• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    118   |  
0

Нисдэг машин нь киноны зөгнөлт хэсэг байхаа больжээ. Замын ачаалал түгжрэлийг алгасах, иргэдийг зорьсон газарт нь түргэн хүргэх “Нисдэг такси”-ны эрэлтийн талаар зах зээлийн судалгаа, бизнес төлөвлөгөөнүүд хийгдээд эхэлжээ. Зөвхөн АНУ-д л гэхэд 4000 нисдэг такси шаардагдах өдөртөө 80 мянган үйлчлүүлэгчтэй, жилийн 2,5 тэрбум ам.доллараар үнэлэгдэх зах зээл бэлэн байна гэж NASA-гаас үзэж байна. Зарим тооцооллоор шинэ зах зээл 2017онд 27.6 тэрбум ам.доллараас 2030 онд 80,5 тэрбум ам.доллар болтлоо өсөх гэнэ. Тэгвэл энэ шинэ салбарт ямар компаниуд хүчээ сорьж байна вэ?

 

“Uber”-ийн нисдэг такси нь онгоц, нисдэг тэргийн хосолмол загвартай

UBER

“Uber” компани уламжлалт таксины үйлчилгээг эвдэж, технологийн шинэ боломжуудыг нэвтрүүлэн зах зээлд ноёлох байр суурь эзэлсэн. Тэд 2023 оноос нисдэг таксигаа үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгээ саяхан зарлаад байна.

Уг агаарын такси жолоочгүй, нисдэг тэрэг шиг хэлбэртэй, нисэх онгоц шиг далавчтай, 240км/цаг хурдлах чадвартай, дөрвөн зорчигчийн багтаамжтай, цахилгаанаар ажилладаг.

 

“Cora”. Нисдэг таксинууд жолоочгүй тул, аюулгүй найдвартай ажиллагаа хамгийн чухал болоод байна.

BOEING

Дэлхийн хамгийн том агаарын тээврийн компаниудын нэг “Boeing” нисдэг такси боловсруулж буй гарааны бизнес “Kitty Hawk”-той түншлэл эхлүүлж байгаагаа мэдэгдсэн.

“Kitty Hawk” компанийн 2018 онд гаргасан “Cora” онгоц нь нисгэгчгүй, хоёр хүний суудалтай, 180км/цаг хурдалдаг, 150-900 метрийн өндөрт нислэг үйлддэг байжээ.

 

 

“CityAirbus” анхны нислэгээ удахгүй хийхээ мэдэгдсэн

AIRBUS

2019 оны хавар “Boeing”-ийн хамгийн том өрсөлдөгчдийн нэг “Airbus” компани “CityAirbus” агаарын такси бүтээснээ олон нийтэд дэлгэсэн. Германы автомашин үйлдвэрлэгч “Audi”-тай хамтарсантүншлэлээс бүтсэн энэ бүтээгдэхүүн нь Европын Холбооны 14 хот нэгдсэн “Хотын Агаарын Тээвэр”/Urban Air Mobility/ санаачлагын үр дүн юм.

“CityAirbus” нь найман сэнстэй, нисдэг тэрэг шиг эгц дээш хөөрөх чадвартай, дөрвөн хүний суудалтай.

“Lilium”-ийн онгоц бусдаас ялгаатай нь сэнсийг биш, тийрэлтэт хөдөлгүүрийг сонгожээ.

 

LILIUM

Богино зайн агаарын тээврийн ирээдүйн зах зээлд өөрийн байр суурийг бий болгох гэж байгаа гарааны бизнесүүдийн нэг жишээ нь Германы “Lilium” компани юм. Уг гарааны бизнесийн гол зорилго нь байгаль орчинд ээлтэй агаарын тээврийг бүтээж, 2025 оноос хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

Уг онгоц нь таван зорчигчийн зориулалттай, 36 ширхэг бичил тийрэлтэт хөдөлгүүр нь эгц дээш хөөрөх үйлдлийг хийж чаддаг, 300км/цаг хурдалдаг байна.

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ