A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
32
|
|
0
|
36
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 127 | |
|
Шинээр засгийн газар анх удаа 4 эмэгтэй сайдын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайллыг эрэгтэй хүнийхтэй адилтган авч үзсэн, жендерийн мэдрэмжтэй шийдвэр гэж хэлж болох билээ. Дэлхийн улс үндэстнүүдийн соёлд эмэгтэй хүний манлайллын чадварын талаарх олон зууны туршид амь бөхтэй оршиж ирсэн ялгаварлал, стериотайп аажмаар бүдгэрч байгаа нь олзуурхууштай.
Гэсэн ч аль ч улс оронд ажилтан шалгаруулах, удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг томилох цаашлаад улс төрийн шийдвэр гаргалт, хууль дүрэм батлах зэрэг үйл ажиллагаанд нийгмийн уламжлалт үзэл хандлага, жендерийн “санамсаргүй” ялгаварлал нь их бага хэмжээгээр лугшсаар буй билээ. Бизнес эрхлэгчид нийт энтрепренерүүдийн хүйс эн тэнцүү байсан бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5-5 их наяд ам.доллароор нэмэгдэх боломжтой талаарх судалгааг өмнө нь "Boston Consulting Group" танилцуулж байлаа.
Форчун сэтгүүлээс нэрлэдэг шилдэг 500 CEO-гийн ердөө 4.9 хувь нь эмэгтэй удирдагчид байгаа бол, S&P-гийн нэрлэдэг топ 500 CEO-гийн 2 хувийг эмэгтэйчүүд эзэл буй тоог дурдаж болох юм..
Тэгвэл саяхан Harvard Business Review эрдэм шинжилгээний сэтгүүлээс эмэгтэйчүүдийн манлайллын талаарх нэгэн сонирхолтой судалгааг олж уншсанаа уншигчдадаа хүргэж байна. Нийгмийн бүхий л салбар байгууллагын гүйцэтгэхээс удирдах шатны хүртэлх албан тушаалтай ажилтнуудыг тус судалгаанд хамруулж, манлайллын ур чадварыг нь харьцуулсан бөгөөд үр дүнд эмэгтэй менежерүүд, эрэгтэй менежерүүдээс илүү амжилт гаргаж байжээ. Энэхүү судалгаанд эрэгтэйчүүдэд хамаардаг байсан IT, инженерчлэл хуулийн салбарыг ч оролцуулжээ.
Доорх жагсаалтаас үзэхэд эмэгтэйчүүдийн байгалиас заяасан өрөвч энэрэнгүй зан чанар, хүүхэд тээж төрүүлэх, бэрхшээлийг даван туулах тэсвэр тэвчээр, гярхай байдал нь санаачлагыг гартаа авах, бусдыг хөгжүүлэх, тууштай байж үр дүн гаргах, харилцааны чадвар, шударга зан чанар зэрэг үзүүлэлтэд нөлөөлж, хамгийн өндөр оноог авчээ.
2016 оноос хойш тэд 3,876 эрэгтэй, 4,779 эмэгтэй удирдагчдыг оролцуулан судалгаа хийж буй бөгөөд өөртөө итгэх итгэлийн харьцаанаас нэгэн сонирхолтой хандлагыг олж харжээ.
Нөгөөтээгүүр эрэгтэйчүүд “стратегийн төлөвлөлт”, "техник болон нарийн мэргэжлийн ур чадвар” гэсэн хоёр шалгуураар эмэгтэйчүүдээс давуу байжээ. Олон хүчин зүйлийг авч үзсэн судалгааны үр дүнд 19 шалгуур үзүүлэлтийн 17-р эмэгтэйчүүд тэргүүлжээ.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөртөө итгэх итгэлийг хэмжүүрийг аваад үзэхэд 25-аас доош хувийн үзүүлэлт бүхий маш том ялгаа гарсан байна.
Судалгаагаар эмэгтэй удирдагчид өөрсдийгөө үнэлж буй хэмжээнээсээ илүү өрсөлдөх чадвар сайтай бол, харин эрэгтэй удирдагчид өөрийгөө бодит байдлаас хэтрүүлэн үнэлдэг буюу бусдаас илүү өрсөлдөх чадвар өндөртэй гэж үздэг аж.
Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөртөө итгэх итгэлийн харьцаа нь 40 наснаас эхлэн ойролцоо түвшинд дөхөж очдог буюу нас ахихын хэрээр эмэгэйчүүдийнх нэмэгддэг байна. Хачирхалтай нь 60-аас дээш настай эрэгтэйчүүдийнх буурсан үзүүлэлт гарсан бол эсрэгээрээ эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл өссөн байна. Тус судалгааны үр дүн нь 25 наснаас хойш эрэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл нь ердөө 8,5 хувиар нэмэгддэг бол харин эмэгтэйчүүдийнх 29 хувиар өсдөгийг харуулжээ.
Энэ дүгнэлтийг өөр нэгэн судалгааны тайлан бас дэмжсэн юм. Тодруулбал, эмэгтэйчүүд аливаа байгууллагын ажилтан авах шалгуурын дийлэнхийг хангахаас наана өргөдөл илгээдэггүй байхад эрчүүд дөнгөж 50 хувийг хангаж байвал ажилд орох хүсэлт гаргадаг байна. Мөн нас, мэргэжил, ур чадварын хувьд яг ижилхэн, өндөр албан тушаал эрхлэх туршлагагүй эмэгтэй болон эрчүүдийг албан тушаал дэвшүүлэх, цалинг нэмэх шийдвэр гаргахад эрэгтэйчүүд давуу тал байдал эдлэх нь түгээмэл аж.
Түүнчлэн, эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүд шинэ албан тушаалд очихдоо дутуу ур чадвараа богино хугацаанд гүйцээх чадамжтай гэж үнэлэгддэг аж. Энэ үед эрэгтэйчүүд “би тун ойрхон байна” гэж өөрийгөө үнэлдэг бол эмэгтэйчүүд “би хараахан бэлэн биш” гэж үнэлээд одоогийн нөхцөл, албан тушаалдаа үлдэхдээ сэтгэл хангалуун байдаг аж.
Хэрэв яг ижил шаардлага хангасан 100 ажилтны 96 нь эрэгтэй бөгөөд та нэг л ажилтныг ажилд авах бол хэнийг сонгох байсан бэ? Дийлэнх шийдвэр гаргагчид эрэгтэй ажилтныг сонгох нь хүүхэд төрүүлэх гэх мэт завсарлага авдаггүй нь дээр тул тогтвор суурьшилтай, харилцагч талдаа хүлээн зөвшөөрөгдөх магадлалтай, найдвартай санагддаг тул шийдвэр гаргахдаа жендерийн ялгаа гаргах нь түгээмэл байдаг аж.
Энэ судалгааны үр дүнд нь аливаа байгууллагын удирдлагууд ажилтнууддаа итгэл хүлээлгэх, албан тушаал ахиулахдаа сайтар эргэцүүлж, шийдвэр гаргалтад “уламжлалт” хандлага нөлөөлж яг ижилхэн потенциалтай эмэгтэй хүн байсаар байхад эрэгтэй хүнд толгой дохиод байгаа юм биш биз гэдгээ эргэцүүлж нэг үзэхийг сануулж буй юм.
Тиймдээ ч лидерүүдийн өөртөө итгэх итгэлийн хүрээнд анализ хийсэн судалгааны багийн эрдэмтэд байгууллага, засгийн газрууд эмэгтэйчүүдийг энэ тэнцүү дэмжиж, тэдний хичээл зүтгэл өрсөлдөх чадварыг үнэлж урам зориг, итгэл хүлээлгэж, аливаад оролцоог нь өргөнөөр хангахыг уриалсан юм.
Эх сурвалж: hbr.org
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
32
|
|
0
|
36
|
Daily poll
|