A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 118 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 118 | |
|
Хөдөлмөрийн нас илүү уртсаж, үүний хажуугаар Z үеийнхэн буюу 1998 оноос хойших залуус ажлын гараагаа эхлүүлснээр ажил хэргийн ертөнцөд “baby boomers, X үе, шинэ мянганыхан болоод Z үеийнхэн” зэрэг өөр өөр итгэл үнэмшил, хандлага, үнэт зүйлтэй хүмүүс нэгэн дээвэр дор ажиллах болов. Тиймдээ ч эдгээр үеийнхний онцлог, хандлагаас үүдэх ялгааг удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд, ажилтнууд мартаж үл болно. Үе хоорондын харилцаа, ойлголцлын зааг танд төдийлөн чухал мэт санагдахгүй байх авч өдөр тутмын амьдралд хүмүүстэй санаа бодол, мэдээлэл солилцох, өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгоход харилцаа ямар том байр суурь эзлэхийг дурдах нь илүүц биз.
Технологийн дэвшил, хүмүүсийн амьдралын хэв маягийн өөрчлөлт, харилцааны цахимжсан шилжилтийн нөлөөгөөр хамгийн түрүүнд хэл хувьсан өөрчлөгдөж эхэлсэн буюу харилцааны хэлбэр нь чулуун зэвсгийн үеийн хадны сүг зургаас орчин үед эможи болтлоо хөгжжээ. Өдгөө залуусын харилцааны хэлбэр нь эможи, meme, гиф, этгээд үг хэллэг болоод хувирчихлаа, эх хэлээ умартлаа, ахмадаа хүндэлсэнгүй гэж шүүмжлэх хүмүүс ч олширсон шүү дээ.
Олон арваны турш бүрэлдсэн ажил хэргийн албан, ёсорхуу, хүйтэн харилцааны хэв маягийг ажлын байранд шинээр гарч буй шинэ үеийнхэн илүү энгийн, тав тухтай болгох өөрчлөлтийг эхлүүлж байна гэж дэлхийн судлаачид онцолж буй.
Хэрэв зээ та настай ээждээ сошиал ертөнц дэх meme-г тайлбарлахыг хичээж үзсэн бол эсвэл өвөө эмээтэйгээ харилцахдаа ойлголцлын асуудал үүсэж байсан бол энэ бол үе хоорондын сэтгэлгээ, харилцааны хооронд хэр том ялгарал үүссэнийг харуулна. Ихэнх тохиолдолд тэдний ашигладаг эможи, үгийн товчлол зэрэг ердийн зүйл болсон нийтлэг ойлголтууд нь гэр бүл, найзуудын харилцаанд ямар нэгэн үл ойлголцлыг төрүүлэхгүй ч ажил хэрэг, албан, бизнесийн харилцаанд эргэлзээ төрүүлэх нь олонтаа. Тухайлбал даргадаа ямааны зурагтай эможи явуулбал (GOAT нь угтаа үргэлж хамгийн шилдэг нь буюу Greatest of All Time ) түүнийг магтаж, хүндэлж байна гэж ойлгохын оронд яншаа, ааш муутай амьтан гэж ямаатай зүйрлэж байна гэж ойлгож уурлах нь энүүхэнд.
Өдгөө digital natives буюу "цахим эриний уугуулууд" ажил хэргийн ертөнцөд хөл тавьж, үүний хажуугаар цар тахлын дэгдэлт цахим оффис гэх цоо шинэ нэр томъёог бий болгов.
Шинэ боловсон хүчнүүдэд ажлын албан харилцаа нь хүйтэн, албадсан санагддаг бол харин Z үеийнхний харилцаа нь хэт энгийн, дундаа орсон гэх шүүмжлэл дагуулдаг.
Z үеийнхэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өнөр үе гэсэн судалгаа бий бөгөөд ирэх арван жилд дэлхийн хэмжээнд 1.3 тэрбум Z-үүд ажлын байранд гарна гэсэн тооцоо бий. Тиймдээ ч ажил хэргийн харилцааны соёл, чиг хандлагыг залуу боловсон хүчин болох Z-үүд тодорхойлох нь нэгэнт илэрхий байна.
Genguru консалтингийн фирмийн судалгаагаар Z үеийнхний 84 хувь нь текстээр харилцахаас илүүтэй Zoom, Google Hangouts, Microsoft Teams зэрэг платформын тусламжтай нүүр тулсан харилцааг илүүд үздэг байна.
"Дижитал уугуулууд" гэгдэх шинэ үеийнхний хувьд олон шат дамжлагатай албан харилцаанаас илүүтэй, удирдлагатайгаа энэ тэнцүү мөн шууд харилцах, түргэн шуурхай платформуудыг илүүд үздэг аж.
Тэдний энэ харилцааны хэл нь албаны, ёсорхог харилцаанд дассан, захирах, захирагдахыг илүүд үздэг ахмад үеийнхэнд шууд ойлгогдохгүй, эргэлзээ төрүүлэхүйц санагдана.
Тус фирмийнхний үзэж буйгаар хар ярианы, этгээд үг хэллэг нь шинэ үеийнхэнтэй хамт бий болсон цоо шинэ зүйл биш аль ч үеийнхэнд өөрийн гэсэн харилцааны утга, уянгын хэл байсаар ирсэн, харин Z үеийнхний харилцааны хэл гэгдэх “эможи” нь өгүүлбэрийг инээдэмтэй харагдуулах бус хэлж зүрхлээгүй зүйлсээ илэрхийлэх, үгийг товчлох зэрэг цоо шинэ хэл болж байна. Ийнхүү шинэ үеийнхэн ажлын талбарт хүч түрэн гарч ирснээр орчин үеийн харилцааны чиг хандлага, хэлбэр, хэв маягийг тодорхойлох болж, хүмүүсийг цагийг хэмнэх шийдлүүдийг бий болгох нь дамжиггүй.
Асуудлыг шалтгааныг хайх нь
Хамгийн сүүлд хийгдсэн нэгэн сонирхолтой судалгааг дурдахад насны үечлэлийн харилцаа, үйл ойлголцол ойлголцолд өдгөөгийн залуусын харилцааны хэлбэр болсон эможи, этгээд үг хэллэг, товчлолтой огтхон ч хамааралгүй ажээ. Үүний шалтгаан нь насны нэг үе нөгөө үеийнхний талаар сөрөг бодол, хандлагатай байгаатай холбоотойг илрүүлжээ.
Тухайлбал залуу үеийнхэн ахмадууддаа технологийг хэрхэн ашиглахыг зааж өгөх нь технологид буруу өгдөг тэдний бодлыг өөрчилж, ахмад үеийг “хоцрогдсон” гэх залуусын хандлагыг өөрчилж болох юм. Мөн технологийн хэрэглээ хийгээд залуусын төлөвшлийн талаарх эерэг мэдээ мэдээллийг тэдэнтэй хуваалцах нь залуу үеийнхэн залхуу болж байна гэсэн хандлагыг ч өөрчилж чадна. Энэ нь 2 чиглэлт менторшип буюу залуу болон ахмад үе нь харилцан суралцах, нэг зорилго өөд өөр өөр арга замаар замнах тухай ойлголт юм.
Цаашид хэрхэх вэ?
Үр дүнтэй харилцаа бол зөвхөн ажил хэргийн ертөнцөөр хязгаарлагдахгүй, амьдралын амин чухал хэрэгцээ шүү дээ. Ажлын байрны эвсэг харилцаа, хамтын соёл, бүтээмж зэрэг нь бүгд хамт олны амжилттай харилцааны үндэс байдаг.
Нүүр нүүрээ харсан харилцааны хэлбэр бичгээр харилцахад үүсдэг олон асуудлыг шийдэж чаддаг буюу хүмүүс бие биенийхээ биеийн хэлэмж, хошигнол, егөөдлийг мэдэрч, биеийн хэлэмж, царайны хувирлаар харилцаанд нь ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэрч даруй засаж, шийдэж болох юм.
Тиймээс удирдлагууд бизнесийн харилцаанд бичгийн харилцаанаас илүүтэй аль болох нүүр тулсан харилцааг чухалчлах хэрэгтэй болсныг сэтгэл судлаачид, социологич онцолжээ. Зарим үед энэ нь боломжгүй бол дүрсээ харж ярилцах нь чухал шийдэл болоод байна.
Үеийн ялгаа, заагийг багасгах дараагийн чухал зүйл бол хамт олны харилцааны дэг жаяг, хэм хэмжээг тодорхойлох, нийтлэг соёлыг бий болгож, хэвшүүлэх юм. Аливаа бизнесийн хувьд өөрсдийн брэндээ, түүхийг бүтээхийн тулд ялгаатай төлөвшил, хандлагатай бодгаль бүхий бүлэгт дундын үнэ цэнэ, соёлыг бүтээхэд анхаарал хандуулах нь хамгийн чухал ажээ.
Ашигласан эх сурвалж:
BBC worklife
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|