• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    164   |  
0

                                                                                                  Ажиллах хүч нийлүүлэх тухай

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад цоо шинээр орсон нэг асуудал бол ажиллах хүч нийлүүлэх ойлголт билээ. Уг зохицуулалтын дагуу ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтнаа өөр ажил олгогчид ажиллах хүч нийлүүлэх гэрээний үндсэн дээр ажиллуулах боломжийг олгосон байна. 

Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ эрхлэх этгээд нь хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлж болох бөгөөд тус этгээдэд тавигдах шаардлага, бүртгэх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байна. Энэхүү нийтлэл бичигдэх өдрийн байдлаар ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуй нэгж байгууллагад тавигдах шаардлага, бүртгэх харилцааг зохицуулсан нарийвчилсан журам батлагдаагүй байгаа бөгөөд тус журмын төсөлд санал авахаар нээлттэй байршуулсан байна. 

Хуульд заасны дагуу зөвхөн дараах тохиолдлуудад ажилтанг ажиллах хүч нийлүүлэх гэрээний дагуу ажиллуулах боломжтой. Үүнд: 

6 сараас илүүгүй хугацаагаар үргэлжлэх түр ажил үүрэг гүйцэтгүүлэх; 

хамтын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаагаас бусад тохиолдолд ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд ажиллуулах;

тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах шинжтэй ажил, үйлчилгээг гүйцэтгүүлэх; 

гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах болон урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хувийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас сэргийлэх эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх нөхцөл байдал үүссэн. 

Ажиллах хүч нийлүүлэх гэрээний дагуу ажиллах хүч авч ажиллуулж буй ажил олгогч нь дээрх гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах болон урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хувийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас сэргийлэх эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх нөхцөл байдал үүссэн буюу онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд өөрийн нийт ажилтны 30 хүртэл хувьд ажиллах хүч нийлүүлэх гэрээний дагуу ажилтан ажиллуулах боломжтой. 

Ийнхүү тодорхой шаардлага хангасан, зөвшөөрөл бүхий этгээд нь ажиллах хүч нийлүүлэх боломжтой болсноор тухайн этгээдтэй байгуулдаг ажиллах хүч нийлүүлэх гэрээ хэмээх нэгэн шинэ гэрээний төрөл бий болсон бөгөөд хуульд заасны дагуу тус гэрээнд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдсан байна. Энэхүү гэрээнд дараах нөхцөлүүдийг зайлшгүй тусгасан байх шаардлагатай. 

Үүнд:

  • нийлүүлэх ажиллах хүчний тоо, гэрээний хугацаа;
  • ажлын байрны нэр, байршил, гүйцэтгэх чиг үүрэг, ажлын байранд тавигдах үндсэн шаардлага, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлс;
  • ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл;
  • ажилтны өмнө талуудын хүлээх эрх, үүрэг, хариуцлага, эдлэх эрх.

Энэхүү ажиллах хүч нийлүүлэх гэрээнд тусгах нөхцөл нь хүлээн авагч талын үндсэн ажилтны эрх, үүргээс дордуулсан байхыг хориглосон бөгөөд түүнчлэн ажиллах хүч хүлээн авагч эдгээр ажилтны өмнө хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлага, стандартад нийцсэн, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид ажлын байраар хангах зэрэг хуульд заасан үүргүүдийг хүлээж байна. Үүгээрээ ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хувьд ч хүлээн авагчийн үндсэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй адил хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах боломжийг олгосон байна.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ