A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 148 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 148 | |
|
Бага бүтээмжтэй байна гэдэг нь та 1 цагт 60 хуудас унших чадамжтай боловч чат бичиж, дуу сонсож өөр зүйл бодсоноор анхаарлаа сарниулан 30 хуудас л унших явдал юм. Тэгвэл таны бүтээмжийг 110% болгож дээшлүүлэхэд туслах компьютер программ болон утасны апп-г танилцуулъя. Бүтээмж нэмэгдүүлэх хэрэгсэл нь олон янз байдаг бөгөөд тус бүр өөрийн онцлогтой. Дараахаас өөрийн хэрэгцээнд тохируулан сонгож, цаашид өдөр тутамдаа ашиглаж хэвшихийг зөвлөж байна. :)
“Todoist” нь task management буюу хийх зүйлсийн жагсаалтыг зохицуулдаг хэрэгсэл. Төвөгтэй олон ажлуудыг эмх цэгцэд нь оруулах, ялгах, хайж олоход хялбар. Ерөнхийдөө бол хувь хүмүүст зориулсан “trello” ба ажлаас гадуур хийх зүйлсийг марталгүйгээр хийхэд тусалдаг хэрэгцээт апп. Хийх зүйлс нэмж, цэгцэлж, өдөр хоногийг сольж, хамгийн чухлаар нь эрэмбэлэх, процессыг хянах боломжтой.
Forest нь зөвхөн iOS болон Android үйлдлийн системд зориулагдсан утас, таблетаа хэрэглэх цагийг багасгах зорилготой апп юм. Та ажил, хичээлдээ гүн төвлөрч бусад сатаарах зүйлсийг хаахыг хүсвэл уг апп дээр “мод” тарина. Апп-с гаралгүй, утсаа оролдохгүй байх тусам мод ургана. Апп-с гарлаа… Мод тань үхнэ T.T
Өөрт ашигтайгаас гадна, таны утаснаасаа хол байсан хугацаагаар зоос өгөх бөгөөд үүгээр жинхэнэ амьдралд мод тарьдаг нь байгаль орчинд маш ээлтэй, бөгөөд сонирхолтой.
Тэмдэглэл хөтлөх, цэгцлэх, төлөвлөлт бүгд багтсан “классик апп” юм. Тэмдэглэлийг шивэхээс гадна, фото зураг, аудио, дижитал зураг, PDF зэрэг олон төрлөөр хөтөлж, шууд хайх боломжтой. Шинэ санаа, уулзалтын тэмдэглэл, хоолны жороо бичээд, хаанаас хүссэн цагтаа харах боломжтой.
Бүтээмж нэмэгдүүлэхээс илүүтэй хувь хүний хөгжил талдаа буюу шинэ зөв дадлыг хэвшүүлэхэд тань туслах апп. Habitica-д та өөрийн аватарыг бүтээх бөгөөд зорилгоо биелүүлснээр оноо авах зэрэг тоглоом маягаар явагдах тул сонирхолтой, хөгжилтэй мөн өгөөжтэй апп юм.
Toggl нь цаг хэмжилтийн апп буюу таны бүтээмжийг нэмэгдүүлэх чухал апп юм. Таныг ямар ажил дээр хэдэн цаг зарцуулж буйг тэмдэглэх бөгөөд, бүх датаг нэгтгэн ямар төрлийн ажил дээр хэдэн цаг ажиллаж буй тайланг гаргаж ирж буйгаараа давуу талтай. Хэрэглэхэд энгийн бөгөөд зөвхөн таны цагийг хэмжиж, бүтээмжийг тань гаргаж ирэхэд зориулагдсан.
Эдгээр таван аппликэйшнийг хэрэглэж үзээд бүтээмжид тань өсөлт гарж буйг мэдрээрэй.
<3 АМЖИЛТ!
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|