн хууль тогтоох дээд байгууллага болох Хуулийн зөвлөлийн 70 гишүүний ердөө хагасыг нь Хонг Конгийн иргэд өөрсдөө сонгох боломжтой байдаг ажээ. Мөн түүнчлэн Хотын захирагчаар ажиллах албан тушаалтныг 1200 хүнтэй тусгай хороо томилон сонгодог байна.

 

 

Эх сурвалж: BBCCNNSouth China Morning Post

TAGS