A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 114 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 114 | |
|
Антарктидын дээрх озоны давхаргад цооролт үүссэнийг олж нээснээр шинжлэх ухаанд хувьсал авчирсан төдийгүй хорьдугаар зууны дэлхийн хамгийн амжилттай байгаль орчны бодлогыг гаргахад тусалсан юм.
1985он. ЖоеФармэн, БрайнГардинер, ЖонатанШанклин нар Антарктидын судалгааны станцууд дээрх озоны давхарга үлэмж хэмжээгээр нимгэрсэн тухай мэдээлсэн. Хорь орчим жил хэвийн байснаа 1970 оны есдүгээр сараас эхлэн озоны төвшин эрчимтэй буурч эхэлжээ.
1984 он. Аравдугаар сард Халли судалгааны станц дээрх озоны давхаргын зузаан арван жилийн өмнөхтэйгөө харьцуулахад ердөө гуравны хоёрт нь хүрч байв. Энэ мөчөөс эхлэн “Антарктидын озоны давхаргын цооролт” гэх нэр томьёо үүсч, олонд танигдсан юм. Судлаач Фармэн энэ үзэгдлийг хүний хлор-фторт нүүрстөрөгчийн (СFC) нэгдлийн хэрэглээнээс болсон гэв. Энэ төрлийн нэгдлийг даралтат шингэн хадгалдаг төмөр сав мөн хөргөгч гэх мэт хөргүүрийн төрлийн төхөөрөмжид ашигладаг аж. Тус судалгаа нь агаар мандлын шинжлэх ухаан, химийн кинетикийн (химийн урвалын хурдны зүй тогтлыг судалдаг) салбарт төдийгүй дэлхийн байгаль орчны бодлогод өөрчлөлт авчирсан юм.
Озоны давхаргын төвшин 50 гаруй жилийн турш эрдэмтэн, олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд өртсөөр ирсэн. Учир нь энэ давхарга дэлхийн гадаргуу дээр амьдарч буй бүх амьд биетийг хэт ягаан туяаны хор хөнөөлөөс хамгаалдаг. Агаарын тээврээс ялгардаг азотын исэл нь озоны давхаргыг устгадаг өөр нэгэн хүчин зүйл тул энэ талаар олон судалгаа хийжээ. Мөн 1974 онд хлор-фторт нүүрстөрөгчөөс үүссэн хлорын исэл (ClO) ч бас нэгэн аюул болохыг судалгаагаар нотолжээ.
1980 он. Энэ оны эхээр дэвшүүлсэн агаар мандлын хамгийн шилдэг таамагт хлор-фторт нүүрстөрөгчийг тухайн үеийн хэмжээгээр үйлдвэрлэсээр байвал 21-р зууны сүүлд озоны давхарга 2-4 хувиар л нимгэрэх болно гэв. Үүнд туйлын өргөрөг дээрх озон хэт мэдрэмтгий байдаг талаар дурдсангүй. Тухайн үед энэ таамаглал нь тийм ч аюултай бус бөгөөд холын ирээдүйд тохиолдохуйц боловч арьсны хорт хавдрын өвчлөл ихсэх, экологийн хохирол үүсэх зэрэг ноцтой аюулыг дагуулж байлаа.
1985 он. Иймд олон улсын бодлого боловсруулагчид озоны үе давхаргыг хамгаалах стратеги хэрэгтэй гэж дүгнэн 1985 оны гуравдугаар сард НҮБ-ын Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенцод гарын үсэг зуржээ. Энэ конвенц нь голдуу судалгаа шинжилгээ хийлгэх зориулалттай байснаас цооролт үүсгэгч хлор-фторт нүүрстөрөгчийн хэрэглээг бууруулах хууль ёсны зорилтгүй байв.
Үүнээс хэдхэн сарын дараа судлаач Фармэн ба түүний хамт ажиллагсад Антарктид дээрх озоны давхарга гуравны нэг хувиа алдсаныг мэдээллээ. Тэд энэхүү өөрчлөлт дэх улирлын шинж чанарыг нямбайлан судалсан төдийгүй хоёр өөр арга ашиглан өөрчлөлтийг илрүүлжээ. Хэдий химийн аргачлал нь буруу байсан ч тэд Антарктидынийн өвөл, хаврын улирлын хэт хүйтэн температур нь тухайн бүс нутгийг хлор-фторт нүүрстөрөгчөөс агаар мандалд үүссэн органик бус хлорын идэвхжилтэд онцгой мэдрэмтгий гэх таамгийг дэвшүүлсэн. Энэ ганц хуудас судалгааны ажил дэлхий даяарх хэдэн зуун зуун эрдэмтэн, олон арван дипломатч нарын карьерыг огцом өөрчилсөн юм.
Учир нь тухайн үед Антарктидын агаар мандлын хими огт судлагдаагүй байсан. Иймд хлор-фторт нүүрстөрөгч үнэхээр озоны цооролт үүсгэдэг эсэхийг нотлохын тулд бүгдийг эхнээс нь судалж, хэмжилт хийх шаардлагатай байв. Эрдэмтэд ч энэ шинэ сорилт руу орохыг тэсэн ядаж байжээ.
Мөн агаар мандалд элдэг байдаг химийн бодисын өөрчлөлтийг судалсан. Дээр нь озоны давхаргын хорогдол нь дэлхийн гадаргуу дээрх 20 орчим сая квадрат км талбайд тархсан гэдгийг хиймэл дагуулын хэмжилтээс баталжээ.
1987 он. Шийдвэр гаргагчид Фармэн болон түүний хамт ажиллагсдын судалгааг нааштайгаар хүлээн авч байв. Энэ онд Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд гарын үсэг зуржээ. Гэвч энэ нь ёслол төдий эхний алхам байсан. Аль болох л хурдхан баталж, хэрэгжүүлэх шаардлагатай байв.
1989 он. Эцэст нь озоны давхаргыг задалдаг бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг зогсоох хатуу хориг дэлхийд тавигдсан юм.
Судлаачид маш бага температурт, туйлын үүлэнд үүсдэг озон устгадаг хлорын идэвхжлийг үл анзаарснаар тооцооллын аргачлалд нь озоны цооролт харагдаагүй. Иймд 1980-аад оны эхээр худал таамаг дэвшүүлж байжээ. Энэ алдааг илрүүлснээр гадаргуугийн химийг судлах физик химичдийн тоо олширсон. Тэд туйлын агаар мандлын үүлнүүд температураас хамааран мөс, азотын хүчил, устөрөгч болон хэт хөрсөн шингэнээс үүсдэг гэдгийг тодорхойлжээ.
Фармэн болон түүний нөхдийн судалгаанаас үлгэрлэн Арктикийн озоны химийн нэгдлийг судлах олон ажил хийгдсэн. Антарактиктай харьцуулахад озоны алдагдал хамаагүй бага байсан нь хоёр бүсийн цаг уурын ялгаанаас шалтгаалжээ. Учир нь Арктик илүү дулаахан. Хлор агуулсан, бром агуулсан хоёр төрөл зүйлийн нэгдэл нь туйлын ялангуяа Арктикийн озоны хомстлын гол хүчин зүйл болох нь тогтоогдсон байна.
Мөн дэлхийн агаар мандлын температур, салхи, эргэлтийг тодорхойлохын тулд хоёр хэмжигдэхүүн (өргөрөг-өндөр) ашигладаг байсан бол гурван хэмжигдэхүүнд (өргөрөг-өндөр-уртраг) шилжиж, агаар мандлын загварчлалд ахиц гарчээ.
2010 он. Монреалийн Протокол дэлхий дээрх CFC-ийн үйлдвэрлэл, хэрэглээг энэ онд зогсоож чадсан. Үүний ачаар Антарктидын озоны нүх одоо аажмаар эдгэрч байна. Тус протокол нь озоны давхаргын цоорлоос сэргийлсэн төдийгүй дэлхийн байгаль орчны чиглэлд гарсан амжилттай бодлого болсон юм. Гэвч CFC-үүд нь агаар мандалд 50 ба түүнээс олон жил идэвхтэй байдаг тул хэдий бид нэмж ялгаруулахгүй байсан ч 2050 он хүртэл озоны давхарга бүрэн төлжихгүй.
Өнөөдөр. Мөн саяхны нэг судалгаагаар CFC-ийн нэг төрөл болох трихлорофторометаныг үйлдвэрлэж буйг нотолжээ. Энэ нь хэдий озоны цоорлын эдгэрэлтийг зогсоохуйц их хэмжээтэй биш ч нөхөн төлжих явцыг удаашруулж байгаа аж. Иймд энэ чиглэлд одоог хүртэл хяналт, шалгалт хэрэгтэйг харуулж байна.
Фармэн болон түүний нөхдийн судалгаан дээр үндэслэн цаашид олон агаар мандлын судалгаа хийгдэж, түүнийг хамгаалах бодлогууд гарсаар байх биз ээ. Магадгүй озоны цооролт нөхөгдөх хүртэл...
Эх сурвалж https://www.nature.com/articles/d41586-019-02837-5
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|