• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    122   |  
0
 

Бүх үсэг, тооны бүх боломжит дарааллыг өөртөө агуулсан номоор дүүрэн номын сан байна гээд төсөөл дөө. Сайтар бодоод үзвэл хариулт нь толгой эргэмээр аж.

Бүх боломжит дарааллыг агуулна гэдэг нь түүхийн туршид бичсэн хийгээд ирээдүйд бичих болон хэзээ ч бичихгүй бүх шүлэг, яруу найраг, шинжлэх ухааны нээлт болгон бөгөөд хэзээ ч бидний олж мэдэхгүй зүйлс багтах ажээ.

Цаг хугацааны явцад мартагдсан түүхэн мөчүүд, өнөөдөр амьд ахуй хүн бүрийн ирээдүйн амьдралыг бүгдийг багтаасан гэсэн үг. Тэр ч бүү хэл та яг хэзээ, яг яаж таалал төгсөхийг хүртэл багтааж байгаа.

Гэвч ийм номын сантай болохын тулд танд хязгааргүй дээр нэмэх нь нэг ширхэг цаас, үзэг, цаг хугацаа хэрэг болно. Харин Жонатан Базилхэмээх зохиолч залуу үүнийг “бодитоор” бүтээжээ.

Яахав ном байхгүй, номын сан ч бодитоор байхгүй ч гэсэн энэ залуу Аргентиний зохиолч Хорхе Луис Борхесийн 1941 онд бичсэн “Вавильонын номын сан” хэмээх богино өгүүллэгт гардаг санааг алгоритм болгосон юм.

Номын сан нь тус бүр 3200 тэмдэгт бүхий 410 хуудсаас бүрдэх 32 ном бүхий 5 тавиуртай, өрөө бүр нь дөрвөн хананаас бүрдэх бөгөөд Англи цагаан толгойн 26 үсэг нэмэх нь цэг, таслал, зай гэсэн гурван тэмдэглэлийн боломжит бүх дарааллыг агуулна.

Базил энэхүү номын санг бүтээхээр ажиллаж байх хугацаандаа хэрвээ энэ бүх боломжит хувилбарыг бодитоор бүтээж, дижитал хувилбараар хадгалахыг хүсвэл орчлонд багтахгүй их багтаамж хэрэгтэй болохыг олж мэджээ.

Тийм ч учраас арай хялбарчлахын тулд ном бүрийг 3200 тэмдэгт бүхий, 410 хуудастай байхаар хязгаарласан аж. Гэсэн хэдий ч энэ тохиолдолд байж болох боломжит номын тоо нь 10-ын хоёр сая зэрэгттэй тэнцэж байсан юм.

Тэгэхээр бодитоор орших бус алгоритм хэлбэрээр ажиллаж байх нь илүү боломжтой сонголт болжээ. Түүний бичсэн алгоритм хэн нэгэн libraryofbabel.info сайтад өгөгдөл оруулах бүрт ажиллаж байдаг.

Ингээд Базил ямар ч хоёр номын хуудас давхардахгүй байх зарчим оруулж ирсэнээр номын тоо нь 10-ын 4677 зэрэгттэй тэнцэх хэмжээнд хүрч буурсан аж.

Хэн нэгэн өгөгдөл оруулахад номын сан түүнийг нь тухайн мөчид үүсгэж байгаа хэрэг биш юм. Учир нь аливаа дараалал яг нэг л газартаа байгаа бөгөөд зөвхөн олдохоо хүлээн суугаа гэж тайлбарлавал илүү зохимжтой.

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ