• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    75   |  
0

Туг тахих... Энэхүү үгийг сүүлийн үед их хэрэглэдэг болжээ. Өнөө цагт энэ үг аливаа бусармаг үйл явдлыг намжаах, хэргийг хав дарах, ингэхийн тулд хэн нэгнийг золиослох утгыг агуулна. 

Сая л гэхэд саарал жагсаалтын асуудлаас үүдэн Байнгын хороогоор СЗХ-ны дарга С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжжээ. Үеийн үед хариуцлагаа алдсан засаг, тогтолцоо, албан тушаалтнуудаас ургасан уг асуудалд хөөрхий нэг даргад бүхий л бурууг үүрүүлэн туг тахичихав. Бас болоогүй ээ, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг "араас нь явуулахаар" яг одоо хэлэлцэж байна. 

Ингэлээ гээд асуудал шийдэгдэх үү. Бид саарал жагсаалтаас гараад улс орон цэцэглэн хөгжих үү. Энэ бүхэнд  хувь нэмрээ оруулсан, өдгөө амар амгаланг олсон үе үеийн албан тушаалтнууд хариуцлага үүрэхгүй үлдэх үү? Бодох л асуудал биз дээ.

Яг үнэнийг хэлэхэд Монгол улс хамаг булхайгаа нэг хүнд үүрүүлээд хэргийг хав дардаг бэртгэчингүүдээр үүрлэчихжээ. 

Энэ сэдэвтэй уялдуулан “Туг тахих” гэдэг үгээр google-ээр хайлт хийж үзэв. 

“МАН-ын нэрийн өмнөөс” Ц.Сандуйгаар туг тахих нь”

“АН хэнээр “туг тахих” вэ” 

“ЖДҮ-чдийг хамгаалж, сангуудаар туг тахих уу?”

“Х.Лхагвасүрэнгээр туг тахих гэж байна”... Ямар олон туг тахисан хүмүүсийн жагсаалт илрэв ээ? 

Гэтэл ТУГ ТАХИХ гэдэг үг нь үнэндээ,

Монголын түүхийн тайлбар тольд, дайн байлдаанд орохоос гадна улс оронд үймээн самуун дэгдэх, гай барцад, өвчин зовлон тохиох зэрэгт Хар тугийг тахидаг уламжлалыг хэлдэг гэжээ.     

Мөн Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүний сүнс нь Хар сүлдэнд оршсон хэмээн монголчууд итгэдэг учраас Хар тугийг тахих зан үйл монголчуудын дунд өргөн тархсан, нөгөө талаас  Олзны хүнээр туг тахих, чойжин буух зэрэг ёслолуудаар Хятадын цэргүүдийг айлгадаг байсан талаар түүхийн эрх сурвалжуудад дурдсан байна.

TAGS