• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчид “бэлгийн халдлага” хийж, цагдаад баригдсан талаар Солонгосын хоёр ч сайт өнөөдөр мэдээлэв.

Харин энэхүү үйлдлийг Үндсэн хуулийн цэц үгүйсгэн, тухайн үед онгоцонд сууж явсан Монгол иргэний үйлдэлтэй андуурсан байж болзошгүй, Үндсэн хуулийн цэцийн дарга энэ талаар холбогдох газар мэдэгдсэн гэсэн юм. 

Уг асуудлын үнэн бодитой, эсвэл худал эсэхийг бид шүүх бус хууль цаазын байгууллага, цаг хугацаа тогтоох болно.

Харин үнэн бодитой бол хэрхэх, хуулийн ямар хариуцлага хүлээлгэх бол? 

ХУУЛЬЧ Ү.АМАРБАТ ЭНЭ АСУУДАЛД: 

-Уг үйлдэл нь Монголын нутаг дэвсгэрт бус Солонгосын агаарын тээвэрт болсон учраас Солонгосын хуулиар шийднэ. 

-Монголын талаас эрүүгийн хариуцлага оногдуулахгүй. 

-Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд яг энэхүү үйлдэлд хамааруулах заалт байдаггүй.

-Харин Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрэмд хамаатуулж болно. 

-Ёсзүйн алдаа гаргасан учир төрийн өндөр албанаас буулгах хүртэл арга хэмжээг авах боломжтой.

-Энэхүү шийдвэрийг Үндсэн хуулийн цэцийн даргыг томилсон УИХ гаргана.

TAGS