• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    123   |  
0
 

Хөл хорио тогтоосноос хойш дэлхий нийтэд тоглоомын зах зээл хөдөлгөөнд ороод байна.

Тухайлбал “Call of Duty (CoD)”, “FIFA” тоглоомын бүтээгчид цар тахлын үеэр тоглогчдын тоо огцом өссөн талаар мэдээлэв. Үр дүнд “Activision Blizzard”, “Electronic Arts” компаниудын энэ оны эхний гурван сарын санхүүгийн үзүүлэлт өссөн аж. “CoD” цувралын бүтээгч “Activision Blizzard” компани энэ оны эхний улирал буюу сард дунджаар 407 сая хэрэглэгч онлайнаар тоглосон нь өндөр үзүүлэлт юм.

 
 

Мөн, “CoD”-н шинэхэн тоглоом болох “Warzone” нь гуравдугаар сард нээлтээ хийснээс хойш 60 сая хэрэглэгчийг татсан аж. “Overwatch” болон “World of Warcraft” тоглоомын хэрэглээ өсөж, ухаалаг утасны тоглоом “Candy Crush” нь АНУ-н app store-н хамгийн их борлуулалттай франчайз болжээ. 

“Covid-19”-н улмаас энэ жил видео тоглоомын зах зээл өндөр өсөлттэй байгаа бөгөөд “Microsoft”, “Steam” зэрэг тоглоомын платформд олон тооны шинэ хэрэглэгч нэмэгджээ.

Эх сурвалж: BBC

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ