A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 132 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 132 | |
|
Орой гэртээ ирэх ёстой үеэл дүү маань “Бүртгүүлчхээд л гараад ирнэ” гэж их л итгэлтэйгээр цэргийн үзлэгтээ орсон ч тэр чигтээ үсээ хусуулж, хилийн цэрэгт очсон юм.
Дүүг цэргийн тангаргийн баяраар эргэнгээ, очиж үзээгүй Сүхбаатар аймгаар орох сайхан завшаан гарав. Сүхбаатарын аяллын маршрутад "Тунгалаг Тамир"-т гардаг аз хийморийн Шилийн Богд, Цагаан Сарын хүйтэн жавраар 600км давхиж очдог Алтан Овоо бас багтсаныг мэдээд Монгол аймгуудаа Вэстэросын хаант улсуудаас ч дор мэдэх би их баярлав.
Замд гарлаа. Дэлхийн хамгийн томд тооцогддог морьт хөшөө Цонжин Болдгоос цааш Багануур, гаднаа учир битүүлэг хөшөөнүүдтэй Чингис/Өндөрхаан (Хэнтий), эргэн тойрон гандуу байсан Баруун-Урт (Сүхбаатар) хүрээд, цааш ШОРООН ЗАМ эхлэв.
Амьдралыг тэтгэгч Wi-Fi, 4G битгий хэл хамгийн наад захын утасны сүлжээнээс тасарсан олон шороон замаас зөвийг нь сонгох гэдэг нэгдүгээрт хад чулуу, элс шавраас зайлсхийх амьдралын чанарын, хоёрдугаарт захын аймгийн захын сумдаар явахад санамсаргүй хил давж “санамсаргүй” буудуулах эсвэл баривчлагдах гэх мэт хөгжилтэй сюрпризүүдээс хол байх амь насны асуудал юм.
Maps.me гэдэг газрын зургийн аппликейшн 3-4 хоногийн хугацаанд "Facebook" "Instagram"-с ч, хөгжим тоглуулагчаас илүү их ашигласан ганц хэрэгцээтэй зүйл болов. Утасны GPS л идэвхжсэн бол интернет холболт ч, телефон утасны сүлжээ ч хэрэггүй ганц супер аппликейшны ид шидийг хилээс 7 км ч хүрдэггүй Шилийн Богд уулыг хайн бороон шуурган дунд явахдаа ч, Баруун-Урт, Эрдэнэцагааны хооронд 200км шавар шавхай болсон шороон замыг гатлахдаа төв замаа алдалгүй харж байхдаа ч өөрийн биеэр мэдэв.
Газрын зургийн бусад аппликейшнүүд хэрэглэж үзсэн хэнд ч ойлгомжтой, хэрэглэхэд маш амархан. Жилдээ хөдөө ганц хоёрхон явдаг над шиг хүмүүс төөрөх нь битгий хэл өөрсдөө биеэ даагаад шинэ газар очиж үзэх зоригтой болсон шүү!
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|