A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 155 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 155 | |
|
Монгол Улсын иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байж, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн туслалцаа авах, адил тэгш боломжоор хангагдах эрхийг МУ-ын Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Гэвч өөрийгөө өмгөөлөх чадваргүй, өмгөөлөгч хөлслөх боломжгүй иргэдийн эрхийг хамгаалж төрөөс төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлж 2013 онд “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуулийг баталсан. Энэхүү хууль нь эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэнд үйлчлэх болохыг уншигч та бүхэн анхаарна уу.
Үндэсний статистикийн хороо, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталсан аргачлалын дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхийн гишүүн;
Дээрх нэгдсэн санд бүртгэлгүй боловч ядуурлын шугамаас доогуур орлоготой болохоо тодорхойлсон хүн;
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд буюу эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг тус тус төлбөрийн чадваргүй иргэн гэж үзнэ.
Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх байгууллага
Тус хуулийн дагуу Хууль зүйн туслалцааны төв /Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа/ байгуулагдаж, одоогоор улсын хэмжээнд ажлын албан болон 21 аймаг, нийслэлийн 8 дүүрэг, хүн ам ихээр төвлөрсөн зарим суманд нийт 31 салбарын 72 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү төвийн хууль зүйн туслалцааг үзүүлэх үндсэн үүрэг бүхий субьект нь “Улсын өмгөөлөгч” байх бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн, Монголын Хуульчдын холбооны гишүүн, Хууль зүйн туслалцааны төвийн мэргэжлийн хуульч байдаг.
Үнэ төлбөргүй үзүүлэх хууль зүйн үйлчилгээ
Улсын өмгөөлөгч нь хууль зүйн зөвлөгөө өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэсэн 2 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Хууль зүйн асуудал тулгарсан төлбөрийн чадваргүйд тооцогдох хэн бүхэн, ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэлгүйгээр зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой. Жишээ нь: нотлох баримт гаргаж өгөх, хэрхэн мэдүүлэг өгөх, гэрчээр татагдах тохиолдолд юуг анхаарах г.м
Харин үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээний хувьд төлбөрийн чадваргүй сэжигтэн, шүүгдэгч, яллагдагч, хохирогч, ялтанд шүүх хурлаас өмнөх ажиллагаа болон шүүх хуралд өмгөөлөл үзүүлэх юм.
Хэрхэн хууль зүйн үнэ төлбөргүй үйлчилгээ авах вэ?
Хэрэв та үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа эсхүл өмгөөллийн үйлчилгээ авах бол “Хууль зүйн туслалцаа хүссэн өргөдөл”-өө өөрийн оршин сууж байгаа газрын болон хэргийн харъяаллын дагуух хууль зүйн туслалцааны төвийн салбарт өөрийн төлбөрийн чадваргүй болохыг тогтоох тодорхойлолтын хамт өгөхөд болно. Хэрэв та өрхийн мэдээллийн нэгдсэн санд төлбөрийн чадваргүй гэж бүртгэгдсэн бол тус тодорхойлолтыг бүрдүүлэхгүйгээр зөвхөн өргөдлөө өгч болно.
“Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуульд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчийн эрх, үүргийг мөн тусгаж өгсөн байна. Тухайлбал, үйлчлүүлэгч нь улсын өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийн талаар тус Төвд, өмгөөллийн үйлчилгээний талаар Хуульчдын холбоонд, Төвийн шийдвэр, үйл ажиллагааны талаар хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй.
“Хууль зүйн туслалцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар ямар боломж бүрдэх вэ?
“Хууль зүйн туслалцааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэгдэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлд Хууль зүйн туслалцааг Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг /хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн 18 насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүн худалдаалах, хүүхдийн эсрэл гэмт хэргийн хохирогч, хүүхдийн тэтгэвэр тогтоолгох болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд, мөн газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогчид үзүүлэхээр тусгажээ. Энэхүү хуулийн төсөл дэмжигдэн батлагдсан тохиолдолд зөвхөн эрүүгийн хэргийн яллагдагч гэхгүй зарим гэмт хэргийн хохирогч, иргэн, захиргааны хэргийн зарим нэхэмжлэгчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломж бүрдэх юм.
Хууль зүйн туслалцааны төвийн нийслэлийн дүүргүүд, орон нутаг дахь салбарын улсын өмгөөлөгчид, албан хаагчдын мэдээллийг авах бол
https://lac.gov.mn/backend/f/htcfJrwYWY.pdf
Хууль зүйн туслалцаа хүсэх өргөдлийн маягт
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
52
|
|
0
|
31
|
Daily poll
|