• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0

Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал болох АНУ-ын дуу бичлэгийн академийн дээд шагнал 62 дахь "Grammy Awards-2020" ирэх нэгдүгээр сард болно. 

Тэгвэл Грэммийн тайзыг амилуулах хамтлаг уран бүтээлчдийг шалгаруулах санал асуулга энэ сарын эхээр зарлагдсан юм. Одоогийн байдлаар авсан саналаараа Blacpink (53.8 хувь буюу 7.6 сая санал) BTS (41.88 буюу 5.9 сая санал) хоёр тэргүүлж байгаа бол SuperM (2.31%) болон Adam Lambert (0.37%)-хувийн саналтайгаар удаалж байна.

Хэрэв та  Монгол рок хамтлагийн тоглолтыг Грэммийн тайзнаас үзэх түүхэн үйл явдалд хувь нэмрээ оруулахыг хүсвэл энэ холбоосоор орж саналаа өгнө үү. Нэг хүн хэдэн ч удаа санал өгөх боломжтой.

Метал рок төрлөөр уран бүтээлээ туурвин Монголын төдийгүй дэлхийн сонсогчдыг байлдан дагуулж буй "The Hu" хамтлагийн "Gereg" цомог өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн долоо хоногт Billboard-ыг тэргүүлсэн билээ.

Өнгөрсөн жилийн 61 дэх удаагийн Грэммийн шагналын ёслолын үеэр Lady Gaga, Camila Cabello, Kacey Musgraves, Shawn Mendes, Young Thug , Cardi B, Dolly Parton, Dua Lipa, Alicia keys зэрэг уран бүтээлч Red Hot Chili Peppers, Post Malone, BTS тэргүүтэй хамтлаг үзүүлбэр үзүүлж грэммийн тайзын доргиосон билээ. 

Харин өмнөд Солонгосын "BTS" хөвгүүдийн хамтлаг "Грэмми"-гийн тайзан дээр уран бүтээлээ толилуулсан анхны Ази хамтлаг болсон гэдгээрээ түүхэн үйл явдал болсон юм.

Грэмми нь зөвхөн уран бүтээлчдийн карьерийг өсгөөд зогсохгүй, хөгжмийн найруулагч, дуу зохиогч, урлагийн менежер, хэвлэн нийтлэх сувгаас гадна хөгжмийн салбарын тогоонд ажилладаг хэн бүхний нэр хүнд, үнэ цэнийг өндөрт өргөдөг томоохон шагнал юм.

Энэ талаар рэппэр, продюсер David Banner Forbes-т өгсөн ярилцлагадаа “Грэмми нь уран бүтээлчдийн урлагийн ертөнц дэх замналыг шинэ түвшинд аваачдаг. Тухайлбал, үүнийг мөнгөөр хэмжвэл түүний найруулагчийн нэг удаагийн ажлын хөлс 50 мянган ам.доллар байсан Грэммийн шагнал хүртсэний дараа 100 мянган ам.доллар болсон байна. Энэ тайз зөвхөн уран бүтээлчдэд хөгжмийн салбар  гэлтгүй бусад маш олон салбарын үүд хаалгыг нээж өгдөг” хэмээжээ.

Сонирхуулахад Грэммийн шагнал гардуулах анхны ёслолын ажиллагаа 1959 онын тавдугаар сарын 4-нд болж байсан аж.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ