• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    146   |  
0

Дэлхийг хамарсан цар тахлын нөлөөн дор 2021 онд бизнес, тэр дундаа дижитал маркетингийн салбарт ямар чиг хандлага, трэнд давамгайлах бол? Танд дэлхийн нэр хүндтэй дижитал маркетингийн фирмүүдийн өгч буй зөвлөгөөг хүргэж байна.

1. Дижитал маркетингийн талбарт хэрэглэгчдийн бүтээсэн контент (UGC) “од” хэвээр байна

Хэрэглэгчдийн бүтээсэн контент нь танай брэндийг хүмүүст илүү ойртуулах ба үүнд  шинэ мянганыхан болон Z-үеийнхний үүрэг, оролцоог мартаж үл болно. Иймд та хэрэглэгчдэдээ урамшуулал, хямдрал, хамтын ажиллагааг санал болгох замаар тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сэтгэгдлээ сошиал медиагийн хаягууддаа хуваалцаж, танай сошиал хаягуудыг таг-лахыг хүсэх хэрэгтэй. 

UGC стратеги нь брэндийн engagement-ийг нэмэгдүүлэх, хүмүүс танай брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар илүү их мэдээлэлтэй болоход туслах маш энгийн хэрнээ чухал арга юм. Худалдан авагчид компанид итгэхээс  илүүтэй өөртэйгөө ижилхэн хүмүүст итгэдэг. Судалгаанд оролцсон нийт хэрэглэгчдийн 90 хувьд худалдан авалтын сонголт хийхэд 18-29 насны хэрэглэгчийн UGC (user generated content) нөлөөлсөн байна.

Тиймдээ ч байгууллагын цахим хаягийг хэрэглэгчийн сэтгэгдэл, сэтгэл ханамжийн илэрхийллээр баяжуулахад анхаарал хандуулбал нь бусад ижил төрлийн бизнес болон онлайн дэлгүүрүүдээс ялгарч шинэ хэрэглэгчдийг татах, танайхыг сонгох, эс сонгох шийдвэр гаргахад эерэгээр нөлөөлнө.

2. Виртуал арга хэмжээ

Цар тахлаас үүдэн бүхий л арга хэмжээг цахимаар зохион байгуулж байгаа энэ чиг хандлага энэ онд илүү боловсронгуй болно. 2020 онд дижитал арга хэмжээ зохиосон байгууллагуудын 82 хувь нь цахимаар зохион байгуулсан үйл ажиллагаа нь нүүр тулсан уулзалттай харьцуулахад илүү хүртээмжтэй байсан дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, виртуал хэлбэрээр зохиогдож байгаа олон улсын хурал, уулзалтууд цаг хугацаа, зардал хэмнэж, виз хүсэх, аялал жуулчлал, хөл хөдөлгөөний хязгаарлалт  зэрэг олон асуудлыг шийдэж байгаагаас гадна илүү олон хүний оролцоог хангах боломжийг бий болгож байна. 

Энэ нь бага зардлаар ашигтай ажиллах, хөрөнгө оруулалт татах, борлуулалт хийх боломжийг бий болгож байна. Ингэхийн тулд илүү бүтээлч санаачлагыг хэрэгжүүлж, оролцогчдын анхаарлыг татах, оролцоог нэмэгдүүлэх үүднээс олонд танигдсан илтгэгчдийг онлайн арга хэмжээндээ оролцуулах, оролцогчдыг хөгжөөх, сонирхолтой мэдээлэл өгөх хэрэгтэй.

3. Виртуал арга хэмжээнүүд дэх шууд харилцааны үнэ цэнэ

Виртуал арга хэмжээ бол 2021 онд таны ашиглаж болох маркетингийн хамгийн хүчирхэг зэвсэг мөн ч гэлээ нэг талт байвал үр дүнгүй. Олон улсын байгууллага, компаниудын гаргаж буй хамгийн түгээмэл алдаа бол шууд дамжуулахгүйгээр урьдчилан бичээд цацаж буй явдал юм. Шууд дамжуулалтын үед техникийн ямарваа нэг асуудал үүсэж болох ч, гэхдээ таны хүсэн хүлээж буй үр дүн гарах нь эрсдэлээс чухал гэдгийг үргэлж тооц. Тухайн агшны уур амьсгалыг мэдрэх нь харилцагчтайгаа холбогдох тэдний сэтгэл хөдлөл, хандлага, хүслийг олж мэдэхэд чухал үүрэгтэй. Тиймээс хагас виртуал арга хэмжээ зохиохоор төлөвлөж байгаа бол ядаж тал хувийг нь шууд хэлбэрээр зохиогоорой.

4. Дижитал оролцоо, хандалтыг нэмэгдүүлэхийн тулд AR технологийг ашиглах

Тухайлбал, фэйсбүүк компани гэхэд AR / график дүрслэлийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчинг бүтээдэг програм/ олон патент эзэмшдэг. AR-ын тусламжтай цаг хэрэглэгчдийнхээ оролцоог хангах шинэлэг, сонирхолтой сайжруулалт, хөгжүүлэлтийг хугацаатай уралдан хийсээр байгаа билээ. AR технологи өдгөө судалгаа, хөгжүүлэлтийн шатандаа яваа хэдий ч ид моданд орж байгаа тул энэ орон зайг ойлгож тултал ашиглах хэрэгтэй.

5. Сошиал медиа бол мэдээлэл солилцох сувгаас илүүтэй худалдан авалтын “топ” платформ болно

Фэйсбүүк, инстаграм зэрэг харилцааны сувгууд нь мэдээлэл солилцох платформоос худалдан авалтын шийдвэр гаргах платформ болж хувирсан тул тиймээс үүнийг хэрэглэгчдээ худалдан авалт хийхэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох нь таны хийх ёстой хамгийн анхны алхам юм. Сошиал медиагаас хийх худалдан авалт 2021 онд эрчимтэй нэмэгдэх төлөвтэй тул жижиглэн худалдааны бизнесүүд яг л Амазоных шиг шинэлэг зарчмаар ажиллах шаардлага тулгараад байна.

6. Мэдээлэл их авсан хэрэглэгчид илүү танигдсан брэндээс сонголтоо хийдэг

Бүх насныхан хүрэхээр хөгжүүлэлтээ хийж, брэндийнхээ, бизнесийнхээ түүхээ үргэлж өгүүлж байвал танай брэндийн хэрэглэгчид бүхий л цаг үед өөрийн сонголтоо бахархалтайгаар бусдад санал болгох болно. Хэрэглэгчидтэйгээ үргэлж эргэх холбоотой байж, тэдний оролцоог хангахуйцаар сувгаа хөгжүүлснээр танай цахим хуудсанд ирүүлж буй магтаал шүүмж, өнгөрсөн хугацаанд танайхаас юу худалдан авч байсан зэрэг мэдээллээр дамжуулан ирээдүйд юу худалдан авах сонирхолтой байгааг нь тодорхойлж болно. Хэрэглэгчдээ таньж мэдэх нь хангалтгүй, иймд танай брэнд тэдний хүсэж буй мессежийг олж хэлэх, мөн тухайн бүтээгдэхүүн хэзээ эрэлттэй байгааг тодорхойлох чухал. Хэрэв танайх худалдан авагчидтайгаа шууд холбогдож мэдээлэл цуглуулж байгаа тохиолдолд хэрэглэгч дараагийн удаа юу үзэхийг хүсэж байна вэ, мөн худалдан авалтын дараагийн давтамж хэзээ байна зэрэг өгөгдөл цуглуулах хэрэгтэй.  

7. Чатбот

Чатбот 2021 онд  ч дижитал маркетингийн гол түлхүүр байсаар байна. Хэрэглэгчийн сэтгэл ханамжид хийсэн судалгаагаар чатботны хамгийн том давуу тал нь  (64%) 24 цагийн үйлчилгээ,  (55%)  шуурхай хариу өгч чаддаг бол  энгийн хариултуудыг автоматжуулж, хүний хөдөлмөр цагийг хэмнэсэн гэжээ (55%).

8. Видео маркетинг

Видео маркетинг нь өнөөдөр төдийгүй ирэх 10 жилд ч маркетингийн хамгийн чухал тренд байна гэж сошиал медиа маркетерүүд үзэж байна.

Дараах тоо баримт танд дижитал маркетингтаа яагаад видеог түлхүү ашиглах ёстойг ойлгоход тусална.

  • Хэрэглэгчдийн 70 хувь нь аливаа таалагдсан брэндийн видеог өөрийнхөө сошиал медиа хаяг дээрээ хуваалцдаг гэсэн хариу өгчээ.
  • Судалгаанд оролцсон бизнесүүдийн 72 хувь нь видео нь харилцагчийг хариу үйлдэл хийх (холбоос дээр дарж орох, бүтээгдэхүүн худалдан авах) үзүүлэлтийг нэмэгдүүлсэн байна.
  • Хэрэглэгчдийн 52 хувь нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний видеог үзэх нь онлайнаар худалдан авалт хийх шийдвэр гаргалтыг нь илүү итгэлтэй болгожээ.
  • Судалгаанд оролцсон удирдах ажилтнуудын 65 хувь нь худалдаа үйлчилгээ авахыг сонирхож байгаа байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний видео үзсэний дараа тэдгээрийн 39 хувь нь тухайн байгууллагатай холбоо тогтоодог байна.

Видео гэхээр зөвхөн youtube-ээр бүү хязгаарлагдаарай. Фэйсбүүк лайв, Инстаграм, Линкедин лайв зэрэг видео маркетингаараа илүү их engagement авах арга зам байгааг бүү мартаарай.  Гар утас илүү боловсронгуй болж хэрэглээ нь огцом нэмэгдэхийн хэрээр утасны жижигхэн дэлгэцнээр урт мэдээлэл унших нь төвөгтэй санагддаг тул их хэмжээний мэдээлэл агуулсан урт текст, мэйл, зэрэг контентийн хүч суларсаар буй. Тэгвэл видео нь ижил хэмжээний агуулгыг /заримдаа түүнээс их, / ямар ч төхөөрөмжнөөс үзсэн хэрэглэгчдэд төвөгттэй санагддаггүй. Та youtube хуудсандаа зориулж видео бүтээх гэж байна гэж төсөөлье. 

Тэгвэл та юу мэдэх хэрэгтэй вэ?

• Аудиогоо текст хэлбэрт буулгаснаар дараа нь текстээ ашиглах боломжтой.

• Харин одоо видеоныхо агуулга бүхий текстээ блог эвсэл сайт дээрээ анхаарал татахуйц зураг, youtube сувгийнхаа хамгийн сайн хандалттай видеогоо байршуулаарай.

• Subtitle-тай  видеогоо фэйсбүүк хуудсан дээрээ шууд байршуулах. Учир нь youtube-ээс шэйр хийсэн видеоноос илүү фэйсбүүкт оригинал хэлбэрээр оруулах нь илүү их хандалт авдаг.

• Видеоноос аудиог тасалж подкаст хэлбэрээр ашиглаж болно.

• Видеоныхоо tumbnail буюу нүүр зургийг мэйл маркетингт ашиглаарай, учир нь видео нь тухайн холбоосыг нээж үзэх магадлалыг 19 хувиар нэмэгдүүлдэг байна.

Таны хийж болох видеоны төрлүүдэд: Лайв, ярилцлага, бүтээгдэхүүний танилцуулга, хөшигний ард, бүтээгдэхүүн бүтэх үйл явц, компанийн сонирхолтой ивэнтүүд, 360 видео, IGTV байж болно.

9. Сошиал медиа стори

Эхлээд  Snapchat “My Story” хөгжүүлэлтийг нэвтрүүлж харин дараа нь Instagram, Facebook нь стори бүтээх өргөтгөл хийсэн бол хамгийн сүүлд Youtube ийм хөгжүүлэлттэй болсон юм. Стори бүтээхийн давуу тал

Брэндийг таниулахад чухал үүрэгтэй

• Танай веб хуудасны хандалтын урсгалыг нэмэгдүүлж, сошиал хуудсанд тогтмол engagement үүсгэнэ.

• Бага зардлаар их үр дүн авчирна, насан туршийн хөрөнгө

• Z generation гэхчлэн илүү залуу хэрэглэгчдэдээ хүрэх боломж.

Тиймээс сошиал медиагийнхаа сториг хэрхэн бүтээлчээр бүтээх вэ?

• Инстаграм сторидоо хэрэглэгчдээсээ санал авах

• Сошиал медиа сторидоо холбоос оруулах

• Фильтр ашиглах, байршлаа таг-лах

• Бусад брэнд болон фэнүүдийнхээ хаягийг мэншин хийж байх

• Сторигоо бүтээхдээ аль болох лайв видео ашиглах, дагагчдаа тухайн брэндийнхээ талаар дэлгэрэнгүйг олж мэдэхэд туслах үйлдэлд уриалсан тодорхой мессеж агуулсан байна.

10. Зурган хайлт: Google Lens, Pinterest Lens, CamFind

Зурган хайлт хийх үйлчилгээгээрээ Pinterest төдийгүй Google-ийн хөгжүүлсэн Google Lens хайлтын системийн программ нь бидэнд илүү боловсронгуй, дэвшилтэд  үйлчилгээг бидэнд санал болгож эхэлсэн билээ.

Google Lens-ийн давуу тал

Гэр ахуйн бараа, хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн зургийг энэ апп-ий камераар дарснаар хаанаас, ямар үнээр худалдаж авахыг харуулна.

Баркод, Qr код: Тухайн бүтээгдэхүүн дэх баркод болон qr кодыг уншуулахад хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хаанаас, ямар үнээр худалдан авч болох болоод бусад дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

Ном: Номын зургийг дарснаар тухайн номны талаарх уншигчдын сэтгэгдэл, тоймыг олж унших боломжтой.

Онцгой барилга, газар, урлагийн бүтээл: Google Lens-ийн тусламжтайгаар аливаа барилга, байгууламжийн талаарх түүх, баригдсан хугацаа болон уран бүтээлчийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг олж авна.

Ургамал, амьтан: Ямар төрөл зүйлд хамаарах, юугаар хооллодог, зан төлөв гээд нарийн мэдээллийг өгнө.

Энэ бол бидний онцолж буй цөөн хэдэн трэнд. Борлуулалт, нэр хүндээ өсгөхийг хүсэж байшаа бол технологи улам боловсронгуй болж байгаа өнөө үеэ өнгөрөөсөн арга барьлаа орхиж, энэ жилийн трэндийг илүү нарийвчлан судалж, салбартаа хуй салхи дэгдээгээрэй.

Ашигласан эх сурвалж:

TAGS
#Business