A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |
|
#Энэ нийтлэлийг уншихаас өмнө өмнөх Лидер хүний мөн чанар I ба II нийтлэлүүдийг унших хэрэгтэй.
#Феодалын нийгэм яагаад унасан бэ? Чингис, Александр, Артур гэх мэт агуу лидерүүд гарч ирэх боловч, зохион байгуулалт нь тун удалгүй задран унадаг.
#Энэ лидерүүд бараг л оргүй хоосон цэгээс нийгмийг бүхэлд нь дагуулж, толгойд багтамгүй том амжилт гаргаж чаддаг.
#Лидер чанар цус дамждаггүй юм байна гэдгийг амархан харж болно. Хүн төрөлхтөн харсан юм. Лидерийн хөвгүүд залгамжлан төр барихаар л нурж эхэлдгийг ойлготол 10 мянган жил өнгөрсөн байх.
#Тийм учраас хүмүүс феодализмаас ардчилсан нийгэмд шилжсэн. Энэ бол маш оригинал өнцөг гэдгийг бодолцож үзээрэй. Феодализмд Лидер удам дамждаг бол Ардчилалд Лидер хаана ч төрж болно. Цэнхэр цус гэж юманд хүмүүс итгэхийг үнэхээр их хүсдэг. Гэхдээ харамсалтай нь тийм биш. Одоо ч гэсэн Америкт өмнөх ерөнхийлөгчийн эхнэр, Канадад ерөнхий сайд өвөөгийн ач гэх мэт явж л байна. Энэ зогсохгүй. Тэд нар хуйвалдаан зохиогоод байгаадаа биш. Ерөөсөө л ард түмэн цэнхэр цус гэж үлгэрт итгэх дизайнтай. Харамсалтай нь тийм биш гэдгийг хүн төрөлхтөн эцэст нь, ерөнхийдөө, ойлгосон.
#Лидер төрөлхийн биш гэдгийг бид харлаа.
#За тэгвэл төрөлхийн биш сурмал ямар чанар нь Лидерийн мөн чанар вэ? Хайж үзэцгээе. Би бусдын л адил, анх сургууль төгсөөд улс орныг ухаантай, мундаг хүмүүс удирдаж байгаа учир мань мэт нь санаа зовох хэрэггүй гэж боддог байв.
#Нийгэмтэй, зах зээлтэй хутгалдаж эхлэхээр хүн бүрт л эргэлзээ үүсч эхэлдэг. Мэдээж хүн бүр л хувийн эрх ашгаа хөөдөг байх. Гэхдээ "дээр" байгаа хүмүүс нийтээ бодохгүй бол хувааж идээд дуусна гэдгийг бид бага багаар ойлгож эхэлнэ. Ингэж л хүн улс төрийн амьтан болж хувирдаг.
#Бид дагагч нарын хувиар ямар лидерийг хүсч байдаг вэ. Хувьдаа хусдаг нөхрийг үү. Эсвэл цагаа барьдаг хүнийг үү. Уран илтгэдэг хүн мөрөөддөг юм болов уу. Эсвэл жигтэйхэн өндөр каризматай хүнийг хүсдэг үү. Энэ орчин үеийн ном зохиолоор дүүрэн байгаа лидер хүний чанар гээд байгаа юмыг нь агуулсан хүнийг хайж олоод, өрсөлдөхүйц цалин хангамж төлөөд Монгол улсын лидер болгочихъё л доо тэгвэл. Тийм амархан юм бол. Цаг барьдаг, хүмүүсийн нэрийг цээжилдэг өөр юу юу гэлээ - тийм хүн олъё л доо. Лидер тийм хялбар юм уу?
#Би Монгол улсын иргэний хувьд, компанийн ажилтны хувьд, багийн гишүүний хувьд ямар "ганцхан" чанар агуулсан хүнийг лидерээрээ хүлээн зөвшөөрч, хэлсэн үг бүрийг нь ямар ч эргэлзээгүй дагаж чадах вэ.
#Тэр цорын ганц мөн чанар бол миний өмнө, миний ирээдүйн төлөө, миний хүүхдүүдийн өмнө ХАРИУЦЛАГА хүлээх чанар мөн. Би тийм л хүнд итгэнэ. Ганцхан удаа уулзчихаад миний нэрийг овогтой нь цээжилчихсэн байгаа хүнээс бол би болгоомжилно.
#Сонсож суугаа хүмүүсийнхээ хэрэгцээ, эрэлтийг харж (вижн), лекцийн хугацаанд зүрх сэтгэлээ шингээж сонсогч нарт хэрэгтэй мессеж өгч чадаж байвал - тэр лекц төгс лекц юм. Энд ямар ч дууны өнгө чанга, гараа сайн хөдөлгөж ярьдаг, залан дундуур хөлхөж анхаарал татаж чаддаг гэх мэт хөгийн Шинж чанарууд яригдсангүй. ХАРИУЦЛАГА л яригдаад байна. Хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж, тэрийгээ биелүүлье гэж шийдсэн хүн төгс илтгэгч байж чадна.
#ХАРИУЦЛАГА хүлээнэ гэдэг ухамсар шингээгүй хүн хичнээн Харвардын доктор хийгээд ч лидер болж чадахгүй. Яагаад гэвэл лидер хүн тасралтгүй бусад хүмүүсийн хувь заяаны төлөө шийдвэр гаргаж байдаг. Энэ шийдвэрийг мэдлэгээр, мэдээллээр, Харвардын дипломоор гаргадаггүй юм. Энэ шийдвэрийг цорын ганц мөн чанар болох ХАРИУЦЛАГА хүлээх ухамсараар л гаргадаг билээ.
#АГААРТ ХӨВЖ ЯВАА ХАРИУЦЛАГА
#Багийн гишүүдээ, ажилтнуудаа, улсын иргэдээ, хүн төрөлхтнийг анхааралтай ажиглаж харвал тэдний толгой дээр асуултын тэмдэг-үүд бүхий хариуцлагын үүл хөвж явахыг анзаарах болно.
#Энэ агаарт хөвж яваа хариуцлагыг хүн бүр хардаг юм биш. Харахыг хүссэн хүнд л харагддаг элдэвтэй эд. Харсан хүн бүр нь аваад өөрийнхөө нуруун дээр авч тавьдаг ч юм биш.
#Хүмүүсийн толгой дээр, агаарт хөвж яваа хариуцлагыг олж хараад, түүнийг өөрийнхөө нуруун дээрх ачаа болгож үүрч явдаг хүнийг л ЛИДЕР гэдэг юм.
#Түрүүн би хэлсэн, арай залуу байхдаа улс орон "найдвартай гарт" байгаа гэж төсөөлж ирсэн гэж.
#Нэгэнт хүмүүсийн хариуцлагыг аваад нуруун дээрээ үүрчихсэн хүнд хувийн эрх ашиг гэж байхгүй болох нь маш мэдээжийн. Харин хэний ч өмнө хариуцлага хүлээгээгүй улс төрч бол жүжигчин төдий л юм. Үзэгдэл болгон дээр гарч дүрдээ хувирна, нөхцөл байдалд тохируулан жүжиглэнэ.
#Хайр, дурлал, гэр бүл, эрх чөлөө гэх мэтчилэн хүний нийгмийн үй түмэн ойлголт фундаментал тодорхойлолтоо хайсаар явна. Эдний нэг нь ЛИДЕР гэж философийн ойлголт юм.
#Энэ тал дээр фундаментал сэтгэлгээний сургуулийн гишүүн философич та бүгд өөрсдөө дор бүр нэгийг бодож. Миний дээр гаргасан тодорхойлолтыг сайжруулах тал дээр ажиллаж, хувь нэмрээ оруулцгаана гэдэгт итгэж байна.
#Бид хүүхдүүдээ логарифм хувиргадаг, минутанд олон нэр цээжилдэг, мэтгэлцэх урлагийн мастер, математикийн олимпиадын аварга биш харин бусад хүмүүсийн толгой дээр хөвж яваа хариуцлагыг олж харж чаддаг вижнтэй, тэр хариуцлагыг авч өөрийнхөө нуруун дээр үүрэх зүрх зоригтой хүмүүс болгож өсгөхийг хүсч байна. Тийм лидерүүд л миний улсыг Америктай өрсөлдүүлнэ.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|