• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0

Хэт өндөр зардлаас нь болж НАСА-н (NASA) сансарт нисэх хөтөлбөрүүдийг хаах гэж байсан цаг саяхан мэт санагдаж байна.

Гэтэл өнгөрсөн жил Элон Маскийн #SpaceX компанийн ачаар хүн төрөлхтөн нэг жилийн дотор түүхэнд байгаагүй олон пуужин сансарт хөөргөлөө.

Үнэнийг хэлэхэд хагас зууны турш НАСА-д Харвард, Колумб, MIT-н шилдэг эрдэмтэд, математикийн олимпиадын аваргууд, хүн төрөлхтний сор болсон хүмүүс ажилласаар ирсэн. Тэр үй олон гоц ухаантнуудын 50 жилийн турш хийж чадаагүй зүйлийг Өмнөд Африкаас цагаачилж ирсэн 30 гаран насны Элон Маск хэмээх залуу хийсэн юм.

Түүний пуужингууд НАСА-ийн пуужингаас багаар бодоход 10 дахин хямд. 10 хувь биш шүү, харин "дахин". Тийм л учраас хүн төрөлхтөнд өнөөдөр сансар ойрхон болж эхэлж байна.

Яг энэ ажлаа хийхийн хажуугаар 100 жилийн турш ажилласан Бенз, Форд, Женерал Моторс, БМВ гээд дэлхийн хамгийн шилдэг автомашины инженерүүд ажилладаг, асар их хөрөнгө мөнгөтэй, хамгийн чадварлаг гүйцэтгэх захирлуудаар удирдуулсан корпорацуудыг өөрийн Тесла моторс стартапаар цохиж байна. Сансарт нисэх ажлынхаа хажуугаар л ердөө хийчхэж байна.

Яагаад ийм болов? Харвардад төгсөөд л, математикийн олимпиадад түрүүлээд л болчих байсан биш билүү? Үгүй ажээ!

Оюун ухааны оргил, гэгээрэл, мэргэн ухаан гэдэг бол бидний нийтлэг төсөөллөөс тэс өөр зүйл билээ. Хүүхдээ математикийн олимпиадад медаль авахад нь "#УХААНТАЙ" гэж хөөргөж магтаж буй эцэг эх тархины аллага хийж буйгаас өөрцгүй. Математикийн олимпиадын аварга болж, Харвард төгсч, 5 хэлээр ярихаар хүн ухаантай болчихдоггүй ажээ. Харин ч хүн ухаантай болоход шаардлагатай 78 шалгуурын ердөө 1-г л хангасан төдий.

Зүйрлэвээс усанд сэлэлтийн тэмцээнд оролцох гэж буй хүүгээ усны шилээ зүүмэгц нь "Өө чи түрүүлчихлээ, баяр хүргэе" гэж хэлж мунхруулж буйтай агаар нэг юм. Хүү усны шилээ зүүсэн л төдий. Сэлж ч эхлээгүй байна.

Тархины яргалал гэж би яагаад хэлэв. Тэр балчир хүү ухаантай хүн гэж яг хэн бэ? гэдгийг мэдэхгүй. Аав ээждээ л итгэнэ. Аав ээж нь "чи ухаантай, мундаг, лаг болчихлоо" гэхээр нь итгэнэ шүү дээ. Хуурамч итгэл бол #биткойны_хөөснөөс ч #аюултай.

#Хүн өөрийнхөө хэр их тэнэг, сул, дорой, чадваргүй байгааг хүлээн зөвшөөрсний эцэст л ухаантай, чадалтай, хүчтэй болох замнал эхэлдэг билээ.

Ухаантай, мундаг, лаг хүн гэж сэтгэлгээний зөв арга барилтай хүнийг хэлдэг юм. Тэрнээс их мэдлэгтэй, өндөр чадвартай хүн биш.

Дэлхий тэр чигээрээ солиорч байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ ямар хүн болгож бэлдэхээ мэдэхгүй байна. 800-хан жилийн түүхтэй дэлхийн боловсролын систем бүхэлдээ хүчин мөхөстлөө. Яаж ирээдүйн лидерүүдийг бэлтгэх вэ? Математик, 5 хэл бол ердөө мэдлэг, хэрэгсэл юм байна.

Өнөөдөр би сармагчин аваачаад компьютер өгөхөд тэр түүгээр юу хийж чадах вэ? Юу ч чадахгүй! Математик бол яг л компьютертой ижил.

Өнөөдрийн дэлхийн хөгжил дэвшлийг Харвардын төгсөгчид, математикийн олимпиадын аваргууд биш харин Элон Маскууд бүтээж ирлээ. Тэгвэл энэ #Элон_Маск_үзэгдэл гэж юу вэ?

Юу Элон Маскийг, Стив Жобсыг, Тэмүүжинг, Наполеоныг, Фордыг өөр болгож байна? Тийм болоход хэцүү юу?

Харин ч амархан. Бид бүх хүүхдүүдээ Элон Маск шиг болгож болно. Бид тархины яргалал хангалттай их хийж байна.

Асар өндөр урлагийн мэдрэмжтэй байхаар хүүхдийг тоондоо муу байна гээд гадуурхаж, 1-р ангид нь л муу сурлагатан гэж цоллоод хамаг өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг. 10-р ангиа төгсөхдөө агуу урлагийн суут бүтээл хийх байсан хүүхэд маань өөрийнхөө тэнэг гэдэгтэй эвлэрдэг. Эсрэгээр ирээдүйд мундаг бизнесмен болохоор байсан хүүхдээ ганц математикийн олимпиадад медаль авсных нь төлөө хөөрөгдөж хөөсрүүлж ухаантай гэж тархийг нь алж байна.

Монголын боловсролын системд өнөөдөр 400 гаруй мянган хүүхэд яг одоо сурч байна. Энэ дотор Элон Маскийн дайнд, тэр цар хүрээнд хүрэх дор хаяж 4,000 хүүхэд байгаа. Гэхдээ бид тэднийгээ алж байна. Асар том, солиорол, хийрхлийн махны машинд хийгээд эргүүлж байна.

Оюун ухааны оргилд хүн бүр хүрч болно. Оюун ухааны оргилд сэтгэх арга барилаар хүрнэ. Сэтгэх арга барилыг зөв төлөвшүүлсэн хүн л оюун ухааны оргилд хүрнэ. Буруу сэтгэх хандлагатай хүнд ямар ч мэдлэг өгөөд тэр үр дүнд хүрэхгүй.

Зүйрлэвээс уулчин хүнд хаданд халтирахгүй гутал хэрэгтэй байдаг. Үүнтэй адил математик бол хүн төрөлхтөнд олгогдсон зэмсэг юм. Гэтэл ууланд авирах хүсэл эрмэлзэлгүй хүнд хадны гутал ямар хэрэгтэй билээ дээ? Өөрийнхөө тэнэг гэдгийг мэдэж, агуу болох хүсэлгүй хүнд математик тэгвэл ямар ач тус үзүүлэх билээ?

Үүнийг л фундаментал сэтгэлгээний арга гээд байгаа юм шүү дээ. Бид фундаментал сэтгэлгээний аргаар хүн төрөлхтний түүхэнд урд хожид сонсогдоогүй цоо шинэ боловсролын системийг гаргах учиртай. Улаанбаатарт Американ, Бритиш, Япон сургуулиуд байдагтай адил Лондон, Токиод Монгол сургууль байгуулагдах тэр цаг хугацааг бид бодитой болгох ёстой.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ