A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
Эрт үеийн хүмүүс 100-150 хүний бүрэлдэхүүнтэй сүрэг хэлбэрээр амьдарч иржээ. Сүрэг бүр өөрийн лидертэй байв. антропологич Robin Dunbar/ Лидерүүд зохион байгуулах, хуваарилалт хийх, зорилго дэвшүүлэн стратеги боловсруулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл,
хүн төрөлхтөн байгалийн шалгарлыг давахад лидерүүдийн үүрэг шийдвэрлэх нөлөөтэй байсан.
Өнөөдөр ч гэсэн компанийн захирлууд, бодлого тодорхойлогч дарга нар, эрдэмтэд, сайн санааны нийгэмлэгийн тэргүүнүүд, дунд сургуулийн ангийн дарга нар гээд бүхий л төрлийн лидерүүд биднийг чиглүүлж, зохион байгуулдаг билээ. Ямар ч удирдлага, зохион байгуулалтгүй хүний нийгэм байна гээд төсөөлөөд үз!
Гэсэн хэдий ч Лидер гэж яг хэн юм бэ? гэсэн асуултын хариуг бид одоог хүртэл хайсаар л... Лидер төрдөг юм уу? эсвэл суралцаж бий болдог юм уу?, лидер цус дамждаг уу? гэх зэрэг асуултын хариултыг хүн бүр таамгаар л хариулдаг.
Философичид, психологичид, антропологичид, менежментийн судлаачид өнгөрсөн хугацаанд хэдэн арван мянган судалгаа хийжээ. Тэд лидерийг сэтгэл зүй, удамшил, хэлбэрүүд гэх мэт олон талаас нь авч судалсан байна.
Эдгээр судалгааг нэгтгэн тоймловол:
1) Лидер төрмөл биш. Хүний тархины чадавх болон сэтгэл зүйн төрөлхийн хэв шинжүүдэд ген нөлөөлдөг нь үнэн. Удамшиж ирсэн тархины өндөр чадвартай байх нь мэдээж лидерт давуу талыг олгох боловч сайн лидер байхын тулд үй олон нөхцөл тохироо бүрдэх ёстой гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Тэгэхээр лидер цус дамждаггүй аж. Тийм ч учраас хаант засаглал 5,000 жил туршигдсаны эцэст нуран унажээ. Сайн хаанаас сайн хаан төрөх албагүй гэдгийг хүн төрөлхтөн эцэстээ ойлгож мэдсэн байна.
2) Психологичид шилдэг лидерүүдийн зан чанар, хэв шинжийг маш олон талаас нь судалжээ. Хүмүүсийг психологичид сэтгэл зүйн хэв шинжээр нь олон янзаар ангилдаг. Тэгэхээр илүү нээлттэй хүмүүс сайн лидер болоод байна уу? эсвэл уян хатан хүмүүс сайн лидер болж байна уу? гэх зэргээр судалж үзсэн байна. Эцэст нь лидер хүний гэх онцлог хэв шинж гарч ирээгүй байна. Царайлаг хүн бол дундаж хүн юм гэж дүгнэсэнтэй төстэйгээр шилдэг лидерүүдэд бусдаас ялгарах онцгой сэтгэл зүйн хэв шинж илрээгүй аж.
Дээрх үр дүнгүүд нь лидер бий болдог юм байна гэсэн дүгнэлтэд хөтөлнө. Мэдээж энд би хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн, байгалийн шалгарлыг давсан лидерийг ярьж байгааг ойлгож байгаа байх. Түүнээс биш хүчээр дээрээс томилж өгсөн дарга, захирал, эсвэл худлаа популизм хийж(өөрөөр хэлбэл хууран мэхлэх замаар) сонгогдсон улс төрчийг яриагүй билээ.
Лидер төрдөггүй юм бол яаж бий болдог вэ?
Дэлхийн томоохон бизнесийн сургуулиуд сайн лидер байхын тулд Шударга, Шинэлэг, Зарчимч, Нээлттэй, Ил тод, Стратегич, Уян хатан байх ёстой юм байна гэхчлэн дүгнэжээ. Энэ бол мэдээж тэдгээр судлаачдад харагдсан лидерийн шинж тэмдгүүд. Өөрөөр хэлбэл, лидер хүнийг гаднаас нь ажиглаж харахад тэдэнд анзаарагдсан тэмдгүүд гэсэн үг. Энэ нь уншигчдад аль хэдийнээ эргэлзээтэй санагдсан байх. Мэдээж эдгээр шинж тэмдгүүд нь лидер ч гэлтгүй бүх хүмүүст байвал зохих шинжүүд байна. Эсвэл чадварлаг гэмт хэрэгтэн ч бас ийм шинжүүдийг агуулж таарна. Чадварлаг гэмт хэрэгтэн стратегич, уян хатан, шинэлэг, зарчимч, нээлттэй байж өөрийнхөө тодорхойлсон амжилтад хүрч таарна. Тэгэхээр энэ утга учиргүй сонсогдохгүй байна гэж үү?
Дараагийн нийтлэлээр бид лидерийг тодорхойлох болно...
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|