A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 135 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 135 | |
|
Машин барих, оюуны спортод өрсөлдөх, бүр хорт хавдар илрүүлэх нь хүртэл хиймэл оюун ухааны хийх ажил болжээ. Гэтэл хүний хөдөлмөрийг улам түргэвчлэх боловуу хэмээн шохоорхорж байсан автомат оюун ухааны чадамж улам хурдацтайгаар тэлж, шинэ зүйл бичиж, бүтээхийг зорьж буй над шиг хүмүүсийг хүртэл ажилгүй болгох нь...
Хиймэл оюун ухаант “нийтлэлчид” хөтлөн явуулдаг, маркетинг, сошиал медиа, олон нийтийн харилцааны талаар зөвлөгөө хүргэдэг ThisMarketingBlogDoesNotExist.com /Маркетингийн талаар энэ блог жинхэнэ биш/ сайттай танилц. Контент маркетингийн нэгэн компани хиймэл оюун ухаан хэрхэн текст бүтээж болдгийг үзүүлэхээр хачирхалтай блогийг гаргажээ.
Хүмүүсийн өгсөн сэдвээр механик тархи нийтлэлүүдийг зохион бичдэг байна. Сонирхолтой сонсогдож байгаа ч энэ туршилтын үр дүн нь, гадаад дотоодын “influencer” /social-н олон дагагчтай “нөлөөлөгч” хүмүүс/, элдвийн сургалт явуулдаг мэргэжилтнүүд, өөрийгөө өргөмжилсөн зөвлөхүүдийн хэлдэг, ярьдаг, бичдэг зүйлстэй дэндүү адилхан уншигдах нь түгшүүр төрүүлмээр…
Яг юу бичсэнийг нь сонирхуулмаар санагдав. “Influencer-үүдийг хэрхэн олох вэ?” сэдвээр хиймэл оюун ухаанийм зүйл бичсэнийг хураангуйлан хүргэе:
“Нөлөөлөгч” гэх хүмүүс нь нийгмийн сүлжээнд бий болж буй шинэ хүчнүүд билээ. Тэнэж далдирсан нүд, хуулбарлаж копидох өндөр чадвараараа тэд маркетингийн өндөр төсөвтэй ямар ч компани, ямар ч алдарнуудтэй өрсөлдөхүйц дагагчдыг цуглуулж чаддаг…Олон нийтийн сүлжээний элдэв нарийн ширийнийг сурч судлах боломжгүй компаниуд хэдэн сая долларыг эдгээр “Нөлөөлөгч”-дөд зарцуулдаг болжээ.Facebook-н аргачлалын дагуу, нөлөөлөгчдийг олох зөвлөмжүүдийг хүргэж байна.
Нуулгүй хэлэхэд, хиймэл оюун ухааны зохиосон нийтлэл тун үнэмшилтэй санагдсан. Яг уншаад суухад зарим үнэлэлт зөвлөмжүүд ньбодит байдлаас зөрсөн боловч ерөнхий найруулга, ашиглаж байгаа үгүүд, бичгийн формат, тоо хүртэл ашиглаж байгаа нь интернетийн түмэн нийтлэлчээсдутах зүйл нэгээхэн ч үгүй гэмээр.
Энэ блогийг хөтлөн явуулдаг “Grover” хиймэл оюун ухааныг зохиогчид нь хуурамч мэдээ, баримтгүй хиймэл мэдээллийг ялган салгах, илрүүлэх талаар судалгаа явуулж буй юм.“Grover” нь хуурамч нийтлэл бичихээс гадна, аливаа мэдээг жинхэнэ эсэхийг 92 хувийн магадлалтайгаар илрүүлэх чадвартай.
Нэг талаас бидний тархийг угаах, төөрөгдүүлэх, үнэнийг дарах ашиг сонирхол, нөгөө талаас тэдгээрийг илрүүлэх, ялгах, үр дүнгүй болгох гэсэн хиймэл оюун ухааны асар сонирхолтой бас айдас төрүүлэм эрин үед бид амьдарч байна.
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|