• Lead the way ...
         
15
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 9)
66.67%
33.33%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    243   |  
0
Энэхүү тоосонцор нь ойролцоогоор 8 микрометрийн хэмжээтэй, хүний ​​үсний ширхгээс жижиг юм.  

Дэлхийгээс олдсон хамгийн эртний эд зүйл нь нарны аймгаас ч урт настай

Нарны аймаг үүсэхээс  3.5-4 тэрбум жилийн тэртээ мөхөж нэгэн буй од дэлбэрч огторгуйд тоосонцроо цацжээ. Мөхсөн тэр одны  тоосонцрууд нүдэнд үл үзэгдэхүйц материал нь солирын бороотой хамт манай гараг дээр буужээ.  

Энэхүү солирыг  Мурчисон гэх бөгөөд, 1969 оны 9-р сард Австралийн газар нутаг дээр унасан байна. Судлаачид он жилийн дүн шинжилгээ хийж ойролцоогоор 4.6 -7 тэрбум жилийн настай оддын тоосонцор болохыг олж тогтоосон аж. Эрдэмтдийн тооцоолсноор тоосонцор нь солирын зөвхөн 5 хувийг бүрдүүлдэг байна. Энэхүү нээлт манай галактикийн түүх болон гарал үүслийг үргэлжлүүлэн судлахад эрдэмтдэд маш том урам зориг, сэжүүр болж буй юм.  

Хуванцар иддэг бактери

Герман улсын судлаачид полиуретанаар хооллодог, ‘Ideonella sakaiensis’ нэртэй шинэ бактерийг олж илрүүлжээ. Энэ нь байгаль дэлхийг хог хаягдлаар дүүргэж, далай тэнгисийг бохирдуулж, мөн дахин боловсруулах боломжгүй хуванцрыг ор мөргүй алга болгодог бактери юм. Судлаачид уг бактерийг пластик материалыг задлах ферментийг үүсгэдэг болохыг тогтоожээ. Полиуретаны бүтэц нь маш олон төрлийн аюултай химийн бодисуудыг байнга ялгаруулж байдаг. Полиуретаныг уусгаж алга болгосноор дэлхийн хог хаягдал багасах болно.

Орчлон ертөнцийн 3D зураг

Эрдэмтэд ертөнцийн хамгийн том гурван хэмжээст буюу 3D газрын зургийг гаргажээ.

20 жилийн хугацаанд явагдах энэхүү төсөл нь Америкийн Нью-Мексико муж дахь дурангаас цуглуулсан мэдээллийг ашиглан орчлон ертөнцийн зураглалыг гаргах зорилготой юм. Судлаачид 3D газрын зураг дээр 2 сая гаруй галактик болон маш олон квазаруудийг хэмжсэн гэж мэдэгджээ. Квазар бол нарны массаас хэдэн тэрбум дахин их масстай, томоохон хэмжээний хар нүхийг тойрон хүрээлсэн идэвхтэй галактикийн цөм юм.

‘Zeptosecond’ -ийг анх удаа хэмжив

Германы эрдэмтэд цаг хугацааны хамгийн бага нэгжээр хэмжиж болох зептосекундыг нээсэн байна. Зептосеконд нь нэг секундийн тэрбумын их наяадтай тэнцэхүйц хэмжүүр юм.  

Судлаачид устөрөгчийн молекулыг гэрлийн ширхэг болох фотон хэр хурдан гатлахыг судалж байхдаа энэхүү нээлтийг хийжээ. Судалгааны багийнхан  

1 фотон устөрөгчийн молекулыг 247 зептосекунданд (аравтын бутархай цэгийн араас 20 тэг ба 1) гаталсан гэжээ. "Энэ бол амжилттайгаар хэмжигдсэн хамгийн богино хугацаа юм" хэмээжээ.

Данийн өмнөд хэсэг, Сильтольмоос гаралтай хус модны давирхай

Чулуун зэвсгийн үеийн бохь

Генетикчид одоогоос 5,700 жилийн тэртээ одоогийн Дани улсад амьдарч байсан охины амны хөндийн микробиомыг ашиглан хамгийн сүүлд ямар хоол идэж байсныг нь зажилж байсан хусны давирхайгаар олж тогтоожээ. Эрдэмтдийн судалгаагаар түүнийг сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чаддaгүй байсан  байх гэсэн дүгнэлт хийжээ. Энэхүү олдвор нь хүний ​​генетикийн материалыг хүний ​​яснаас гадна бусад зүйлээс амжилттай гаргаж авсан анхны тохиолдол байв.

Эх сурвалж

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ