• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    158   |  
0

Дэлхий нийтийг цочроож буй цар тахлын нөхцөл байдал  ажлын гараагаа эхлүүлж буй шинэ үеийнхэнд чамгүй олон сорилтыг бий болгож байна.

Дэлхийн эдийн засгийн форумын энэхүү судалгаа нь хөдөлмөрийн зах зээлд гарч ирж буй шинэ үеийнхийг хэрхэн  үр дүнтэй сургаж  онцлог, ур чадварыг нь хэрхэн нээн илрүүлэх, чадавхжуулах талаарх байгууллагууд  зориулсан сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлэх зарчмуудыг тусгажээ.

Нягтлан бодох бүртгэлийн фирм Делоитт байгууллагууд ажлын гараагаа эхлүүлж буй залуусыг чадавхжуулах хөтөлбөртэй байх нь шинэ ажилчдыг тогтоон барих, хүсэл мөрөөдлийг нь чиглүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Судалгаагаар Z-үеийнхэн ажлын байраа сонгохдоо хамгийн түрүүнд хөгжиж, дэвших боломжийг нь чухалчилдаг тул шинэ залуусыг чадавхжуулах тусгайлсан хөтөлбөр боловсруулах, карьер төлөвлөлт, өсөлтийн боломжийг ойлгуулж өгөх нь тогтвортой байлгах нь маш чухал аж.

Өмнөх үеийнхэнтэй харьцуулахад Z-үеийнхэн  буюу уугуул дижиталууд дасан зохицох, суралцах өндөр чадамжтай, сүүлийн үеийн техник, технологийн хэрэгслийг гаргууд эзэмшсэн төдийгүй тэдний урам зориг, өдөөлт авах хүчин зүйлс нь бусад үеийнхнээс огт өөр тул цар тахлын дараах ажлын байранд цоо шинэ уур амьсгал, хандлагын өөрчлөлт бий болох талаар тус судалгаанд дурджээ. Тэгэхээр компаниуд хүний нөөцийн соёлоо энэ өөрчлөлтөд тохируулан хэрхэн зохион байгуулах, ажлын байрны онцлог, соёл, шинэ ажиллах хүчний сэтгэлгээ, хандлагын ялгаатай байдалд хэрхэн тохируулан загварчлах талаарх зөвлөгөөг авч үзэцгээе.  

Z-үеийнхэн хэрхэн суралцдаг вэ?

Z-үүд бол гар утас, интернэттэй нөхөрлөж өссөн хамгийн эхний үеийнхэн. Тэр ч утгаараа хүмүүстэй харилцах, мэдээлэл хүлээн авах, боловсруулах боломжийг эрэлхийлэх, хамгийн гол нь суралцах, хөгжих боломжид ойр өссөн тул идэвхтэй, хурдтай, сонссон, харсан, уншсан мэдлэг мэдээллийг хооронд ньямар нэг байдлаар  холбох хүсэлтэй бие даан суралцагчид.  

Тухайлбал, шинэ мянганыхан буюу Y үеийнхний анхаарал төвлөрлийн хугацаа ойролцоогоор 10 секунд байдаг бол Z-үүдийнх асар богино буюу 8 орчим секунд. Тиймээс тэдэнд зориулсан сургалт зохион байгуулах, контент бүтээх бол аль болох сунжирсан, урт сургалтаас татгалзаж, товчхон, сонирхолтой байлгах, дотоод хуралаа мөн адил зохион байгуулалттай, цомхон хийх шаардлагатай гэжээ.

Тэд туршиж үзэх замаар суралцдаг

Z-үүдийн бусад үеийнхнээс ялгарах онцлог нь практик суурилсан арга барилаар мэдлэгийг хамгийн сайн эзэмшихэд явдал. Лекц бол тэдний анхаарлыг татаж чадахгүйгээр үл барам, хамгийн үр дүнгүй сургалт гэжээ. 

Z-үүдийн сонссон мэдлэг мэдээллийн  ердөө 12 хувийг сурдаг бол, тухайн мэдлэг, ур чадварыг өөрөө турших, хийж үзэх замаар  хамгийн сайн суралцдаг буюу 51 хувийг нь өөрийн болгодог байна.

Тэгэхээр боловсролын байгууллага, сургалтын төвүүд Z үеийнхэнд зориулсан үйлчилгээ үзүүлэх бол хийнгээ суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай. Тиймээс гадаад (hard)  эсвэл дотоод (soft) ур чадвар  олгохын тулд тоглоомын арга барил, кейс судалгаа, хакатон, сорилт, симуляци, ур чадварын марафон зэрэг практик суурилсан  аргыг та хэрэгжүүлж болох юм.

Технологи бол суралцах хэрэгсэл

Ажлын байранд шинээр гарч ирж буй ажилтнуудыг сургах нь маркетинг хийхтэй агаар нэг. Та зорилтот хэрэглэгчийнхээ зан төлөв, амьдралын хэв маягийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай. Тодруулбал, түлхүү ашигладаг сошиал суваг, сонирходог тоглоом, харилцааны хэрэгслийг нь мэддэг байх хэрэгтэй.  

Дотоод сургалт

Шинэхэн мэргэжилтнүүд хариуцсан ажлаа гүйцэтгээд зогсохгүй асуудалд шийдэл санал болгох, аливааг туршиж үзэх, суралцахыг эрмэлздэг.  Делоиттын “Дэлхийн хүний нөөцийн трэнд 2021” судалгааны тайланд өгүүлснээр өрсөлдөгчөөсөө ялгарахын тулд компаниуд ажилтнуудаа ажиллуулах хэв маягийг шинээр загварчлах шаардлагатай гэжээ. Хамтран ажиллагсад мэдлэг, туршлагаа хуваалцах, салбар нэгж, хэлтэс хоорондын менторшип хөтөлбөр нь Z-үүдийн сонирхолыг татаж, компани дотроо албан тушаал дэвших урам зоригийг өдөөж өгдөг байна.

Ажилтнуудынхаа ур чадварыг байгууллагынхаа хэрэгцээнд нийцүүлэн дээшлүүлэхийн тулд тухайн ур чадвар ажилтны карьерт шууд уялдаж буйг харуулж чадсан тохиолдолд хурдтай суралцаж чадна. Ажлын байранд гарсан Z үеийнхний 76 хувь нь карьерээ өсгөхөөр давхар суралцдаг гэсэн байна.  

Тэд техникийн болон мэргэжлийн ур чадварыг цахимаар  бие даан хурдтай эзэмшиж чадах ч хүнтэй харилцах, дотоод (soft skill) ур чадвар дутагддаг. Тиймээс шинэ ажилтнуудынхаа дотоод болон гадаад ур чадварыг зэрэг хөгжүүлэх оролцоог хангасан сургалтын арга билүү дүнтэй болгодог байна.

Ажлын талбарт хүч түрэн гарч ирж буй Z үеийнхний карьерийнх нь эхний шатанд тэднийг чадавхжуулах, технологийн авхаалжтай байдлыг ашиглан оролцоог хангасан ажлын байрыг бий болгох нь чухал юм. Тиймээс тэдэнд аливааг турших, шинжлэх, асуудал, сорилтод өөрсдийн шинэлэг шийдлийг хэрэгжүүлэх орон зайг хангах нь чухал юм.

Эх сурвалж: weforum.org

TAGS
#Business