A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 156 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 156 | |
|
Чингис хаан болоод түүний үр ач XIII зуунд газар нутгаа зүүн европоос номхон далай хүртэл, зүүн талаас Персийг, умардаас Орос эзэнт гүрэн хүртэл тэлж дэлхийн талыг эзэгнэж явсан түүх судлаач, түүчдийг анхаарлыг татахгүй байхын аргагүй.
МЭӨ 200 оноос хойш Евро Азийн эзгүй тал нутгийн гурав дахь том эзэнт гүрнийг нүүдлийн соёл хэрхэн төрүүлж, уудам тал нутгийг байлдан дагуулах болов?
Үхэр тэрэг хөлөглөсөн нүүдэлчин өвөг дээдэс дорноос өрнө хүртэл Европ, Азиудын генетикийн бүтцийг яаж өөрчлөв? зэрэг асуултын хариултыг эрэлхийлсэн нийтлэл Harvard magazine цахим сэтгүүлд нийтлэгдсэнийг хураангуйлан сийрүүлэв.
Дорнын хээр талд нутаглаж, байгаль дэлхийдээ ул мөрөө ховорхон үлдээж явсан нүүдэлчдийн соёл иргэншлийн ур мөр булш бунхныг мөшгөвөөс тэдний амьдралын хэв маягийг мэдэх боломжтой археологийн олдвор бусад эзэнт гүрэнтэй харьцуулахад хомс учир чухам эдгээр суултын хариултыг олоход бэрх юм.
Харин өдгөө эрдэмтэд эртний хүмүүсийн хүнс тэжээл, бие махбодын микробиомын эволюцын талаарх ойлголтыг дахин нягтлан авч үзэхээр сонирхож евроазийн тал нутагт байгуулагдсан хүчирхэг гүрнүүдийн ялалтын үндсийг тайлбарлах шинэ төрлийн нотолгоогоонуудыг илрүүлж буй нэгээхэн хүчин зүйлийг цагаан идээний хэрэглээтэй холбон тайлбарласан үзэгдэл юм.
Тодруулбал таван хошуу малаас гарган авах олон төрлийн цагаан идээний хэрэглээ, ахуй нь соёл нь өргөн уудам орон зайд тархан аж төрөх нүүдэлчин овог аймгуудыг соёлын хувьд тогтвортой, нэгдмэл байлгасантай холбон тайлбарладаг.
Энэхүү соёлын үүсэл, цар хүрээ, ялгаатай байдлын баримт болж чадах нэгэн гайхалтай эх сурвалж бол эртний хүмүүсийн шүдний чулуу гэж үзжээ.
Энэ талаар Харвардын их сургуулийн судлаач, антропологич, профессор, Christina Warinner буйл хийгээд шүдний завсар дагтаршсан хөгц, чулууг гал тогооны угаалтууртай зүйрлэж, таны талаарх мэдээллийг ирээдүй рүү илгээгч хар хайрцагтай жишсэн юм.
Эртний хүмүүсийн талаарх судалгаанд хөсөр хаягдсаар ирсэн шүдний хөгцийг өдгөө археологичид судалгааны нэн чухал архив гэж үзэх болсон нь судлаач Warinner Харвардад бакалаврт суралцаж байхдаа амны хөндийн микробиом буюу шүдэн дэх бичил биетнүүдийн тусламжтай тэдний хэрэглэж байсан хоол хүнсээр дамжуулан генетикийн мэдээллийг анх судалж эхэлсэнтэй холбоотой.
2014 онд Warinner болон бусад судлаачид сүүний уураг нь шүдний чулууг кальцижуулдгийг олж мэдсэнээр хүн төрөлхтөн хэзээнээс хүнс тэжээлдээ малын сүүг хэрэглэж эхэлснийг тодорхолойлох боломжтой болжээ.
Түүнчлэн, дээр гаргаж авсан сүүний уургийн амин хүчлийн хэлхээ нь ямар амьтны сүүг хэрэглэж байсныг тогтоох баримт болсон байна.
Судлаач Warinner нь шүдний чулууг “генетик, микбробиологи, түүх, археологи, угсаатан судлалын” хүрээнд задлан шинжилж үүнээс улбаалан “цагаан идээ хаана үүсэж, дэлхийд хэрхэн түгсэн бэ” гэсэн томоохон асуултад хариулт олохыг зорьжээ.
Баруун европт хийгдсэн цагаан идээний талаарх судалгаанд насанд хүрэгчдийн биед агуулагдах лактоз, сүүний сахар зэргийг шингээдэг генетикийн мутаци, цагаан идээг хүнсэнд хэрэглэх соёлын хамт тус тивд түгсэн гэж үздэг.
Байгалийн шалгарлаас үүдсэн соёл болон генетикийн энэ мэт өгөгдлийн харилцан хамаарал нь өдгөө энэ ген Британийн арлууд болон Скандинавын бүс нутгийн иргэдэд давамгайлсан хэв шинж болж буй.
Хачирхалтай нь евроазийн тал нутгийн нүүдэлчдийг хамруулан дэлхийн ихэнх хүн амд сүүн бүтээгдэхүүнийг шингээж чадах генийн хэв шинж хомс байдаг аж. Харин Warinner-ийн судалгаа нь тухайн бүс нутгийн иргэдийн физиологи дахь сүүн бүтээгдэхүүн боловсруулах генетикийн чадамж хийгээд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй хамааралгүй болохыг баталсан юм.
Nature Ecology & Evolution-эрдэм шинжилгээний сэтгүүлд сүүлд нийтлэгдсэн өгүүлэлд Warinner болон хамтран судлаачид МЭӨ 3000 жилд хамаарах шүдний чулууг шинжилж үзээд цагаан идээ боловсруулах ахуй нь Монголоос мянга мянган км-ийн чанад, евроази, хойд Кавказийн бүс нутаг, хар тэнгисийн орчим, хүртэл хэдхэн зууны дотор түгсэн талаар өгүүлжээ.
Бэлчээрийн бүс нутаг нь газар тариалангийн аж ахуй эрхлэхэд зохимжгүй ч гэлээ шим тэжээлт чанар өндөр тул малаа идээшлүүлж олон төрлийн цагаан идээ гарган авах үндэс болдог аж.
Warinner-ийн өгүүлж буйгаар шүдний чулуунаас илэрсэн сүүний уураг нь МЭӨ 1200 онд нүүдлийн мал аж ахуй, болон айрагны хэрэглээ энэ бүс нутагт оргил шатандаа хүрч байсныг илтгэх баримт юм.
Мөн согтууруулах ундааг орлох гүүний айраг нь өнөөг хүртэл нүүдэлчин соёлын гол илэрхийлэл болон хэрэглэгддэг бөгөөд айраг нь цагаан идээний хэрэглээний соёлын цар хүрээг ихээхэн нэмэгдүүлсэн гэж бичжээ.
Адуу нь бусад хивэгч амьтантай харьцуулахад хол зайг, хурдан туулах өндөр чадвартай тул өргөн уудам газар нутгийн эрхшээхэд томоохон нөлөө үзүүлжээ.
Түүнчлэн өвөл цагт адуу бусад малтай харьцуулахад цасан хунгар доороос өвс олж идээшлэх зэргээр хахир хүйтэнд амьд үлдэх чадамж өндөртэй хэмээн Warinner тайлбарлажээ. Иймд адуу бол нүүдэлчдийн эзэнт гүрнийг мандан бадрах хийгээд цагаан идээнд суурилсан эдийн засгийг үр ашигтай байлгахад нөхцөлийг хангасан хэмээн дүгнэсэн байна.
Гэсэн ч нууцлаг үлдсэн нэг асуудал нь хэдий дорно Азийн тал нутгийн хүн амын 95 хувийнх нь физиологид лактозыг шингээх ген хомс ч, угсаатан судлалын судалгаагаар орчин үеийн нүүдэлчин Монголчууд зуны цагт авах хүнсний илчлэгийнхээ 30-50 хувийн нь цагаан идээнээс авдаг явдал юм.
Тэдний хүнсний гол хэрэглээнд дээр дурдсан айраг, хоёр жил хүртэл хадгалж болдог ааруул хийгээд бусад 20 гаруй төрлийн мал аж ахуйн бүтээгдэхүүн багтана. Нүүдэлчдийн бие физиологи хоол хүнснээсээ авдаг ийм өндөр хэмжээний лактозыг хэрхэн шингээж буйд одоо болтол хариулт олдоогүй ч , Warinner-ийн тэдний ходоодны микробиомууд дасан зохицох өндөр чадамжтай болж мутацжсан гэх таамаглал дэвшүүлжээ.
Түүний таамгаар Монголын эзэнт гүрэн хүчирхэгжсэн үндэс нь цагаан идээний хэрэглээ болон ходоодны бактери юм.
Сонирхуулахад, Warinner-ийн Кэмбриж дэх судалгааны баг монголчууд хэрхэн дотооддоо ковидийн халдвар алдахгүй байгааг талаарх судалгааг энэ зун алсын зайнаас хийж буй аж.
Эх сурвалж: Harvardmagazine.com
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
21
|
|
0
|
29
|
|
0
|
26
|
|
0
|
53
|
|
0
|
31
|
Daily poll
|