A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 79 | |
|
Дэлхийд нөлөө бүхий эдийн засгийн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл болох Bloomberg телевиз, вебсайтын үүсгэн байгуулагч Micheal Bloomberg энэ удаагийн “Дэлхийн суутнуудыг ИНГЭЖ хүмүүжүүлдэг” цувралаараа онцолж байна.
Майкл Блүмбергийн талаарх баримтууд:
Нэр: Micheal Rubens Bloomberg
Төрсөн өдөр: 1942 оны дөрөвдүгээр сарын 14
Төрсөн газар: АНУ-ын Бостон хот
Мэргэжил: Улс төрч, бизнесмэн, зохиолч
Гэр бүл: Англи эмэгтэй болох Suzan Elizabeth Barbara Brown-тай 1975 онд гэрлэсэн бөгөөд өдгөө 2 хүүхэдтэй.
Төгссөн сургууль:
Bloomberg бол дэлхийд нөлөө бүхий баячуудын нэг. “Форбес” сэтгүүл түүнийг Америкийн 34 дэх, дэлхийн 94 дэх баянаар тодруулж байсан. Тэрээр хөрөнгөө сайн үйлс хийхэд зориулахыг эрмэлздэг. Үүний нэг нь 1996-2002 онд Жон Хопкинсийн Их Сургуульд ТУЗ-ын дарга байхдаа 200 сая доллар хандивласан явдал юм. Мөн 34 тэрбум ам.долларыг өөрийн хүүхдүүддээ үлдээлгүй эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад
"Хойч үедээ үлдээж болох хамгийн сайхан бэлэг бол сайхан ирээдүй болохоос эд хөрөнгө биш" хэлжээ.
Micheal Еврей гэр бүлд төрж, өссөн. Хэсэг хугацаанд инженерийн мэргэжлээрээ ажилласны дараа бизнеснесийн зам мөрөө хөөжээ. Удалгүй найзынхаа зөвлөснөөр хувьцааны салбарт хөрөнгө оруулж эхэлсэн. Хөрөнгийн зах зээлд анализ хийж, өгөгдөл боловсруулах зориулалттай программыг зохион бүтээсэн.
20 жилийн дараа “Bloomberg LP” дэлхий даяар 100-аад салбартай, 8000 ажилтантай болсон. Bloomberg Нью Йорк хотыг 2002 оны халдлагын дараа дахин хөл дээр нь босгож, хөгжүүлсэн.
Блүмберг “Би бол бизнесээс улс төр рүү орсон жирийн л нэг инженер хүн” гэж өөрийгөө илэрхийлдэг аж:
Тэрээр сайн үйл хийх, тууштай хөдөлмөрлөх, буруу үйлдэл хийсэн хэнийг ч байсан зоригтой шүүмжлэх, харин хэн нэгнийг магтах бол хийсэн үйлдлийг нь сайшаадаг зэрэг зарчмуудыг баримталдаг.
Түүнийг энэ их амжилтад хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол ээж нь. Тэрээр нэгэн ярилцлагынхаа үеэр бараг анх удаа ээжийнхээ талаар:
“Ээж маань их дөлгөөхөн хүн байсан. Алдаж, оносон ч дөлгөөн хэвээрээ. Тэр байдлаас нь би өөрөө бурууг хийснээ мэдэж, зөв хийсэн зүйлдээ урамшдаг байсан” хэмээжээ.
Олон хүний хараанд байдаг Micheal Bloomberg ийнхүү хэлсний дараа түүнийг тусч, нинжин зан чанар ээжээс нь үлгэр дуурайлал болсон гэдэгт маргах хүн үгүй байсан юм.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|