A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 112 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 112 | |
|
Мах идэх гоё
Цагаан хоол эрүүл мэндэд тустай, амин дэмээр баялаг бас урт наслуулах байлаа ч ялз чанасан мах огтлох, зуны хорхог “пис” хийн онгойх, шинэхэн шөл аажуухан оочлох, гэрийн хуушуур, ахиухан махтай цуйвангийн өег мэдрэмжийг юугаар ч орлуулшгүй. Гэхдээ хил мах 10.000 төгрөг даваад байгаагаас үүдэн ард иргэдэд учрах эдийн засгийн асуудлаас эхлээд, аманд орох хүртлээ дэндүү урт замыг туулж, байгальд дэндүү их зардлыг дагуулдаг махан хүнс нь 21 дүгээр зуунд өөрчлөлт шинэчлэлтэй тулгарах шаардлагатай болж байна. Махны асуудлыг шийдэж болох нэг гарц нь лабораторийн нөхцөлд хиймлээр “ургуулсан” мах юм.
“СОЁЛЖСОН” МАХТАЙ ТАНИЛЦ
Түүнийг “цэвэр мах”, “шилэн хоргоны мах”, “лабораторийн мах”, “бой-ашигладаггүй мах”, “эсийн мах” гэх мэт олон янзаар нэрлэдэг. Зарчмын хувьд бүгд ижил утгатай.Амьтны (жишээ нь үхрийн) аминд хүрэлгүйгээр булчин эсвэл цээж хэсгээс нь дээж авна. Авсан дээжийг лабораторид эс эсээр нь салгана. Эс эх бие дотроо биш, гадаад орчинд биеэсээ тусдаа ургаж, өөрийгөө хувилан олширч эхлэх бөгөөд, энэ үйл явцыг хурдасган тэжээх зарчмаар лабораторийн нөхцөлд махыг “ургуулдаг” байна.
ЯМАР АМТТАЙ БОЛ?
Дани улсын эрдэмтэд 2013 онд анх удаагаа лабораторийн нөхцөлд ургуулсан махаар бургер хийжээ. 330 мянган ам.долларын үнэтэй анхны хиймэл махыг амссан хүмүүс “Жинхэнэ махнаас ямар ч ялгаа алга” гэж хэлсэн гэнэ. Тэдгээр хүмүүсийн биед ямар нэгэн гаж нөлөө ажиглагдаагүй аж.
Сүүлийн зургаан жилийн турш олон тооны судалгааны хүрээлэн, гарааны бизнесүүд хиймэл аргаар мах үйлдвэрлэхээр ажиллаж байна. Бүтээлээ туршуулахыг зөвшөөрсөн “Just Foods” компанийн “үхрийн мах”-ыг амссан сэтгүүлч “Миний идсэн хамгийн сайхан үхрийн мах. Мах биш ч мах шиг амттай юм” гэсэн бол “тахианы мах”-ыг “Зажлахад бага зэрэг хөвсгөр. Гэхдээ яг тахиа шиг амттай юм” гэж хэлжээ.
Лабораторийн нөхцөлд мах гаргаж авч буй эрдэм шинжилгээний багууд амтнаас илүүтэй үйлдвэрлэлийн үйл явцыг хямд бөгөөд хурдан болгох тал дээр нэн тэргүүнд анхаарч ажиллаж байна.
ШИЙДЭЛ НЭХСЭН ШИНЭ АСУУДАЛ
Хиймэл махыг үйлдвэрлэх үйл явц тийм ч хялбар биш. Лабораторийн нарийн стандарттай орчин, тунг нь тааруулсан дулаан, хүчилтөрөгч, эрдэс бодис мөн нарийн мэргэжилтнүүд шаардлагатай. Дээрээс нь шинжлэх ухааны онол мөн түүнийг практикт хэрэглэх арга барил бүрэн гүйцэд төлөвшөөгүй учраас зах зээлд гаргахад хараахан бэлэн биш байгаа хэмээн зарим байгууллагуудын зүгээс онцолж байна.
Бэлчээрийн талбай, өвс тэжээл шаардлагагүй хэдий ч эрдэмтэд, бизнес эрхлэгчид, бодлого тодорхойлогчдын хувьд лабораторийн нөхцөлд гаргаж авах мах бидний мэдэх “уламжлалт” махыг орлох хэмжээнд очих хүртэл эдийн засгийн орчин, эрчим хүч, орчны бохирдол, хүлэмжийн хий зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.
“Лабораторийн мах” энэ мэтчилэн шинэ боломж, шинэ сорилтуудыг бий болгож байна. Харин тахөдөө орон нутгаас биш лабораториос ирсэн мах идэхэд бэлэн үү?
TAGS |
#Tech |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|