• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    95   |  
0

Та төлбөрийн картаа уншуулж байна гэж төсөөлье. Хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авсны дараа картаа худалдагчид өгнө. Худалдагч таниас “Код нь хэд вэ?” гэж асууна. Харин бидний ихэнх нь “1234” гээд хариулна.

Наадмын үеэр танилцуулах “ICS” үйлчилгээ нь бидний өдөр тутам ашиглаж буй Google Drive, Amazon Web Services, Microsoft OneDrive зэрэгтэй ижил горимоор ажиллах юм.

Цөөн тохиолдолд л хэрэглэгчийн нүд нь орой дээрээ гарч, амандаа ус балгасан мэт картын төхөөрөмжөө ойртуулахыг хүснэ. Энэ бол карт хийгээд цахим мөнгөний хэрэглээний алтан дүрэм бөгөөд эхний соёл юм.

Гэхдээ зөвхөн код хэлэхээс цааш аюулгүй байдалтай холбоотой олон асуудал бий. Учир нь утасгүй сүлжээнд холбогдсон бяцхан саарал төхөөрөмж таны соронзон туузтай картаар дамжуулан тухайн дансанд байгаа бүх мэдээлэлтэй холбогддог.

Цаана серверт болж буй үйл явдал аюулгүй, доголдолгүй байх нь хэрэглэгчдийн хувьд хамгийн чухал зүйл. Хэдий тийм боловч систем хэвийн, эрсдэлгүй ажиллаж байгаа тохиолдолд хэрэглэгч үүнийг тэр бүр мэдрэхгүй, зөвхөн карт нь асуудалгүй уншиж буйгаар илэрнэ.

 
 
image

Ингээд бодохоор систем хэдий чинээ аюулгүй, доголдолгүй ажиллаж байна хэрэглэгчдэд тэр хэрээр юу ч мэдрэгдэхгүй.

Бартераар эхэлсэн санхүүгийн харилцаа бэлэн мөнгөөр үргэлжилж, одоо ердөө тэг болон нэгээр илэрхийлэгдэх асар урт тооны цуваа болж хувирчээ. Энэ тохиолдолд санхүүгийн харилцаа түргэн шуурхай, төвөгдөл, чирэгдэлгүй болсон хэдий ч эрсдэл нь төдий хэмжээгээр нэмэгдсэн юм.

Харин 2004 оноос дэлхийн томоохон карт үйлдвэрлэгчид болох Visa, MasterCard, American Express, Discover болон JCB гэсэн таван компани хамтран “PCI DSS” буюу Төлбөрийн картын салбарын мэдээллийн аюулгүй байдлын стандарт гэдэг зүйлийг санаачлан, хэрэгжүүлж эхэлжээ.

Ингээд карт эзэмшигчийн мэдээллийг дамжуулдаг, хадгалдаг, боловсруулдаг бүхий л аж ахуй нэгж энэхүү стандартыг зайлшгүй хангах шаардлагатай болсон юм. Энгийнээр сүлжээний аюулгүй байдлыг илүү сайжруулж, тогтмол шалгалт хийж байдаг болно гэсэн үг.

Өнөөдөр банк, санхүүгийн үйлчилгээ эрхлэгчдийн дийлэнх нь энэ стандартыг ханган ажиллаж байгаа бол iTools компани үйлчилгээ эрхлэгч талаас Монголдоо анх удаа энэ стандартыг хангажээ. 

Share
 

Энэ жилээс iTools компани Улаанбаатар хот дахь дата төвөө Санхүүгийн дата төв болгон ашиглаж эхэлсэн аж.

Жишээлбэл Монгол банктай миксээр холбогдож, Монголын хөрөнгийн биржтэй сүлжээгээр холбогдсон төдийгүй арилжааны банкууд, брокер, диллерийн компаниуд, банк бус санхүүгийн байгууллагуудын дата хүртэл iTools-ийн дата төвд байрших болсон юм.

QPay үйлчилгээний бүх дата тэдний серверээр дамжиж байгаа учир аюулгүй байдал нэн тэргүүний асуудал болж таарна.

iTools компанийн гүйцэтгэх захирал Б.Тамир “Бид өнгөрсөн зургадугаар сард Төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын стандартаа хангаж, Trustwave хэмээх дэлхийн 96 оронд 200 мянга гаруй харилцагчтай компаниар баталгаажуулалтаа хийлгэлээ. Ингэснээр бид Монгол хэрэглэгчдийнхээ санхүүгийн мэдээллийг найдвартай хадгалж, аюулгүй боловсруулж чаддаг гэдгээ батлан харуулж байгаа хэрэг юм.

Стандартын дагуу дөрвөн зэрэглэл байдгаас хамгийн шилдэг буюу нэгдүгээр зэрэглэлийг авч чадсанаар iTools хэрэглэгчдэдээ олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг хүргэж байна” гэсэн юм.

Энэхүү стандартыг хангаснаас гадна тус компани 2019 оноос олон нийтэд зориулсан анхны Cloud үйлчилгээгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Наадмын үеэр танилцуулах “ICS” үйлчилгээ нь бидний өдөр тутам ашиглаж буй Google Drive, Amazon Web Services, Microsoft OneDrive зэрэгтэй ижил горимоор ажиллах юм.

Хамгийн гол нь мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ үед мэдээллийн аюулгүй байдал, хаана хадгалж байгаа зэрэг нь нэн тэргүүний асуудал болж таарна. Харин Монголын энгийн интернет хэрэглэгчид өнөөдрийн байдлаар бүх датагаа нэг бол өөрийн компьютер, гар утас дээр эсвэл гаднын Cloud үйлчилгээнд байршуулж байна.

Тиймээс эдгээр датаг эх орондоо аюулгүй, найдвартай хадгалах нь хүний эрхийг хамгаалахтай холбоотой асуудал болно гэж Б.Тамир хэллээ. Ирэх есдүгээр сараас хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй энэ үйлчилгээний хувьд нэгдүгээрт Үндэсний үйлдвэрлэгч санал болгож байгаа, хоёрдугаарт хурдны хязгааргүйгээр нэвтрэх боломжтой гэдгээрээ давуу болох юм.

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ