• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Нийтлэлч: Л.Нандинчимэг   |    301   |  
0

Танд тархины “фитнесс” болох цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэх дараах 10 тааврыг санал болгож байна. Гэр бүл, найз нөхөд, хүүхдүүдтэйгээ хөгжилдөөрэй. 

1. Ямар зүйлд олон түлхүүр байдаг ч тухайн түлхүүрүүдийн аль нь ч хаалга онгойлгох зориулалтгүй вэ?

Хариулт: Төгөлдөр хуур

2. Ямар зүйл зургаан нүүртэй ч нүүрээ буддаггүй, 21 нүдтэй ч харж чаддаггүй вэ?

Хариулт: Шоо

3. Хоёр аав, хоёр хүү загасанд явав. Тэд бүхэл өдрийн турш нийтдээ гурван ширхэг загас барив. Нэг аав нь бусдадаа хандан “Бид  нийтдээ гурван загас барилаа. Хүн тус бүр нэг нэг загас идэх учраас бидний барисан загас хангалттай” гэв. Ийм зүйл байх боломжтой юу?

Хариулт: Загасанд нийтдээ гурван хүн явсан. Аав нь хүүтэйгээ мөн хүүгийнхээ хүүтэй нь хамт явсан 

4. Жимсэн дээр нь навч байдаг. Навчин дээр нь жимс байдаг. Би ямар жимс вэ?

Хариулт: Ханборгоцой

5. Солонгоны ард юу байдаг вэ? 

Хариулт: "О" үсэг

6. Би хавтгай, их олон өнгөтэй бас хувийн зохиогчтой. Би чамд өдөр болгон хэрэг болдог ч чи намайг өдөр бүр бусдад өгдөг. Би юу вэ?

Хариулт: Цаасан мөнгө

7. Хэдэн сар 28 хоногтой вэ?

Хариулт: Бүх сар  хоногтой

8. Ямар зүйл үргэлж чиний урд байдаг ч хэзээ ч чамд харагддаггүй вэ?

Хариулт: Ирээдүй

9. Бүхэлдээ шар өнгөтэй нэг давхар байшин байжээ. Тухайлбал хана, тавилгууд, тааз гэх мэт бүгд шар өнгөтэй. Тэгвэл байшингийн шат нь ямар өнгөтэй вэ?

Хариулт: Нэг давхар байшан учраас шат байхгүй

10. Нэгэн хус мод 30 ширхэг мөчиртэй байжээ. Мөчир тус бүрд гурван алим ургадаг. Түүнээс сондгой тоотой өдөр бүр хоёр ширхэг алим авсаар байвал хэд хоногийн дараа хус модон дахь алим дуусах вэ?

Хариулт: Хус модонд алим ургадаггүй

М.Гэрэлт-Од

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ