• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    106   |  
0

Та бидний өдөр тутамдаа ашиглаж болох технологийн шинэ бүтээгдэхүүн, шинэлэг санаа дэвшлийг дэлгэн танилцуулдаг “Consumer Electronics Show” үзэсгэлэн жил бүрийн нэгдүгээр сард АНУ-ын Лас Вегас хотноо болдог билээ. Олон үйлдэлт зурагт, хүчирхэг зөөврийн компьютерээс эхлээд ухаалаг цагробот тоос соруулагч, бүр дэвшилтэт автомашиныг олон нийтэд танилцуулдаг энэхүү үйл ажиллагааны үеэр танилцуулсан онцлох найман ухаалаг утсыг танилцуулъя.

Samsung Note 10 Lite

SAMSUNG GALAXY S10 LITE, 
GALAXY NOTE 10 LITE

Samsung Galaxy S10, Galaxy Note 10 утасны “Lite” хувилбар нь эх загвараасаа хүчин чадлын хувьд харьцангуй сул боловч уг утсууд нь ердийн хэрэглээнд хүрэлцээтэй бүх зүйлийг өөртөө багтаажээ. 

Хоёр загвар аль аль нь 6,7 инчийн “AMOLED” дэлгэц, дэлгэцийн голд цоолсон шийдэл бүхий сэлфи камертай бол тэдний үндсэн ялгаа нь камер болон процессор юм. 

S10 Lite нь 48 мегапиксель үндсэн камер, 5 мегапиксель бичил дүрсний макро камер, 12 мегапиксель өргөн өнцөгт камертай бол Note 10 Lite загвар нь 12 мегапиксель бүхий гурван ширхэг линзтэй ажээ.

TCL 10 цуврал

TCL 10 SERIES

Харьцангуй хямд үнэтэй “TCL Plex” утсаараа өнгөрсөн жил зах зээлд хөл тавьсан TCL компани энэ удаад “10” цувралын гурван шинэ утас дэлгэжээ. 

TCL 10 L, TCL 10 Pro, TCL 10 5G утсууд бүгд 500 ам.доллараас хямд үнэтэй байгаа нь олны анхаарлыг багагүй татаад буй.

 

CAT S32

 

 

CAT S32

Эдэлгээ даах чадвар, бат бөх утсаараа нэрд гараад буй CAT брэндийн шинэ утсыг 1,8 метрээс унагаан шалгасан аж. Мөн ус, тоосноос хамгаалах IP68 стандартад нийцсэн битүүмжлэлтэй бүтээжээ. 

Энэхүү утсыг гарт барьснаа унагааж явдаг хүмүүсээс илүүтэй хүнд нөхцөлд утсаа ашиглах хүмүүсийн хэрэгцээнд зориулсан байна.

Media Tech A20 процессор, 5,5 инчийн дэлгэц, 13 мегапиксель үндсэн камер, 5 мегапиксель сэлфи камер нь тийм ч онцгой биш боловч бат бөхийн хийцтэйн дээр 4200mAh багтаамж бүхий том батарейтэй ажээ.

Alcatel загварын утсууд

ALCATEL 1B

Дээр дурдсан TCL компанийн үйлдвэрлэж буй “Alcatel” утасны дөрвөн загвар CES 2020 үзэсгэлэнгийн үеэр нээлтээ хийсэн боловч “1B” загвар тэдний дундаас хамгийн хүчирхэг нь юм. Хүчин чадал бага шаарддаг “Android GO” үйлдлийн системтэй уг утас 5,5 инчийн дэлгэц, дөрвөн цөмт процессортой. Утас ердөө 66 ам.долларын үнэтэй бөгөөд Европ, Африк тивд удалгүй худалдаанд гарах ажээ.

 

OnePlus Concept One

 

ONEPLUS CONCEPT ONE

“OnePlus” компани ирээдүйн бүтээгдэхүүндээ ашиглах туршилтын технологийг “OnePlus Concept One” загвараараа танилцуулжээ. Энэхүү утасны өвөрмөц онцлог нь түүний цахилгаантай үйлчилдэг электрохром бүрхүүлтэй камер юм.

Утасны камер ажиллаж байх үед “Concept One” ердийн утаснаас ялгаагүй боловч, камерыг ажиллаагүй үед түүний шилэн бүрхүүл нэвт харагдахаа больж, утас нэгэн жигд хар гадаргуутай болдог ажээ. Нэвт харагддаг шилний энэхүү дэвшил нь ирээдүйд ашиглаж болох олон сонирхолтой сэдлийг ажиглагчдын дунд бий болгоод байна.

Boox E Ink Phone

BOOX E INK PHONE

“E Ink” утас нь e-ном уншигчдад танил харагдаж байгаа нь гарцаагүй. E-ном уншигч үйлдвэрлэдэг “Boox” компани өөрийн утсыг ном уншигчтай адил дэлгэцийн технологиор үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой ажээ. “E Ink” дэлгэц нь нүдэнд бага ачаалал өгдөг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай.

Утасны бүрэн үзүүлэлт олонд ил болоогүй ч түүний дэлгэц дээр зураг болон видеог төвөггүй үзэж, вэб хуудсыг ашиглахад саадгүй болохыг үйлдвэрлэгчид амлаж байна.

Coolpad Legacy 5G

 

COOLPAD LEGACY 5G

Coolpad” гэх нэрийг олон хүн мэдэхгүй болов уу. Тэгвэл уг компани шинэ үеийн 5G сүлжээний холболтыг ердөө 400 ам.долларын утсанд багтаана хэмээн зарлаад байгаа юм. 

Бусад 5G утас түүнээс хоёр дахин их үнэтэй байгаа энэ үед уг санаачлага нь хэрэглэгч, мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

 

TCL Foldable

 

TCL FOLDABLE SMARTPHONE

Уг утсыг анх харахад таблеттэй андуурахад хялбар. Тэгвэл энэхүү утасны дэлгэц дундуураа нугардаг бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь шинэ үеийн уян дэлгэцийн нэгэн төлөөлөл юм.

“TCL” компани нийт 36 ширхэг уян дэлгэцтэй утасны загвар гаргаж, дотоод судалгаандаа ашиглаж байгаа гэдгээ дурджээ.

 

 

Эх сурвалж: Digital Trends

TAGS
#Edu





Холбоотой санал болгох мэдээ