• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    233   |  
0

Өдгөө нас сүүдэр 90 гарсан ч 30 наст шиг эрч хүчтэй, хурц ухаантай, 10 настай хүүхдийнх шиг гэгээн инээмсэглэл тодруулсан, 6 настай хүүхэд шиг л амттанд нугасгүй, энэ цагийн хамгийн баян эрхмийн нэгт зүй ёсоор тооцогддог, хөрөнгө оруулалтын бурхан гэгддэг Уоррен Баффетийг бүтээсэн хүмүүжлийн арга барил, зарчимтай хамтдаа танилцъя.

82.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн дөрөв дэх баян хүн тодроод буй энэ эрхмийн бага нас үе тэнгийн жаалуудынхаас тэс ондоо байлаа.

Тэрээр 1930 оны наймдугаар сарын 30-нд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улстөрч Ховард Баффетийн ганц хүү болон төржээ.

Бизнесийн амтанд орсон жаалхүү

Үеийнх нь хүүхдүүд нь хөл бөмбөг тоглож, комик уншиж байхад 6 настай Баффет аавынхаа брокерийн фирмд тоо бодож, ном уншиж, хүнсний дэлгүүрээс 25 центээр кока кола худалдаж аваад 30 центээр зардаг, айл, айлын хаалга тогшиж бохь борлуулах зэргээр бизнесийн амтанд гүнзгий орсон хүү байлаа.

Тэрээр өөрийн амжилтынхаа үндсийг аав, ээжийнхээ олгосон хүмүүжил, тэр дундаа аавыгаа хөрөнгө оруулалт болон номын амтанд оруулсан хүн гэж үздэг.

“Мянган доллар олох мянган арга зам” гэх номыг уншсан мөчөөс бизнес хийх хүсэл тэмүүлэл нь бадарсан гэж дурсан ярьдаг. Хүүхэд байхдаа хэрэв зээ 30 нас хүртлээ саятан болоогүй байвал Омахагийн хамгийн өндөр барилгын дээрээс харайна гэж найздаа ам өгч байжээ.

Үеийн хүүхдүүд нь аав ээжээсээ халаасны мөнгө авдаг байхад Баффет сонин түгээдэг ажлаасаа олсон орлогоороо 11-хэн насандаа анхны хувьцаагаа худалдан авч байлаа. /120 ам.доллар/ Тэрээр эгчтэйгээ хамт Cities Service гэх газрын тос болон шатахууны компаниас анхны гурван ширхэг хувьцаа авсан бөгөөд нэгийг нь $38.25-оор авч байсан гэдэг. Тэднийг хувьцаа худалдан авсны дараахан тус компанийн хувьцаа $27 болтол буурч байжээ. Хичнээн сандарч байсан Баффет тэвчээр заан $40 болтол хүлээж байгаад зарж бага хэмжээний ашиг олж байжээ. Тэднийг хувьцаагаа зарсны дараахан тус компанийн нэгж хувьцааны үнэ $202 болтол өссөн гэдэг. 

Багаасаа эрсдэлээс айдаггүй, бизнес сэтгэлгээтэй хүү амралтын өдрөөрөө эр The Washington Post-ын сонин түгээгчээр ажилладаг байсан ба төд удалгүй орлогоо нэмэгдүүлэх  мэргэн санаа төрж  Washington Post-ийн өрсөлдөгч болох The Times Herald-сониныг давхар түгээж нэг сумаар хоёр туулай бууддаг байжээ.

Баффет дунд сургуулиа төгсөхдөө аль хэдийнээ 5 мянган ам.доллартай болсон байв. Энэ нь одоогийн ханшаар 42 мянган ам.доллар буюу жирийн америк иргэний жилийн орлогоос илүү гэсэн үг юм.

Хүүхдэдээ өөрөөр нь байх эрх чөлөөг олгодог эцэг эх

Баруун талаас хойд эгнээ 12 настай Баффет хүү.

Ээж аавыгаа дурсахдаа хэзээ ч эгч, дүү, Баффет гурвын өмнүүр орж бүхий л асуудлыг шийддэггүй. Бүх хариуцлагыг өөрсдөд нь үүрүүлдэг байсан нь тэднийг өрсөлдөх чадвартай болгон төлөвшихөд маш чухал үүрэг хүлээжээ.

Хэтэрхий их анхаарал тавьж, хамаг асуудалд оролцож, шалгаах нь хүүхдийг дарангуйлагч, цагдагч,  тэжээлгэгч болох үндэс болдог байна.

Түүний хувьд аав нь хамгийн том мотиваци нь байжээ. Түүнээс авсан хамгийн том сургамж бол хуримтлал үүсгэх дадал. Зөвхөн мөнгөн хуримтлал бус, зөв дадал, ур чадварын хуримтлал үүнд багтана. Зөв дадлыг аль болох багадаа эзэмшсэн хүн үргэлж хождогийг хүүхэд байхдаа ойлгосон.

Түүний эцэг Ховард хөдөлмөрлөх, хуримтлуулахын үнэ цэнийг, санхүүгийн ертөнцийн талаар мэдлэг, мэдэгдэхүүнийг хар багад нь ойлгуулж, номоор хүрээлүүлж өсгөжээ. Аав минь үргэлж надад нэр алдрыг олохын тулд 20 жил зарцуулах ч үүнийг үгүй хийхэд 20 минут л хангалттай. Үүнийг үргэлж санаж явбал чи агууг бүтээнэ гэдэг байжээ. Хэрэв аав минь гутлын наймаачин байсан бол би гутлын наймаачин л болох байсан гэдэг. Амьдралдаа авсан хамгийн том бэлэг бол аавынхаа хүүхэд нь болж төрсөн хувь заяа гэж үздэг.

Номын хорхойтон

Тэрээр карьерийнхээ эхэн үед өдөрт 600-1000 хуудас уншдаг байжээ. Одоо ч өглөө сэрээд унтах хүртлээ өдрийнхөө нийт цагийн 80 хувийг уншихад зарцуулдаг байна.

Өөрийн амжилтын үндсийг өдөрт 500 хуудас уншдаг дадалтайгаа холбон тайлбарладаг. Би өдөр бүр зургаан цагийг мэдлэгээ дээшлүүлж, ямар нэг хэрэгтэй зүйл уншихад зориулдаг. Хэзээ ч мэдлэг хуримтлуулах тал дээр ханаж, сурахаа зогсоож болохгүй. Мэдлэг мэдээлэл гүнзгийрэх, хуримтлагдах  тусам асуудлыг илүү хялбараар шийдвэрлэж чаддаг болно. Ингэхийн хэрээр таны орлого өснө. Мөнгө бол амжилтыг илэрхийлэл биш, мэргэн ухаан бол амжилт, мэргэн ухаанд суралцахын тулд аль болох их уншдаг байна.

Цаг хугацаа бол амжилтыг удирдах хамгийн чухал хүчин зүйл

Уаррен Баффет, болон судлаачдын үзэж буйгаар хүний тархины хөгжлийн 80 хувь нь 3 настайд явагдаж эхэлдэг. Кэмбрижийн их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар хүүхэд 3-4 настайдаа мөнгөний талаарх энгийн ойлголтыг ойлгож эхэлдэг бөгөөд 7 нас гэхэд ирээдүйн санхүүгийн зан хандлага нь хэдийн төлөвшчихдөг аж.  Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөний талаар болоод түүнийг хэрхэн зохистой удирдахыг зааж ач холбогдлыг мэддэг. Гэвч мэддэг байх хэрэгжүүлэх гэдэг бол онхи ондоо асуудал юм.

2011 онд Баффет бага насны хүүхдэд зориулан өөрөө гол дүрийг бүтээж хүүхдүүдэд санхүүгийн хичээл зааж буйгаар үйл явдал өрнөдөг “Нууц саятнуудын клуб” нэртэй 26 ангитай анимэйшн бүтээж эхэлсэн юм. Тэрээр уг анимэйшний анги тус бүрт кредит карт хэрхэн ажилладаг, мөнгөө хаана хийснээ заавал хянаж байх нь яагаад чухал байдаг гэхчлэн өдөр тутмын амьдралдаа мөнгөө удирдах, бизнес, санхүүтэй холбоотой ойлголтуудыг хүүхдэд ойлгуулахад чиглэжээ. Би өөрийнхөө гурван хүүхдээ бүр бага байхад тархинд  нь “Нууц саятнуудын клуб”-т заасан хичээлийг суулгаж өгсөн. 

Эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгөний талаар заахдаа гаргадаг хамгийн том алдаа юу вэ гэж сурвалжлагч нэгэнтээ түүнээс асуухад хүүхдэдээ мөнгийг зөв удирдаж сурах ухааныг бүр багаас нь буюу хичээлд орохоос нь өмнө зааж өгөх ёстой байтал эцэг эхчүүдийн ихэнх нь  хүүхдээ өсвөр насанд хүрэхэд нь үүнийг зааж эхэлдэг гэжээ.

Өөртөө түрүүлж хөрөнгө  оруул

Тэрээр амьдралдаа эзэмшиж болох хамгийн том боловсрол бол өөрийнхөө хөгжилд хөрөнгө оруулах. Энэ нь заавал их сургууль, дээд боловсрол байх албагүй.

Та бусад хүнээс маш олон зүйл суралцаж болно. Гэхдээ миний бодлоор, хэрэв та учир утгатайгаар, ухамсартайгаар бусдаас суралцаж чадвал, та шинэ санаа олох гэж, бүгдийг өөрөө хийх махаа идэх шаардлагагүй гэжээ.

Тэрээр залуудаа их бүрэг, дуу цөөтэй байжээ. Дэйл Карнеги-гийн илтгэх урлагийн сургалтад хамрагдаж олны өмнө итгэл төгс ярьж, өөрийгөө илэрхийлж сураагүй байсан бол өнөөдрийн амжилтаа бүтээхгүй байсан гэжээ.

TAGS
#Business