• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0
 

Хүн бүр шинэ технологид дуртай. Ялангуяа Apple, Samsung-ын танилцуулдаг бүтээгдэхүүнүүдэд бүр ч дуртай. Гэхдээ 2016 онд Apple компани хэрэглэгчдийн гайхал, бухимдлыг зэрэг төрүүлсэн үйлдэл хийсэн нь  3,5 мм-ийн стандарт чихэвчийн оролтыг үгүй хийж, өөрсдийн анхны утасгүй чихэвчийг танилцуулсан явдал байв.

Тэд дэлхийн анхны утасгүй чихэвчийг танилцуулж, чихэвчийн оролтгүй утсыг үйлдвэрлээгүй ч гэсэн түүхэнд “Чихэвчийн оролтыг устгасан” гэдэг нэртэй үлдэхээр болсон юм.

Учир нь Apple бусдаас илүү чаддаг ганц зүйл болох “Нийтийн хэрэглээ болгож, амжилтаараа бусдаас хол илүү гарах” гэдэг бичигдээгүй хуулиндаа “захирагдсан” хэвээр. Наад захын жишээ нь Apple 2017-2018 оны хооронд Beats, Apple Watch болон Airpods гэсэн бүтээгдэхүүнүүдээсээ 10 тэрбум ам. долларын орлого олсон юм.

Товчоор бол Airpods тун амжилттай бүтээгдэхүүн болжээ. Өөр дээрээ чиптэй учраас бусад утасгүй чихэвчээс хавьгүй ухаалаг болж, Apple-ийн төхөөрөмж хооронд төвөггүйхэн шилждэг, гар утсаа гаргаж ирэхгүйгээр Siri-ээ удирдах боломжтой гэх мэт давуу тал ихтэй.

Гэхдээ Apple яагаад ийм шийдвэр гаргах болсон нь сонирхолтой. Хамгийн том хүчин зүйл нь хэрэглэгчид бид өөрсдөө байв. Жишээлбэл бид нимгэн гар утастай байхыг илүүд үздэг. Жишээлбэл бид том дэлгэцтэй утастай байхыг илүүд үздэг. Жишээлбэл бид утасны маань нүүрэн хэсэг тэр чигтээ дэлгэц байхыг илүүд үздэг. Тэгээд бас хос камертай байхыг хүсдэг. 

Энэ мэт нэмэлт бөгөөд дэвшилтэт хүслийг гүйцэлдүүлэхийн тулд алгын чинээ утасны зай нэг бүрийг үр ашигтай ашиглах шаардлага гарна. Тиймээс л өөр бусад зүйлсээр орлуулж болох зүйлсийг нэг нэгээр нь устгаж эхэлсэн тэр үетэй зэрэгцэн чихэвчийн оролт жагсаалтаас гарчээ.

Зарим тохиолдолд чихэвчийн оролтыг байхгүй болгосон шалтгааныг усны хамгаалалттай холбон тайлбарладаг. Гэхдээ Samsung компани аль хэзээнээс л чихэвчийн оролтыг усны хамгаалалттайгаар үйлдвэрлэж байгаа учир тийм ч том шалтгаан бас биш аж.

Харин үүнээс ч лүү ач холбогдол бүхий нэг шалтгаан нь утасгүй технологийн хөгжлийн хурдац байв. Ердөө 20 жилийн өмнө бид утасгүй интернетийн талаар ойлголтгүй байсан бол дөнгөж 25 жилийн өмнө л дэлхийг хэрсэн интернет сүлжээ байх тухай мэдээлэлгүй байж.

Гэтэл өнөөдөр бидний ашиглаж байгаа бүхэн интернетэд холбогдож, хэрэглэдэг бүх зүйлс нь тодорхой хэмжээнд утасгүй ажилладаг болжээ. Гар утас, компьютер, бугуйн цаг хүртэл утас ашиглахгүйгээр сүлжээнд холбогдож, бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилнө.

Харин одоо дараагийн шат руу ахиж, илүү олон зүйлс утасгүй болох ёстой, түүнд нь бид дасах ёстой учраас л Apple чихэвчийн оролтыг устгаж орхижээ. Нэг сонирхолтой баримт дурдахад 3,5мм-ийн чихэвчийн оролт үнэн хэрэгтээ тун эртний технологи юм.

Зарчмын хувьд 100 жилийн өмнөх технологийг 1950-иад оны үед л “шинэчилсэн”  явдал нь зүгээр л хэмжээг нь жижигрүүлсэн хэрэг байжээ.

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ