A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 171 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 171 | |
|
Хомо сапиенсчүүд хөгжлийхөө бүхий л шатанд байгалийн хүчин зүйлсийн эрсдлийг сөрж, дэлхийг тойрон хэсүүчилж, цоо шинэ зүйлс, адал явдлыг эрэлхийлэгч зан төлөвтэйгээр бүрэлдсэн цорын ганц амьтан юм.
Судалгаагаар үргэлж оффистоо эсвэл гэртээ ажиллах бус кофешопт ажиллах гэх мэтээр орчноо үргэлж сэлгэж, шинэ орчинд ажиллах нь тархины уян хатан чанарыг идэвхжүүлдэг буюу эрч хүч, бүтээмжтэй ажиллах, ухаалаг шийдвэр гаргахад тусалдаг байна.
Хачин сонсогдож байна уу? Хэн нэгний утсаараа чанга ярих, аяга шаазан шажигнах, кофе бутлах, мөс блиндэрдэх чимээнд яаж төвлөрөх юм бэ гэж зарим уншигч гайхаж мэднэ. Шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа, фактад тулгуурласан энэ нийтлэл “яагаад” гэдгийг ойлгоход тусална гэдэгт итгэлтэй байна.
Кофешопын орчин дахь дуу чимээний хослол, хөлхөж буй олон, ялгаатай орчины харааны өдөөлт нь төвлөрөх, уран бүтээлийнхээ хамгийн бүтээлч, шинэлэг, хурц санаагаа олох боломжмийг бүрдүүлж өгдөг байна.
Сонирхуулахад уран зураач, ая зохиогч, философич, зохиолч гээд салбар салбартаа алдаршсан эрхмүүд кофешопын буйдхан ширээн дээр дэлхийг гайхшруулсан бүтээлээ туурвисан гэдэг. Тодруулбал, Пабло Пикассо, Ж.К Роулинг, Симон де Бовари, Жан Поль Сартр, Боб Дилан тэргүүтэй эрхмүүдийг дурдаж болно.
Хуурсан борголны анхилам үнэр, намуухан жааз хөгжим эгшиглэсэн орчинд халуун латтегаа оочлонгоо ажлаа амжуулж, амьдралыг ажин суух шиг таатай зүйл, бясалгал хаана байх билээ.
Энэ бүхнийг мэдрэн чихэвчээ зүүгээд суудалдаа шигдэн ажилдаа гүн төвлөрөх нь нэгэн хэвийн орчинд, эргэн тойронд тань хүмүүс үймэлдэж, шуугилдахаас хавь дээр л байдаг биз.
“Хэрэглэгчийн судалгаа” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2012 оны дугаарт нийтлэгдсэн өгүүлэлд кафе, кофешоп зэрэг хүрээлэн буй орчны “зохистой” түвшний дуу шуугиан нь хүний бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдгийг дурджээ.
Гадаад орчны өдөөгч дуу чимээнээс үүдэн таны анхааралсарнилт харьцангуй бага бол, энэ дуу чимээ таны хийсвэрлэн бодох чадварыг нэмэгдүүлж, бүтээлч мянга мянган санаанууд төрөн гарах нөхцөл болдог байна.
2019 онд хийгдсэн “Санамсаргүй цуурай” гэдэг өөр нэгэн судалгаанд ч үүнтэй ижил үр дүн ажиглагдсан буюу “зохистой” түвшний дуу чимээ нь бидний ухамсар, мэдрэхүйд эерэгээр нөлөөлдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл зохистой түвшний дуу чимээ нь гэх хэмжүүр хүн болгоны хувьд ялгаатай ч, орчны өдөөгч дуу чимээ нь бидний “шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлдгийг” илрүүлжээ. Зарим хүмүүс үүнийг “кофешопын эффект” ч гэж нэрлэх нь ч бий.
Жааз хөгжим, хөнгөн яриа, кофе бутлах чимээ нь тэдэнд сатааруулагч мэт санагддаггүй, харин ч уран бүтээлээ туурвихад гол нөлөөлөгч хүчин зүйл болдог гэнэ.
Карнеги Меллон их сургуулийн судлаачдын 2016 онд хийгдсэн судалгаа нь хүмүүс кофешопт урам зориг, өдөөлт зэрэг хүчин зүйлийг мэдрэх гэж ирдэг санааг улам баталгаажуулжээ.
Тэд судалгаанд оролцогчдыг зэрэгцүүлж суулгаад нөтбүүк өгч ижил ажил хийхийг даалгажээ. Судалгааны үр дүнд мэрийлттэйгээр ажиллаж байгаа хүний бүтээмж, нөгөө хүнд нөлөөлж, тэд ижилхэн өндөр гүйцэтгэлтэй ажилласан байна.
Тус судалгааны багийн профессор Sunkee Lee-гийн хэлснээр энэ үзэгдэл фитнесээр хичээллэдэг хүмүүст ч мөн ажиглагджээ. Кофешопын хамгийн чухал хүчин зүйл нь social-facilitation буюу бүлгийн хамтын ажиллагааны нөлөөлөөл юм. Кофешопт суухад хүмүүсийн шаргуу ажиллаж буй байдал таныг өөрийн эрхгүй ажилдаа төвлөрөх горимд оруулдаг аж. Өөрөөр хэлбэл тэднийг зүгээр л ажиглах нь танд урам зоргийг өдөөдөг гэсэн үг.
- Орчин солигдолт
Очны үзэмж буюу ижил сандал ширээнд өдөр бүр сууж, нэг ханыг байнга ширтэх нь сэтгэл зүйн төлөв байдал, цаашлаад ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тул гэрээсээ ажиллах нь ядаргаатай, уйтгартай санагдахад хүргэдэг байна.
Түүнчлэн ажлын байрны орчин бүрдүүлэлт нь хүний бүтээлч сэтгэлгээг өдөөхөд нөлөөлдөг аж. Үүнийг доктор Ли “хүн ба орчны нийцэл” хэмээжээ. Түүний хийсэн судалгаагаар харагдах орчны ялгаатай байдал нь “асуудлыг илүү ухаалгаар шийдвэрлэх буюу таныг хайрцагнаас гарч сэтгэхэд тусалдаг байна.” Кофешопт ажиллахын давуу талын талаар судалгааны өгүүллийг хамтран бичсэн Нью-Йоркийн Буфалло их сургуулийн архитектурийн профессор Korydon Smith ингэж эшлэсэн юм. Хүмүүс ирдэг бас явдаг. Нарны тусгал барилгыг бүтэн тойрч мөн кофены үнэр хүртэл төрлөөсөө шалтгаалаад өөрчлөгддөг.
Хэдий бид ийм жижигхэн өдөөгч анзаардахнгүй төдийгүй үүнээс болж ажиллах газраа сонгодоггүй ч, энэ мэт өчүүхэн хүчин зүйл нь бидний тархийг гэрээсээ ажилласнаас илүү хурцалж байна.
Кофешопчид түлхүү илүү шинэлэг, санаа бүтээмжийг эрэлхийлэгч ганцаар ажиллагсад байдаг.
Нөгөөтэйгүүр мэргэжилтнүүдийн үзэж буйгаар кофешоп нь багаараа ажиллаж буй хүмүүст ч мөн шинэ санаа уралдуулах, найрсаг харилцаа үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг.
“Цахимаар хурал, уулзалт зохион байгуулахад албан байдал нь давамгайлах хандлагатай бол кофешоп, баар, кафед ажил хэргийг уулзалт зохион байгуулахад орчны өдөөлт нь нөхөрсөг харилцааны эхлэл болдог” хэмээн доктор Смит дүгнэжээ. Гэхдээ олон нийтийн газар болгон ажил хийхэд таатай гэсэн үг биш юм.
Таны тархи шинэ зүйлд үргэлж татагддаг
Эрдэмтдийн судалгаагаар хүний тархи илүү үргэлж шинэ зүйлс рүү тэмүүлж байдаг байна. Энэ бол “shiny object syndrome” буюу анхаарал сарних эмгэгийн сонгодог жишээ юм. Өөрөөр хэлбэл та өөрөө ухамсарлаагүй байхдаа ч шинэ, сэтгэл хөдөлгөм зүйлс рүү тэмүүлдэг.
Ажиллах орчиноо эсвэл байршил солиод үзэхэд тархины уян хатан чанар илүү идэвхжиж тухайн ажлыг гүйцэтгэх шинэ арга зам, мехнизмыг бий болгодог аж.
Коферуугаа сарвайхад бэлэн үү?
Орчноос гадна дараагийн томоохон хүчин зүйл бол кафейний хэрэглээ юм. Таны сэтгэл зүйн байдлыг өргөж, эрч хүч, бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Дан ганц кофе гэлтгүй, амттан таныг сэтгэл санааг хормын дотор сэргээж, аз жаргал, эрч хүчийг нэмэгдүүлдэг шүү дээ.
Ажилдаа дарагдаад, гараас тань ажил гарахгүй, сэтгэл санаа тавгүй мэт санагдсан үед кофешопт ажиллаад үзээрэй. Үр дүн нь таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: BBC Worklife
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
34
|
|
0
|
25
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|