• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    122   |  
0

Үлгэр, түүх сонсож, төсөөллийн ертөнцөөр аялдаг байсан хүүхэд насны дурсамж хүн бүрт байдаг болохоор түүх сонсоход хэн бүхэнд таатай байдаг. Өдгөө ч бид томоохон бизнесменүүд, уран бүтээлчидийн амжилтанд хүрсэн түүх, шинжлэх ухааны томъёо, технологийн нээлтийн түүх өгүүлсэн контентийг илүү сонирхон хүлээж авах хандлагатай байдаг шүү дээ.

Өөрсдийнхөө бие физиологийг жишээ татаад аваад үзэхэд биднийг унтаж байхад тархи  зүүдээр дамжуулан бидэнд хачин жигтэй түүх харуулсаар байдаг шүү дээ. Тэгвэл бидний сонссон сонссон, үзсэн, уншсан сэтгэл хөдөлгөм түүх нь хүмүүст итгэл найдвар, урам зориг  өгч, өрөвч байдал, сэтгэл хөдлөлийг өдөөж, тархи аз жаргалын даавар болох окситоциныг ялгардуулахад нөлөөлдөг. Тэгэхээр бидний түүх нь сэтгэл зүйн төлөв байдал, цаашлаад шийдвэр гаргалтад нөлөөлдөг аж.

Хүн бүхэн өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй байдгын адил бизнес бүр өөрийн давтагдашгүй түүх бий.

Үлгэр бүр зохиолоос сэдэвлэж, аливаа дүр сорилт бэрхшээлтэй тулгарч түүхийгээ даван туулж, амар сайхандаа жаргадагийн адил бизнесүүд түүхээ өгүүлэх нь компаниуд алсын хараа, брэндийнхээ онцлог, бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтэх үйл явц, баг хамт олны түүх зэргийг нэгэн агшинд өгүүлж байдаг тул брэндинг бүтээх, хэрэгдлэгчдтэйгээ харилцах хамгийн чухал маркетингийн арга хэрэгсэлд тооцогддог.

Энэхүү нийтлэлээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах, брэндингээ таниулахад Story telling трэнд буюу түүх өгүүлэх нь яагаад чухал болох, түүх өгүүлэхдээ ямар арчмыг хэрхэн оновчтой баримталж зах зээлд ялгарал бий болгох тухай аргыг хуваалцахаар зорилоо.

Түүх хүүрнэх зарчим руу орохоос өмнө яагаад видео контент  бүтээх ёстойг тайлбарлая.

  • Hubspot-ийн хийсэн судалгаагаар томоохон бизнесүүдийн 81 хувь нь түүхээ видео төрлөөр өгүүлэх контент маркетингаа чиг хандлага руу тэмүүлэх болжээ. Энэ тоо өнгөрсөн оны 63 хувиас18 хувиар өссөн байна.
  • Google-ийн судалгаагаар 10 хүн тутмын 6 нь телевизээс илүүтэй интернетэд байршсан видео үздэг байна.
  • Insivia-гийн судалгаагаар жил бүр гар утаснаас видео үзэх эрэлт 100 хувиар өсөж буй.
  • Cisco-гийн хийсэн судалгаагаар 2022 он гэхэд интернетийн хандалтын 82 хувийг видео контент эзэлнэ гэжээ. Энэ тоо нь 2017 оныхтой харьцуулахад 15 дахин их үзүүлэлт юм.
  • HubSpot-ийн мэдээлснээр нийт интернет хэрэглэгчдийн 78 хувь нь  сошиал сувгуудад байршсан видео үздэг бөгөөд 55 хувь нь өдөр болгон үздэг байна.

Хэрэглэгчид аливаа мэдээлэл авахын тулд үргэлжилсэн урт текст уншихын оронд анхаарал татахуйц богино тойм видео үзэх хандлага дэлхийн аль ч улс оронд, аль ч насны сегментэд түгээмэл. Видео контентийн эрэлт энэ эрчээрээ гэрлийн хурдаар нэмэгдэнэ гэж тооцвол юуг, хэрхэн өгүүлбэл, үр ашигтай вэ гэсэн асуулт гарч ирж байна.

Бизнесийн түүх өгүүлэх гэдэг нь сайтар тодорхойлсон мессежээ сайн зохиол болгон сонирхолтойгоор илэрхийлэх урлаг юм.

Зураг мянган үгнээс хүчтэй гэдэг бол видео сая үгнээс жинтэй гэдэг хэлц орчин үед бий болжээ. Хэрэв та санаагаа зөвөөр, шинэлэг байдлаар илэрхийлж чадах аваас  үзэгчдийн анхаарлыг татах хамгийн чухал арга зам. Үзэгчдэдээ хэлэх санаагаа хүргэх х, ойлголт итгэл үнэмшил бий болгох хамгийн хүчирхэг арга хэрэгсэл бол видео мөнөөс мөн.

  • Хэрхэн түүх өгүүлэх вэ?
  • Бизнесийн түүхээ өгүүлэх нь зорилтот хэрэглэгчид болон брэндийг хооронд нь холбох гүүр юм. Тухайн бизнесийн сурталчилгааны мессежийг  хэрэглэгчдэдийн сэтгэгдэл  түүх, жишээгээр дамжуулж хүмүүст ойлгоход хялбарчилж өгнө.
  • Байгууллагынхаа онцлог, давуу талаа дурдаад өнгөрөхийн оронд түүх болгон өгүүлэх нь илүү үр дүнтэй ялгарлыг бий болгодог. Бизнесийн түүх өгүүлэх нь танай байгууллагын персона буюу онцлог шинж чанарыг бусдаас тодотгох ач холбогдолтой.
  • Өгүүлэх түүхээ баяжуулахын тулд статистик, баримт факт, ашиглаж болох ч нөлөөлөл үүсгэж итгэл үнэмшил төрүүлэхийн тулд хүний зүрх, сэтгэлд хүрэхүйц хүчирхэг мессежээр баяжуулж хэрэгтэй.

Учир нь түүх өгүүлэх нь ойлгомжгүй, уйтгартай агуулга, тоон утга, урт мессежүүдийг маш ойлгомжтой, сонирхолтой, хүмүүс хариу үйлдэлд үзүүлэхэд өдөөхүйц хэмжээний нөлөөлөл үүсгэх боломжийг олгодог. Өөрөөр хэлбэл хүмүүст урам зориг өгөх замаар хариу үйлдэлд уриална.  

Зах зээл дэх боломжит хэрэглэгчдэдээ байгууллагынхаа талаар ямар дүр зургийг харуулах вэ, зэргийг үргэлж анхаарах хэрэгтэй болох нь. Үүний дараа таны өгч буй мессеж, хүлээн авсан хүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийг өдөөх хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд хэнбугай ч хариу зйлдэл үзүүлэхэд бэлэн байдаг. Бизнесийн түүх өгүүлэх нь урлаг тул ур чадвар болон бүтээлч сэтгэлгээ харагдах ёстой.

Түүх өгүүлэх үйл явц:

1. Хэрэглэгчээ танин мэд, ойлго: Тэдний сонирхлыг татахуйц, үнэ цэнэ өгөхүйц контент бүтээ, ингэхдээ судалгаа сайн хийж, үргэлж шинийг эрэлхийл.

2. Гол мессеждээ анхаар: Контентийн урт, үргэлжлэх хугацаа төдийлөн чухал биш ч, хамгийн гол нь гол санаагаа алдагдуулж, хальж болохгүй.

3. Түүх хүүрнэх үр дүнтэй арга:

•         Даван туулсан туршлага, алдаа оноо, сургамжаа онцолсонор ийм асуудалтай байгаа хүмүүст хүрч чадна.

•         Деталь бүрийг нарийвчлан өгүүлэхээс татгалзаарай мөн хэт хачирлаж, дэгсдүүлэх хэрэггүй.

•         Жинхэнэ үнэ цэнийг бий болго. Хүмүүсийн онцлог, сэтгэл хөдлөл, нөхцөл байдлыг сайн ажигла.

•         Хэрэглэгчдийнхээ анхаарлыг шийдэл, үйл  хөдлөл рүү чиглүүлж, үйлдэлд уриалан дууд. Ямар ч үйлдэл байж болно, танай фэйсбүүк хуудсыг дагах, вебсайтад бүртгүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санал болгох гэх мэт.

Стори бүтээхэд туслах 5 зөвлөмж

#Хэмжигдэхүүн бий болго

Таны өгүүлэх түүх бусдын анхаарлыг татахуйц байх ёстой хэдий ч гол мессежээ алдагдуулж хэрэглэгчдиийнхээ анхаарлыг өөр зүйлд чиглэлүүлэхээс татгалз.

Дараах асуултууд өгүүлэх гэж буй түүхийнхээ санааг илүү тодорхой, ойлгомжтой болгохын тулд  дараах асуултыг өөрөөсөө асуугаарай.

•         Хэн түүх өгүүлэх гэж байна вэ?

•         Яагаад энэ түүхийг өгүүлэх болов?

•         Түүхийг хэзээ, хаана өгүүлэх вэ?

•         Энэ түүхэнд ямар хүмүүс өгүүлэгдэж байна вэ?

•         Хүмүүс юу хүртээх вэ?

•         Ямар сорилтууд тулгарч болох вэ?

Эдгээр асуултууд таныг хэрэглэгчдэдээ үнэ цэнэ өгч чадахуйц түүх бүтээх хэмжигдэхүүн болно бөгөөд хамгийн чухал нь та яагаад энэ түүхийг хүүрнэх гэж буйгаа эргэцүүлэх нь түүхийг тань амилуулж өгнө.

#Бодит бай:

Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд зохиомол биш бодит түүх өгүүлэх нь таны гол зарчим байх ёстой.

Хэт чамирхсан, бодит амьдралаас тасарсан түүх өгүүлэх байдлаар хэрэглэгчдээ төөрөгдүүлбэл тэднийг алдлаа л гэсэн үг. Заавал сэтгэл хөдөлгөм, хачин жигтэй түүх байх шаардлагагүй. Ил тод байдал таны брэндийн ялгарал, давтагдашгүй байдал, хүний хүчин зүйлийг тодотгож өгнө.

#Тодорхой үр нөлөөг бий болго

Бизнесийн гайхалтай түүх нь хэрэглэгчдэд ямар нэг байдлаар сэтгэгдэл үлдээдэг. Тус түүхээр дамжуулж хэрэглэгчид юуг мэдэх ёстой вэ, танайх юу суралцах ёстой вэ. зэрэг өгүүлэх түүхийн үр нөлөө нь тодорхой байх ёстой. Хүүрнэх түүхээрээ хэрэглэгчдэдээ итгэл найдвар төрүүлэх, бодол санааг нь өдөөж үйлдэл хийхэд уриалан дуудсан мессеж, агуулгын тусламжтай брэндээ хэрэглэгчдэдээ холбох хэрэгтэй.

Жишээ нэг түүх татъя: 80-аад оны сүүлээр, интернет хэрэглээнд төдийлөн нэвтрээгүй үе байв. Хамтрагчтайгаа цуг шинэ төрлийн харилцааны платформ үүсгэх код бичих сонирхолтой байсан ч зах зээлээ хэрхэн олох талаар ойлголтгүй байлаа. Маш их судалгаа хийж, албан байгууллага, хувь хүмүүсийн утасны жагсаалт цуглуулж, номын санд хонож өнждөг байсны эцэст байгууллага ажилтанг хоёрыг зуучилдаг харилцааны платформ эрэлттэйг олж мэдсэн юм. Ийнхүү “Top Echelon” стар ап маань 30 жил тууштай ажилласны эцэст олон зуун фирм, сая сая ажил горилогч, мэргэжилтнийг ажлын байранд зуучилж өгдөг орон зай болж хувирсан юм.

Энэ богино түүх нь Top Echelon хаанаас эхэлсэн, хэн байгаад хэн болсныг хачиргүйгээр өгүүлэх замаар тухайн байгууллагын үнэ цэнийг тодотгож өгсөн байна.

#Тууштай бай

Зохион байгуулалтгүй, сайтар төлөвлөөгүй, үе үе өөрчлөгддөг түүх нь хэрэглэгчдэд эргэлзээ төрүүлээд зогсохгүй таны контентийг сонирхолгүй, итгэл үнэмшилгүй болгоно.

Таны хүүрнэж буй түүх харилцааны бүх сувгаар тасралтгүй, тууштай үзэгч, хэрэглэгдэгчдэд хүрч байх ёстой. Дижитал болон хэвлэмэл материалуудад ижил төрлийн өнгө, уриа үг, лого, мессеж бүхий зурган, видео, текст хэлбэрийн контентууд тууштай, ойрхон давтамжтайгаар ашигласнаар брэндийн хоногшуулалтыг илүү хүчтэй болгоно. Түүхээ өгүүлэх сонирхолтой өнцгөө олоод үүнийгээ тууштай өгүүлж, давтсанаар хэрэглэгч түүнийг хэзээ ч хаана ч олж сонссон танай түүх гэдгийг төвөггүй мэддэг болно.

#Ганцаараа ярих бус харилцагч, хэрэглэгчдээ татан оролцуул

Бизнесийн түүхээ өгүүлэх нь цэвэр сэтгэл хөдлөлд тулгуурласан харилцаа. Иймд тодорхой нэг үйл явдал танай бизнест хэрхэн нөлөөлсөн, та юу суралцсан талаараа өгүүлэх нь таныг түүхийг илүү дурсууштай, хуваалцууштай болгоно.

Ингэхдээ хүмүүс таны түүхийн нэгээхэн хэсэг, зарим тохиолдолд гол дүр байх ёстойг хэзээ ч мартаж болохгүй. Ингэхийн тулд хэрэглэгчдийнхээ оролцоог, ямар нэгэн байдлаар хангахыг үргэлж анхаарах хэрэгтэй.  

Түүх өгүүлэх нь тасрахгүй үргэлжлэх амьд процесс. Өдөр бүр таны бизнес сөөм сөөмөөр өсөж, хувьсан өөрчлөгдөж өгүүлэх түүх нь нэг, нэг хуудсаар нэмэгдэж байдаг. Тиймээс хэрэглэгчдийн анхаарлыг татах, байнгын хэрэглэгчээ хадгалж үлдэхийн тулд түүх өгүүлэх процессийг үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээнийхээ нэгэн адил бизнесийнхээ амин сүнс, давтамж болгоорой.

Эх сурвалж: 

TAGS
#Business