• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0

Нийгэм, эдийн засгийн хөгжил, хотжилт зэргээс үүдэлтэй замын түгжрэлийг багасгах нь хүн амын нягтаршил ихтэй хот болгоны тулгамдсан асуудал болжээ.

Энэ хэрээр замын түгжрэл эсвэл ажлаас гэр хүртэл зарцуулах хугацаа нэмэгдэхэд үүсэх нийгмийн сөрөг үр дагаврыг судалсан судалгааны тоо нэмэгдсээр байгаа аж. 

Жишээ нь:

  • Эхнэр, нөхрийн аль нэг нь ажлаас гэр хүрэхдээ 45 минутаас дээш хугацаа зарцуулдаг бол тухайн гэр бүл салах эрсдэл нь бусад хүмүүстэй харьцуулбал 40 хувиар өндөр байдаг. Ялангуяа гэрлээд удаагүй хүмүүст. Харин гэрлээд 5-аас дээш жил болж байгаа гэр бүлд энэ эрсдэл харьцангуй бага гэжээ. (Шведийн Umeå -ийн их сургууль)
  • Машинаар явах км-ийн урт болон таргалалтын хооронд хүчтэй хамааралтайг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, машинаар их явах тусам таргалах магадлал нэмэгддэг байна. (UCLA and Cal State-Long Beach)
  • Ажлаас гэр хүрэхэд зарцуулж буй нэг минут бүхэн унтаж, амрах хугацааг 0.22 минутаар багасгадгийг тооцоолжээ. 90 минутыг ажлаас гэрийн хооронд зарцуулдаг хүн 20 минут бага унтаж амардаг байх нь. (Brown University)
  • Ажлаас гэр хүрэх хугацаа ихсэх тусам түргэн хоол худалдан авах магадлалыг нэмэгдүүлдэг. (Brown University)

Хэрвээ замын түгжрэлээ шийдчихвэл бүтэн нойртой, стресс багатай, илүүдэл жингүй, гэр бүлээрээ амар жимэр амьдрах нь ээ.

TAGS