A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |
|
“Хамгийн нөлөө бүхий эмэгтэй”, “Европын удирдагч” гэх тодотголуудаар нь дэлхий дахин Ангела Меркелийг мэдэх бол эх орон нь түүнийг “Мөнхийн Канцлер”, “Ээж” хэмээн өргөмжилдөг. Герман улсын анхны эмэгтэй канцлер Ангела Меркелийн бага залуу настай танилцаж, түүний амжилт төлөвшилд гэр бүл нь хэрхэн нөлөөлсөн болохыг олж мэдэцгээе.
БОЛОВСРОЛЫГ ДЭЭДЭЛДЭГ ГЭР БҮЛ
Меркел баруун Германд харьяалагдаж байсан Хамбург хотод мэндэлсэн боловч түүний гэр бүл зүүн Германруу нүүжээ. Берлин хотоос холгүй орших Тэмплин хотод ирээдүйн канцлерийн бага нас өнгөрсөн байна.
Түүний аав Католик шашны томоохон урсгал болох Протестантизмын номлогч байсан бол ээж нь Латин, Англи хэлний багш байжээ.
Багш нарын даруухан гэр бүлд өссөн нь түүнийг хээнцэр тансаглалаас хол хүн болгосон болов уу. Берлин хотын төвд байх жижигхэн байр, онцлох зүйлгүй энгийн зуслангийн байшин, өөрийн гараар ногоо тарих нь Меркелийн дуртай зүйлс юм.
СОНИУЧ ЗАН, СУРАХ МЭДЭХИЙГ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ БОЛГО
Гэр бүлийн хүмүүжил нь шашны суурьтай боловч туйлширсан сүсэг бишрэлийг эцэг эх нь хүүхдүүддээ тулгасангүй. Тэд гэр бүлээрээ бурхны сургааль, ёс суртахууны үзэл баримтлалыг логик ухаан, учир шалтгааны холбоо хамааралтайгаар мэтгэлцэн ярилцаж, цаг үеийн мэдээ мэдээллийг хамтдаа хэлэлцдэг байсан талаар Меркель дурджээ.
Гэр бүлийн энэхүү хүмүүжил хэчнээн үр дүнтэй байсныг хүүхдүүдийнх нь амжилтаас харж болно. Ангела Меркель их сургуульдаа физикээр сурч, улмаар квантийн химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бол түүний дүү Маркус Каснер докторын зэрэгтэй онолын физикч болж, бас нэг дүү Айрин Каснер нь физик эмчилгээгээр мэргэшжээ.
ХУВИЙН ЗАРЧИМДАА ҮНЭНЧ БАЙХЫН ҮНЭ ЦЭНЭ
Меркелийн бага залуу нас Зүүн Германийн коммунист дэглэмийн дор өнгөрсөн боловч тэр хэзээ ч үлгэр жишээ коммунист байсангүй. Шашны зан үйлст ч төдийлөн оролцдоггүй байжээ. Их сургуульд заавал үздэг Марксизм-Леннизмын онолын хичээлд Меркель онц сайн бус “тэнцсэн” үнэлгээтэй дуусгаж байв.
Тэр инженерийн сургуулийн багш болох хүсэлт гаргахад Зүүн Германийн Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас дэргэдэх ажилчдынхаа талаар мэдээлэл өгч байх нөхцөл тулгажээ. Тэр өөрийгөө нууц хадгалахдаа муу тул тагнуул болж чадахгүй хэмээн татгалзаж байв.
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХУВЬД ЭЭЖТЭЙГЭЭ ОЙР ДОТНО БАЙХ ЧУХАЛ
Эцэг нь шашны ажлаар гэрээс хол байх нь элбэг байсан боловч Меркелийн ээж хүүхдүүдийнхээ өдөр тутмын амьдралд анхаарал их хандуулдаг байлаа. Меркель ээжтэйгээ амьдралынхаа бүх л үеийн туршид ойр дотно ярилцдаг байснаа дурссан байдаг.
Канцлерын ээж 80 нас хол давсан хойноо ч багшийн ажлаа үргэлжлүүлж байсан бөгөөд Герман улсын хамгийн нөлөө бүхий хүн болсон охинтойгоо тогтмол утсаар ярьж, хамаатан садан, найзууд, танилуудынх нь сонин сайхныг дуулгадаг байжээ. Хачирхалтай нь тэд улс төрийн талаар хэзээ ч ярьдаггүй байв.
TAGS |
#Edu |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|