• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0

Samsung компани “Unpacked 2020” танилцуулгаа урд шөнө хийж, энэ онд гаргах хамгийн шилдэг утсаа дэлгэлээ. Энэ оны “Galaxy S” утсууд ямар онцлох шинжийг агуулж байна вэ?

1. Үнэ 1000 ам.доллараас эхэлнэ

S20 цуврал ил болохтой зэрэгцэн S10 цувралын үнийг хямдруулжээ

S20, S20+, S20 Ultra хэмээх гурван шинэ загвар гуравдугаар сарын зургааны өдрөөс худалдаанд гарах ажээ. Хамгийн хямд S20 загвар нь 999.99 ам.доллар бол хамгийн үнэтэй S20 Ultra загвар нь 1599.99 ам.долларын үнэтэй. Энэ нь Apple компанийн худалдаалж буй iPhone 11 утсаас хоёр дахин их үнэ юм.

2. x30-x100 хүртэл дүрс татах чадвартай камер

Galaxy S цувралын камерийн хувьсал

S20 болон S20+ утас ньшинэчлэгдсэн үндсэн камер, өргөн өнцөгт камер, телефото камертай боловч S20 Ultra нь хамгийн хүчирхэг камертай загвар нь ажээ. Хэдий пикселийн хэмжээ зургийн чанарт төдийлөн нөлөөлдөггүй боловч Samsung компани камерийн шинэ эд ангийг зураг боловсруулах шинэ системтэй хослуулснаа онцолж байна. Тэд “Unpacked 2020” танилцуулгаа S20 утсыг ашиглан шууд дамжуулсан юм.

3. Бүх загвар 5G сүлжээг дэмжинэ

Хэдий шинэ үеийн өндөр хурдны 5G сүлжээ өргөн хэрэглээнд нэвтрээгүй, түүнийг дэмжих дэд бүтэц хөгжөөгүй байгаа боловч гурван S20 утас бүгд 5G сүлжээг хүлээн авах боломжтой ажээ.

4. 60Hz-120Hz OLED HDR+ дэлгэц

Дэлгэц секундэд хэдэн удаа дүрсийг дахин сэргээж байгааг “refresh rate” буюу “Hz”-ээр илэрхийлэх тоогоор хэмждэг билээ. Дийлэнх компьютерийн дэлгэц 60Hz, өндөр түвшний дэлгэц 144Hz, цаашлаад 220Hz хүртэл байдаг бол шинэ утсууд нь 60Hz-120Hz дүрс дахин сэргэх хурдыг амлаж байна. Энэ нь утсыг ашиглахад гацалт удаашралгүй, хариу үйлдэл хурдтай байх мэдрэмжийг өгөх юм.

5. Томруулсан батарей

S20 нь 4000mAh, S20+ нь 4500mAh, S20 Ultra загвар нь 5000mAh батарейтэй ажээ. 5G сүлжээ, нягтаршил өндөр том хэмжээтэй, хурдтай дэлгэц, хүчирхэг процессор нь багагүй эрчим хүчийг шаарддаг зүйлс билээ. Тэгвэл S10 цувралаас илүү том болсон батарей нь өдрийн турш цэнэгээ барина хэмээн Samsung компани амлаж байна.

 

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ