A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 102 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 102 | |
|
Берлиний Техникийн их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний инженерийн магистр Г. Мѳнхшатарын БНГУ-ын Мюнхен хотноо зохион байгуулагдсан "Монгол улсын хөгжлийн гарц, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд дэд байрт шалгарсан илтгэлийг хүргэж байна.
Товч утга
Сэргээгдэх эрчим хүчний гол эх үүсвэр болох нарны цацрагийн бодит хэмжилтийн үр дүнд үндэслэн гэр хорооллын байшин болон гэр сууцны халаалт цахилгааныг нарны эрчим хүчээр хангах, Улаанбаатар хотын агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах, байгаль орчинд ээлтэй технологийн талаарх тооцоо судалгааг хийсэн.
Түлхүүр үгс: Нарны шууд цацраг, нарны цахилгаан үүсгүүр, хүлэмжийн хий, агаарын бохирдол, киловатт.цаг, нарны коллектор
Агуулга
1-Р БҮЛЭГ
Гэр хорооллын байшин сууцны халаалт болон цахилгаан хэрэглээний системд нарны энергийг ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлага үндэслэл
1.1 Үндэслэл
1.1.1 Судлагдсан байдал
1.1.2 Тооцооны арга зүй
2-Р БҮЛЭГ
Нарны эрчим хүчийг хувийн байшин сууцанд дулаан хангамж болон цахилгаан болгон ашиглах технологийн онолын үндэслэл
-2.1 Улаанбаатар хотод жилд ирж буй нарны эрчмийг тодорхойлох
-2.2 Байшингийн дулааны ачаалал тооцох
-2.3 Байшин сууцанд нарны эрчим хүчийг цахилгаанд хувирган ашиглах боломж
-2.4 Нарны коллекторыг байрны дулаан хангамжид ашигласнаар эдийн засаг болон экологид үзүүлэх давуу талууд
3-Р БҮЛЭГ
Монгол гэр дээр тусах нарны цацрагийн хэмжээ, түүнийг дулаанд хувирган ашиглах боломж
3.1 Монгол гэр дээр тусах нарны цацрагийн хэмжилтийн зарим үр дүнгээс
3.2 Гэрийн дулааны ачааллын тооцоо, хэмжилтийн үр дүн
4-Р БҮЛЭГ
4.1 Монгол орны сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн чиг хандлага
ОРШИЛ
Зах зээлийн өнөө үед манай оронд барилгажих явц хурдацтай явагдаж байна. Барилгад эрчим хүчний хэрэглээг бууруулах, дулааны эрчим хүчийг ихээхэн хэмнэж болох нэг гол арга бол орон сууцны салбар юм. Монгол орны томоохон хот, суурин газруудын хувьд барилгын нэгж ашигтай талбайд шаардагдах халаалтын дулааны тоо хэмжээ нь жилд 280-450 кВт/м2жил байна. [1].
Хот болон хөдөө орон нутагт гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах оролдлого бараг хийгээгүй, зөвхөн мэргэжлийнхний хүрээнд төсөл төдий байгаа юм. Энэ асуудалд амины жижиг байшингууд нь инженерийн төлөвлөлтгүй баригдсан, дулааны алдагдал асар ихтэй зэрэг шалтгааны улмаас эрчим хүчний эх үүсвэрийг төслийн хөрөнгө оруулалтын шугамаар шийдвэрлэе гэж тооцоход үр ашиг нь туйлын хангалтгүй байх, байшингийн дулаалганд нэмэлт ажил, хөрөнгө шаардагдах зэрэг бэрхшээл тулгардаг байна.
Иймээс нарны энерги ашигласан дулааны хэмнэлттэй сууц бий болгосноор нэгж талбайд шаардагдах халаалтын хэмжээ буурч улмаар ялгарч буй нүүрсхүчлийн хий, агаарын бохирдлыг бууруулах боломжтой.
Зорилго
Зорилт
1-Р БҮЛЭГ
1.1 Үндэслэл
Улаанбаатар хотын хувьд 2018 оны байдлаар хүн амын амьсгалын тогтолцооны өвчлөлд хамгийн их буюу 20.2 хувийг хатгалгаа өвчин, үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн хатгалгаа 70.9 хувийг эзэлж байна. Үүний дараагаар цочмог бронхит (acute bronchitis) ба цочмог бронхиолит (acute bronchiolitis) өвчин орж байна. Энэ өвчин 2018 оны байдлаар амьсгалын тогтолцооны өвчлөлийн 15.0 хувь, үүний дотор 5 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 77.6 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотын 10 000 хүн амд ногдох амьсгалын тогтолцооны өвчлөл 2013-2016 оны хооронд өсөж улсын дунджаас 17-270-аар өндөр, 2017-2018 онд 131-151-ээр бага байна. Улаанбаатар хотын хувьд 2018 онд 10 000 хүн амд ногдох амьсгалын тогтолцооны өвчлөл 1 588 байгаа нь 10 жилийн өмнөхөөс 1.8 дахин өссөн байна. Улаанбаатар хотын амьсгалын тогтолцооны зарим цочмог халдварт өвчнөөс цочмог бронхит ба цочмог бронхиолит өвчин 2008 оноос эрчимтэй өсөж 10 000 хүн амд ногдох өвчин 2018 онд 240 болж, 2008 оноос 6.3 дахин өссөн байна. 10 000 хүн амд ногдох хатгалгаа өвчин 2018 онд 321 болж, 2008 оноос 2.2 дахин өссөн байна. Эдгээр өвчний 10 000 хүн амд ногдох түвшин нь хүн амын өсөлтийн нөлөөг арилгасан үзүүлэлт учраас агаарын бохирдол нь амьсгалын замын цочмог өвчин, хатгалгааг нэмэгдүүлэхэд голлох нэг шалтгаан болж байна. [6,16]
Хамгийн гол асуудал бол эдгээр гэр, амины орон сууцны ихэнх нь дулаан алдагдал маш их ба хашлага хийцүүдийн дулаалга битүүмжлэл нь Барилгын дулаан техникийн норм стандартыг хангадаггүй. [2] Монгол орны хэмжээнд цаг уурын ажиглалт хийсэн сүүлийн 60 жилийн хэмжилтийн мэдээнээс үзэхэд жилийн дундаж агаарын температур 1.560С хэм, өвлийн улиралд 3.60С хэм, хавар намрын улиралд 1.4-1.50С хэм, зун 0.30С хэмээр тус тус дулаарсан төлөв байдалтай байна. [1] Цаг уурын дулаарлын гол шалтгаан болох нүүрсхүчлийн хийг нэмэгдүүлэхгүй байж агаарын бохирдлыг бууруулахын тулд хатуу түлшний хэрэглээг багасгах шаардлагатай. Иймд дулаан алдагдал багатай, дулаан хангамжид сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашигласан амины орон сууцыг нэвтрүүлэх үндэслэл шаардлага зайлшгүй тавигдаж байна.
1.1.1 Судлагдсан байдал
Манай оронд 1960-д оноос нарны цацрагийн хэмжилтийг стандарт аргачлалын дагуу хийж эхэлсэн байна. Монгол орны нутаг дэвсгэр дээрх нарны гийгүүлэлт, цацрагийн горимын хэмжилтийн материалыг эмхэтгэсэн кадастрыг 1985 онд гаргасан билээ. Г.Пүрэвдоржийн хийсэн судалгаагаар монгол орны нарны эрчмийн нөөцийн бүс нутгийн тархалтыг 1200 кВт*ц/м2 жилээс бага, 1200-1400 кВт*ц/м2 жил, 1600 кВт*ц/м2 жилээс их гэж мужлан нийт нутгийн хэмжээгээр жилд ирэх нийлбэр цацрагийн хэмжээ 2,2*1012 МВт*ц гэсэн үнэлгээг хийсэн байна. Мөн түүнчлэн Монгол орны нарны нөөцийн эзлэх талбайн хувь хэмжээг хүснэгтэд үзүүлэв. [3,21]
Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан үйлвэрийн нэгдлээс монгол орны нарны эрчмийн нөөц, тархалтыг анхны хувилбараар нь тооцож гаргахын тулд нарны бүх үзүүлэлтүүдийг хэмждэг багаж хэмжүүрүүдийг монгол орны хангай, хээр, говийн бүсэд байрлуулан шилжүүлэх замаар хэмжилтийн эх материалыг цуглуулан авч, боловсруулан 1:2,5 саяын хэмжээстэй нарны эрчмийн нөөц, тархалтыг гаргасан билээ.[ 15]
Зураг 2. Монгол орны нарны эрчмийн тархалтын зураг [17]
Дээрх зургаас харахад манай орны нарны эрчмийн нөөц арвинтай байгаа нь харагдаж байгаа бөгөөд ялангуяа говийн болон хээрийн бүсэд нөөц илүү их байгааг тогтоосон байна. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 70% нь нарны эрчим хүчийг ашиглах нөөц ихтэй ангилалд багтдаг.
Одоогийн байдлаар манай орон нийт эрчим хүчнийхээ 18%-г сэргээгдэх эрчим хүчээр хангадаг ба судалгаагаар Өмнөговь аймагт 6-800 мянган МВт, Дорноговь аймагт 400000-600000МВт , Дундговь, Сүхбаатар, Говь-Алтайд тус бүр 200000-400000МВт салхины эрчим хүчний нөөцтэй, усны эрчим хүчний нийт чадал нь 3800МВт, нарны гийгүүлэлтийн дундаж хугацаа жилд 2600-3300 цаг буюу 260-300 өдөр цэлмэг, тусах цацрагийн дундаж хэмжээ 1400квт/м2 гэж тогтоосон ба нар гийгүүлэх хугацаа өвөл хамгийн бага, 12 сард 150-180 цаг, 5-р сард хамгийн их дунджаар 290-300 цаг хүрдэг.
Манай орны хойд хагаст нарны цацраг харьцангуй бага гадарга нь голчлон уулархаг учраас жилийн дундаж температур -50С буюу түүнээс ч хүйтэн болдог. Тэгэхэд урд хагаст нарны цацраг илүү гадарга нь ихэнхдээ нам талархаг болохоор дулааны улирал нэлээн урт зуны улирал илүү дулаан, өвлийн улирал ч харьцангуй хүйтэн биш богиновтор болж жилийн дундаж температур +40C хүрдэг.
Говийн бүсэд нартай өдөр олон, харин хангайд агаарын хэм хүйтэн байгаа нь нарны зайн үзүүлэлтэд сайнаар нөлөөлөх нэгэн хүчин зүйл болно. Эдгээр нөхцөл байдлаас харахад сэргээгдэх эрчим хүчийг манай оронд ашиглах бүрэн боломж бололцоо байгааг харуулж байна. [4,11]
1.1.2 Тооцооны арга зүй
Налуу гадаргуу дээр тусч байгаа нарны цацрагийн энергийг тооцох арга:
Налуу гадаргуу дээр тусч байгаа нарны боломжит цацрагийн энергийг дараах илэрхийллээр тооцно [2,4,5,22].
2-Р БҮЛЭГ
Нарны эрчим хүчийг хувийн байшин сууцанд дулаан хангамж болон цахилгаан болгон ашиглах технологийн онолын үндэслэл
2.1 Улаанбаатар хотод жилд ирж буй нарны эрчмийг тодорхойлох
Энэ ажлын гол зорилго нь тодорхой сонгож авсан байрны дулаан хангамжид нарны дулааны энергийг ашиглах боломжийг судлах бөгөөд үүний тулд юуны өмнө Улаанбаатар хотын хэмжээмнд коллекторын нэгж талбайд ирж буй нарны цацрагийн эрчимийг тооцоолоно.
Энд загвар болгон тооцоо хийхээр сонгож авсан байр нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах бѳгѳѳд халаалтын ашигтай талбай нь S=8*9м H=2.7м юм.
2.2.1 Коллекторын АҮК, загвар болон шаардлагатай талбайг тодорхойлох
Коллекторын АҮК (Ашигт үйлийн коэффициент) [7,8]
1.Коллекторын хавтангын ашигтай ажиллагааны коэфицентыг дараах томъёогоор тодорхойлбол:
2.2.2 Халаалтын улиралд нарны дулааны энергиэр байр сууцны дулааны ачааллын хэдэн хувийг хангах боломжтойг тогтоох
Хэд хэдэн сард дулааны ачааллын хэдэн хувийг нараар хангах боломжтойг тогтоох. Коллектерийн нийт талбай 9м2 ба 18м2 байх нөхцөлд:
2.3 Байшин сууцанд нарны эрчим хүчийг цахилгаанд хувирган ашиглах боломж
Загвар болгон сонгож авсан байшингийн дээврийн нийт талбай нь 45м2 бѳгѳѳд дээр дурдсан тооцооны аргачлалаар 6,9 Киловатт хүртэл чадалтай тѳвийн сүлжээнд холбогдсон 2 тоолуурт нарны цахилгаан үүсгүүр суурилуулах боломж байна.
Ингэснээр тухайн хэрэглэгч тѳвийн шугамнаас хямд үнэтэй цахилгааныг шѳнийн хямдралтай тарифаар цахилгаан халаалтандаа хэрэглэн, харин нарны цахилгаан үүсгүүрээс гаргасан цахилгаанаа 12 Центээр (Dollar) [14,18,20]тѳвийн шугaманд зарах боломжийг сэргээгдэх эрчим хүчний шинэчилсэн хуулиар баталсан.
Тус системийн үйлдвэрлэх эрчим хүчийг мѳнгѳн дүнд шилжүүлэн бодвол ѳдѳр 8547 тѳгрѳг, сард 256410 тѳгрѳг, жилд 3076920 тѳгрѳгний цахилгааныг тѳвийн шугаманд нийлүүлэх бүрэн боломж байна. Уг системийн ниийт ѳртѳг нь дунджаар 10400 евро бѳгѳѳд ѳртѳг нѳхѳх хугацаа нь Улаанбаатар хотод 10-12 жил байна.
2.4 Нарны коллекторыг байрны дулаан хангамжинд ашигласнаар эдийн засаг болон экологид үзүүлэх давуу талууд
Хүснэгт 8 Эдийн засаг болон экологид үзүүлэлтүүд
сар |
9 |
10 |
11 |
12 |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Нийт |
Шатаах нүүрсний хэмжээ , тн |
0.3 |
0.7 |
1 |
1.15 |
1.3 |
1.2 |
1.1 |
0.8 |
0.35 |
7.8 |
Яларуулах CO , тн |
0.41 |
0.96 |
1.37 |
1.58 |
1.78 |
1.64 |
1.51 |
1.10 |
0.48 |
11.02 |
Дулааны ачаалал |
22 |
37 |
56.9 |
76.1 |
81.9 |
78 |
61. |
45.1 |
22.1 |
|
Нарны дулаанаар хангах хувь |
100 |
60.5 |
31.5 |
21.2 |
21.9 |
29.7 |
44.5 |
65.6 |
100 |
|
Хэмнэх нүүрсний хэмжээ , тн |
0.3 |
0.42 |
0.32 |
0.24 |
0.28 |
0.36 |
0.49 |
0.52 |
0.35 |
3.1 |
CO-ийн бууруулах хэмжээ , тн |
0.41 |
0.58 |
0.43 |
0.33 |
0.39 |
0.49 |
0.67 |
0.72 |
0.48 |
4.3 |
Дээрх хүснэгтээс харахад нарны энергийг дулаан хангамжид ашиглахад шатаах нүүрсний хэмжээ болон ялгаруулах СО-гийн хэмжээг бодитойгоор бууруулсан нь харагдаж байна.
Монгол гэр дээр тусах нарны цацрагийн хэмжээ, түүнийг дулаанд хувирган ашиглах боломж
3.1 Монгол гэр дээр тусах нарны цацрагийн хэмжилтийн зарим үр дүнгээс
Гэр дээр тусах нарны цацрагийн тооцоог хийхдээ гэрийн дээвэр болон туургыг урд, хойд, баруун, зүүн гэсэн хэсгүүдэд хувааж тэдгээрт тусах нарны боломжит цацрагийн энергийг хойт өргөргийн 480 –ийн байрлалд цаг, өдөр, сараар тооцоолов. Жишээ болгон гэрийн дээвэр болон туурга дээр тусч байгаа нарны цацрагийн хоногийн явцыг (3-р сарын дундаж өдөрт харгалзах) зураг 5; 6 –д үзүүлэв.
Гэр дээр сард тусах нарны энергийг тооцоолж гарган авсан үр дүнгээс зураг 5-д үзүүлэв.
3.2. Гэрийн дулааны ачааллын тооцоо, хэмжилтийн үр дүн
Зураг 8. Гэрийн дулааны ачааллын жилийн явц
Гэрийн дулааны ачааллыг халаалтын уламжлалт аргаар хангахад шаардагдах нүүрсний хэмжээг таван ханатай гэрийн жишээн дээр тооцоолж гарган авсан үр дүнгээс зураг 8.д үзүүлэв.
Гэрийн дулааны ачааллыг тодорхойлох хэмжилтэнд цахилгаан халаагуур, цахилгаан тоолуур ашиглаж цагийн зайтайгаар хоногийн турш сар бүрийн дундаж өдрүүдэд хийж гүйцэтгэв. Гэрийн дулааны ачаалал хэмжилтийн явцад улирал, салхины нөлөөнөөс хамаарч 1.7-3.8 кВт байв.
Таван ханатай гэр дээр жилд тусах нарны энергийн хэмжээ гэрийн жилийн дулааны ачааллаас 4.8-5.5 дахин их байгаа ба халаалтын хугацаанд гэр дээр тусаж байгаа нарны цацрагийн энергийн хэмжээ нь халаалтын хугацаан дахь гэрийн дулааны ачааллаас ойролцоогоор 3.2 дахин их байна.
4-Р БҮЛЭГ
Монгол орны сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчний бусад эх үүсвэрүүдийг Монгол оронд ашиглах боломж
Өнөөдөр дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж байгаа эрчим хүчний нийт хэмжээ 2195 Гигаватт хүрсэн бөгөөд дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байна. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, ялангуяа нар салхины эх үүсвэрийн жилийн өсөлт асар өндөр хурдацтай хөгжиж байгаа. Тухайлбал, 2017 онд дэлхий даяар шинээр ашиглалтад орсон эрчим хүчний нийт хүчин чадлын 70 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлж байна. Нарны цахилгаан станцын нийт суурьлагдсан хүчин чадал 402 Гигаватт хүрээд байгаагийн 98 Гигаваттыг 2017 онд барьсан байна.
Өөрөөр хэлбэл нарны цахилгаан станцын суурьлагдсан хүчин чадлын жилийн өсөлт 2017 онд өмнөх 2016 онтой харьцуулдахад 33 хувиар өссөн. Үйлдвэрлэлийн ийм өндөр өсөлт одоогоор аж үйлдвэрийн бусад аль ч салбарт алга. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь дэлхий нийтийн хөгжлийн шинэ хандлага болсныг эндээс харж болно. Цаг уурын сөрөг өөрчлөлт бодит зүйл, дэлхийн өнцөг булан бүрт яг одоо болж буй үйл явдал. Эрдэмтдийн таамаглалаас илүү хурдацтай явагдаж байна. Дэлхий улс орнуудад сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлж байгаагийн нэг тод жишээ нь манай урд хөрш. Хятад улс эрчим хүчий нийт үйлдвэрлэл 2016 онд 1777 гигаватт хүрсэн гэсэн мэдээлэл бий. Энэ тооцоогоор бол БНХАУ-ын эрчим хүчний сүлжээнд холбогдон ажиллаж байгаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 667 Гигаватт. Сэргээгдэх эрчим хүчний тухайд 131.1 Гигаваттыг нарнаас, 188.4 Гигаваттыг салхин цахилгаан станцаас гарган авч байна.
Олон улсын хэмжээнд “Gobi desert” гэж нэршсэн говийн их уудам тал нутгийн нар салхины нөөцийг ашиглан асар их хүчин чадалтай цахилгаан станц байгуулах боломжийн талаар 1999 оноос эхлэн сүүлийн 20-иод жил судалсан бѳгѳѳд олон улсын эрчим хүчний агентлагаас дэлхийн цөлийн бүс нутгуудад нар, салхины эрчим хүчний их чадлын станц байгуулах судалгааны ажлууд хийгдэж байна. Уг судалгаанд манай улс бас оролцсон ба судалгаагаар Монгол орны говийн бүс нутаг нөөц хэмжээ, газарзүй цаг уурын нөхцөлийн хувьд нар, салхины эрчим хүчийг ашиглах хамгийн боломжтой төгс газар болохыг олон талаас нь судлан тогтоосон.
Нар, салхины нөөц ихтэй бүс нутгуудад БНХАУ-тай хил залгаа Дорноговь, Өмнөговь, Дорнод аймаг мөн Дундговь, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн урд хэсэг багтдаг. Яг цаахна талд нь дэлхийн хаана ч байхгүй эрчим хүчний асар зах зээл байгаа нь бидэнд асар том боломж байгааг харуулж байна. БНХАУ, Зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн өсөлт маш өндөр, түүнийгээ дагаад эрчим хүчний хэрэглээ асар их өсч байгаа, эрчим хүчний байнгын дутагдалтай зах зээл. Нэг үгээр хэлбэл, Монгол улс газар зүйн байршил, геополитикийн хувьд Зүүн хойд Азийн эрчим хүчний интеграцад томоохон тоглогч байхад зохицсон байршилтай.
Нар, салхины эрчим хүчээ ашиглаж, хэдэн арваас хэдэн зуун гигаваттын станцуудыг говийн бүс нутагт байгуулж бүс нутгийн орнуудад нийлүүлэх нь манай улсын хөгжлийн нэг гарц яах аргагүй мөн. Нар салхины станцуудыг олноор байгуулбал орчин үеийн аж үйлдвэрийн өндөр технологиуд орж ирнэ. Монголын инженер техникийн ажилтнууд дэлхийн улс орнуудад бүтээгдсэн хамгийн сүүлийн үеийн өндөр түвшний технологитой харьцах боловсон хүчин болж бэлтгэгдэнэ.
Манайх шиг цөөхөн хүн амтай жижиг оронд өндөр технологи эзэмшсэн, нэмүү өрөг ихтэй мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн гаргах боломжтой аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлбэл хөгжих өндөр боломжтой. Ийм боломжийг олгох нэг чиглэл нь сэргээгдэх эрчим хүч юм. Зүүн хойд Азийн орнууд болох Солонгос, Япон, БНХАУ зэрэг орнууд нь эдийн засгийн өндөр өсөлттэй, хамгийн ихээр эрчим хүчний хомстолд орж буй орнууд. Монгол орны сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцийг эргэлтэд оруулж, Зүүн хойд Азийг орнуудын эрчим хүчний тодорхой хэсгийг хангах хангалттай нөөц, эдийн засгийн боломж, үндэслэл бий.
Манай орны хувьд нар, салхины эрчим хүчний асар их нөөцөө эргэлтэд оруулж, Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад нийлүүлэх явдал манай улсын хөгжлийн нэг гарц болох тодорхой харагдаж байна. Өнөөдөр, нар салхины станц байгуулах технологи төгс болсон, хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад үнэ өртөг нь ч асар хурдан буурч байгаа.
Нэг мегаватт нэгж хүчин чадалтай нарны цахилгаан станц, эсвэл салхин станц байгуулах хөрөнгө оруулалтын хэмжээ нүүрс, хий, усан цахилгаан станцын хөрөнгө оруулалтаас багассан. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг хол зайнд, хэдэн мянган километрт дамжуулах өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын технологи ч бас төгс төгөлдөр хөгжиж, өртөг зардал нь буурсаар байна.
Өөрөөр хэлбэл, техник технологи талаас нь авч үзэхэд өнөөдөр Зүүн хойд Азийн супер сүлжээ төслийг хэрэгжүүлэхэд ямар ч хүндрэл байхгүй, хэрэгжих бүрэн боломжтой. Эдийн засгийн хувьд ч үр ашигтай. Хэрвээ говийн бүс нутагт ѳѳрийн нѳѳц бололцоондоо тулгуурлан 10 гигаватт хүчин чадалтай нарны станц барьчихвал жилдээ 17,000 сая киловатт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. БНХАУ-д нэг киловат цагийг 0.10 ам доллар буюу 10 центийн үнэ тарифаар экспортолно гэж үзэхэд 10 гигаватт хүчин чадалтай нарны станц жилдээ 1,7 тэрбум ам долларын борлуулалт хийнэ. Өнөөдрийн дэлхийн зах зээлийн үнээр 10 гигаватт хүчин чадалтай нарны станцын эхний хөрөнгө оруулалт дунджаар 7-8 тэрбум ам доллар байдаг.
Үүгээр тооцвол уг станц 4-5 жилд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөж, цаашид жил бүр 1,7 тэрбум орчим ам.долларын ашигтай ажиллах болно. Нарны цахилгаан станцын ашиглалтын зардал маш бага, хүлэмжийн хорт хий ялгаруулахгүй, жилд 3-4 удаа нарны зайн нүүрийн шилийг угааж цэвэрлэхээс бусад зориулалтаар ус ашиглахгүй, байгаль орчинд онцын сөрөг нөлөө үзүүлэхгүй зэрэг маш олон давуу талуудтай.
Азийн супер сүлжээ байгуулан Зүүн Хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний интеграцад орсноор манай улсад алдах зүйл юу ч байхгүй. Харин ч манай орон өндөр технологийн орон болж, эдийн засгаа тэлж, Зүүн хойд Азийн эрчим хүчний томоохон тоглогч байх боломж харагдаж байна. Дэлхий дахинд, тэр дундаа Зүүн хойд Азийн улс орнууд энэ төрлийн төслийг нэн тэргүүнд санхүүжүүлэх сонирхолтой.
Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа үүднээс сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн төслүүдийг нэн тэргүүнд санхүүжүүлнэ гээд байр сууриа илэрхийлсэн. Гэтэл Япон, Өмнөд ба Хойд Солонгос улс гэхэд эрчим хүчний түүхий эдийн ихэнх хэсгийг гаднаас импортлодог. Эдгээр орнууд бүгд Парисын хэлэлцээрт нэгдэж хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах үүрэг амлалт хүлээсэн учраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байна. Гэтэл эдгээр улсад манайхтай харьцуулахад сэргээгдэх эрчим хүчний нөөц харьцангуй бага. Нөгөөтэйгүүр, геополитикийн талаас нь аваад үзвэл Монгол улс бүгдээс нь давуу талтай байна. [12,13, 16, 17, 22,]
ДҮГНЭЛТ
1. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 48 орчим хувь нь гэр хорооллын айл өрхүүдээс үүсэлтэй учир үүнийг бууруулахын тулд дулаан хангамжид нь нарны дулааны энергийг ашиглах шаардлагатай байна.
2. Нарны энергийг ашиглахын тулд онолын тооцоо судалгааг сонгож авсан байшингийн загвар дээр хийсэн ба үр дүнд нь 9-10 , 4-5-н саруудад 18м2 талбай бүхий коллектор дулааны ачааллыг 100%, 11-3н сард хамгийн багадаа 43%-ийг хангах боломжтой гэж тогтоогдлоо.
3. Ингэснээр тухайн байшин жилд 3,1 тн нүүрсийг хэмнэж 4,3 тн СО – г агаарт хаяхаас зайлсхийж чадах юм.
4. Хэрвээ байшин сууцаа зѳв дулаалсан тохиолдолд дулааны хэрэглээг 40 хувь хүртэл боломжтой.
5. Таван ханатай, 2 давхар эсгий бүрээстэй, дулаалгатай гэрийн дулааны алдагдал улирал, салхины нөлөөнөөс хамаарч халаалтын саруудад ойролцоогоор 1.7-3.8 кВт байв.
6. Халаалтын хугацаанд гэр дээр тусч байгаа нарны цацрагийн энергийн хэмжээ гэрийн дулааны ачааллаас 3.2 дахин их байна.
7. Гэр дээр тусч байгаа нарны цацрагийн энерги цэлмэг өдөр гэрийн дулааны алдагдал 11 ба 3-р саруудад дунджаар 9-15 орчим хувиар, 10,4-р саруудад 16-28 хувиар буурахад нөлөөлдөг байна.
8. Таван ханатай, хоёр давхар эсгий бүрээстэй гэрийн дулааны үзүүлэлт дунджаар 280-510 кВт ц / м 2 жил байна
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|