• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    118   |  
0

Ихэнх компаниуд 12 дугаар сарын 1-ны өдөр гэнэт ухаан орсон мэт ирэх жилийнхээ СТРАТЕГИЙГ гаргахаар хуралддаг. Энэ үеэр захирлууд нь хурлын өрөөнд цуглацгааж богино хугацаанд дээд удирдлагад танилцуулах стратегийг хэрхэн гаргах билээ гэж брэйнсторм хийцгээдэг. 

Гэтэл бодит байдал дээр стратеги нь байнгын процесс байх ёстой болж таардаг. Эндээс эмч, багш гэдэгтэй адил компаниудад стратегич хэрэгтэй болох нь харагдана. Эмч нар өдөр тутам хүн эмчилдэг бөгөөд энэ нь тэдний мэргэжил юм. Гэтэл бизнес хийнэ гэдэг нь яг үүнтэй адил өдөр тутам стратегиа шинэчлэх ажил юм. 

Учир нь нөхцөл байдал, хэрэглэгчийн хүсэл таашаал тасралтгүй өөрчлөгдөж байна шүү дээ. Яг л хүн бүрт таардаг эмчилгээ гэж байдаггүйтэй адилаар нөхцөл байдал бүрт тохирох нийтлэг нэг стратеги гэж хаана ч байхгүй. Хамгийн шилдэг стратеги гэдэг нь тухайн нөхцөл байдалд тохирох, тэрхүү нэгэн онцлог стратеги мөн. Стратегич гэдэг нь нөхцөл байдал бүрт тохирсон өвөрмөц арга замыг боловсруулж чаддаг МЕНЕЖЕР-ЗАХИРАЛ юм. 

Түүхэнд гарсан хамгийн агуу стратегичдаас би өнөөдөр ЧИНГИС ХААН болон СТИВ ЖОБС нарыг онцолмоор байна. 1997 онд Apple компани дампуурлын ирмэгт байхад эргэн очиж өнөөгийн хэдэн их наяд долларын үнэлгээтэй компани болгож чадсан. 1997 оноос хойш Стив Жобсын удирдсан Apple iTunes ба iPod бүтээгдэхүүнээрээ хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн, мөн iPhone утсаараа гар утасны зах зээлийг бүхэлд нь өөрчилсөн билээ. 

Эндээс бид Стив Жобс дандаа танихгүй, шинэ зах зээлд орж тухайн зах зээлээ эзлэн авдаг агуу СТРАТЕГИЧ байсныг нотлон харж болно. Стив Жобс 1976 онд Apple компанийг үүсгэн байгуулж хувийн компьютерын ертөнцөд хувьсгал хийсэн. Энэ компани нь тухайн үедээ хамгийн том корпорацуудын нэг болж өргөжсөн. Стив Жобс Apple компаниасаа “хөөгдсөний” дараа Тоглоомын түүх киногоор супер хит болсон Pixar, компьютерын NeXT компаниудыг үүсгэн байгуулж мөн л оргүй хоосноос олон тэрбумын бизнесүүдийг босгосон. 

Яг үүнтэй адилаар Чингис хаан маань дандаа гадны, танихгүй улс оронд, олон фронтууд дээр өөрөөсөө том армиудтай зэрэг байлдаж ялалтууд байгуулдаг байсан нь түүнийг түүхэн дэх хамгийн агуу СТРАТЕГИЧДИЙН нэг болгож байгаа юм. Монголын компанийн захирал, менежерүүд бүгдээрээ СТРАТЕГИЧ хэмээх энэхүү мэргэжлийг эзэмших боломжтой. Эзэмших хэрэгтэй. Эзэмших ёстой.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ