• Lead the way ...
         
26
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0

Технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг Apple компани iPhone цувралынхаа шинэ загварыг дэлхий нийтэд танилцууллаа. 2020 оны хоёрдугаар үеийн SE ухаалаг утас тус компанийн бусад загвартай харьцуулахад үнэ хямд, хэмжээ жижиг аж. 

Тодруулбал, 64 GB багтаамжтай шинэ SE загварын үнэ 399 ам.доллар бол 128 GB багтаамжтай нь 449 ам.доллар. Харин 256 GB багтаамжтай загвар нь 549 ам.доллараар тус тус худалдаанд гарахаар болжээ. 

4.7 инч дэлгэцтэй, хурууны хээ мэдрэх технологитой шинэ загвар хэлбэрийн хувьд iPhone 8 загвартай төстэй. Apple компани шинэ загвараа хар, цагаан, улаан гэсэн гурван өнгийн сонголттойгоор худалдаанд гаргахаар болжээ.  

2020 оны хоёрдугаар үеийн iPhone SE ухаалаг утасны урьдчилан захиалга маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ