• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    138   |  
0

Гар утас үйлдвэрлэгчид iPhone, Samsung, Nokia, Huawei гэх мэт өөрсдийн брэнд нэрээс гадна, ялгаатай хэрэглэгчдэд зориулсан өөр онцлог давуу талуудтай бүтээгдэхүүнийг санал болгодог болжээ. Солонгосын “Samsung” компанийн хувьд сүүлийн жилүүдэд “S”, “Note”, “A”, “M” болон “J” загваруудыг хамгийн өргөн дэлгэр худалдаалж байна. Эдгээр цувралууд хоорондоо ямар ялгаатай вэ?

Samsung компанийн 2019 оны хамгийн шилдэг утсууд: Note 10, Note 10 Plus

“S” болон “Note” – “Samsung”-ын манлай загварууд, оны шилдгүүд

“Samsung” компанийн хамгийн чанартай, өндөр үзүүлэлттэй, “хүчирхэг” утас “S” загвар юм. “Samsung”-ийн шилдэг технологи, эд анги, материалууд нь уг цуврал загварт ашиглагддаг бөгөөд өрсөлдөгчд компанийн тухайн жилийн шилдэг загварын утастай эн зэрэгцэхүйц бүтээгдэхүүнд тооцогддог аж. “S” загвар-ын камер хамгийн шилдэгт тооцогддог. 

“Note” загвар нь “S” загвартай харьцуулахад нэг их ялгаагүй. Илүү хүчин чадалтай процессор, нэмэлт багтаамжтай батарей, томруулсан санах ой, олон үйлдэлт үзэг зэрэг нь “Note” загварыг “өндөр ачаалалтай” хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн болгодог.

Эдгээр утаснууд “Samsung”-ийн хамгийн шилдэг мөн хамгийн үнэтэй загварууд юм.

2019 оны Samsung Galaxy A цуврал Энэтхэгт нээлтээ хийсэн эхний 70 өдрөө 5 сая хувь борлогджээ

“A” болон “M” – Дундаж үнэ, туршилтын шинэ технологиуд

Apple, Samsung, Google, Huawei тэргүүтэйтомоохон гар утас үйлдвэрлэгчдийн шилдэг утсууд нь 1000 ам.доллар шүргэсэн тансаг хэрэглээ болжээ. Энэ үеэр дээд үнийг төлөхөөс зайлсхийх боловч, шинэ технологиос хүртэх сонирхолтой дундаж хэрэглээнд зориулсан гар утсууд урьд урьдынхаас илүү өргөн сонголттой болсон байна.

“A” болон “M” загвар нь хурдаараа “S” цувралыг гүйцдэггүй. Гэхдээ сүүлийн үеийн програм хангамж бүхий дээд зэрэглэлийн металл болон шилэн хийц, 2-3 гурван жилийн өмнөх загваруудыг “ардаа хаях” сайн камертай утсыг энэ цувралаас хэмнэлттэй үнээр авах боломжтой. “A” загвар нь илүү сайн камертай бол, “M” загвар нь их хэмжээний санах ойг санал болгодог байна.

Мөн түүнчлэн “Samsung”-ийн туршилтын технологиуд эдгээр цувралуудад багтдагийн зарим жишээ нь дэлхийн хамгийн анхны дөрвөн камертай утас болох “A9” мөн “Samsung”-ийн анхны хоёр селфиний хоёр камертай “A8” загвар юм.

Samsung-н хамгийн хямд үнэ: "J" цуврал

“J” – Энгийн хэрэглээнд зориулсан хамгийн хямд үнэ

“A” болон “M” цувралууд нь “дундаж-дээд” ангилал бол, “J” цуврал нь “дундаж-доод” ангиллын бүтээгдэхүүн юм. Эдгээр утсууд нь хуванцар хийц, нягтшил багатай дэлгэцтэй бөгөөд чийг тоосны хамгаалалтгүй, том багтаамжгүй боловч энгийн хийц, муугүй камер, харьцангуй найдвартай ажиллагааг хямд үнээр санал болгодог.

Дотроо “J2”загвараас эхлээд “J7” хүртэлх шатлалуудтай байх бөгөөд, арын тоо нь их байх нь тусмаа тухайн утасны үзүүлэлт чанар дээшилдэг байна.

 
TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ