• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    145   |  
0
 

Дизайны төгс шийдэл бүхий музей, тэнгэр баганадсан өндөр барилгаас эхлээд дундаа нүхтэй хийц бүхий зочид буудал хүртэлх 2020 онд ашиглалтад орох сонирхолтой барилгуудыг танилцуулж байна.

 
  • 1000 Trees /БНХАУ-ын Шанхай хот/

Британийн зохион бүтээгч Tomas Heatherwick энэ архитектурыг бүтээсэн ч үүнд тийм ч итгэлтэй бус байжээ. Тэрээр үүнийг архитектурын шинэлэг санаа гэхээс илүү Heatherwick Studio-ийн бүтээсэн "топографийн хэсэг" хэмээв.

1000 мод бүхий уг байгууламж Шанхайн голын эрэг дээр байрладаг. 

 
  • "Vancouver" tower /Канад улсын Ванкувер хот/

Гурвалжин сууритай атлаа орой нь тэгш өнцөг бүхий шийдлийг харвал энэ байрилга дээр ажиллаж буй инженерүүд нэгэн хэвийн уламжлалт байдлыг эсэргүүцдэг бололтой. Vancouver бол Данийн архитектур Bjarke Ingels-ийн бүтээсэн өвөрмөц барилга юм. 

Ingels 493 метрийн өндөртэй уг барилгад өөрийн бий болгосон өвөрмөц шийдлийг харуулахыг хүссэн аж.

 
  • Nanjing Zendai Himalayas Center /БНХУ-ын Нанжин хот/

Хятадын алдарт Шаншуй уран зургаас санаа авч уг барилгын дизайныг бүтээжээ. Мод, ус зэрэг байгалийн орчныг бүрдүүлэхийг зорьсон. Салангид зургаан тусдаа багууламжыг гол мэт ус урсах хоолойгоор холбосон. 

Тус барилгыг Хятад улс орчин үеийн дэвшилтэт арихитектурыг хөгжүүлэхээр эрмэлзэж буйг илэрхийлсэн зоримог шийдэл хэмээн тодорхойлжээ.

 
  • Opus барилга /Дубай хот/

Шилэн хийц, тэгш бус хэмтэй, цоолсон мэт уг барилгыг 2007 онд Британы архитектур анх санал болгож байжээ. Тус барилгыг илүү онцгой байлгахын тулд тусдаа хоёр байгууламжыг дундуур нь холбосон юм. 

2,717 метрийн өндөртэй алдарт Burj Khalifa-гаас хэдхэн километрийн зайд оршдог боловч энэ нь тэр хавийн хамгийн үзэсгэлэнтэй архитектурын шийдэл байх болон хэмээн инженерүүд үзэж байна.

 
  • Powerhouse Telemark /Норвегийн Porsgrunn хот/

Норвеги улс өнгөрсөн онд Европийн хамгийн анхны усан доорх ресторанийг бүтээсээн. Porsgrunn голын эрэг дээр байрлах уг барилга нь дараа дараагийн шинээр бий болох барилгуудын дэвшилтэт стандартыг бий болгох зорилготой. 

Тус байгууламжын дотоод засалд олон төрлийн уран зургуудыг багтаажээ.

 
  • New Museum of Western Australia /Австралийн Perth хот/

Хог хаягдалаар дүүрсэн хуучны барилгын суурин дээр шинэ музей бүтээхэд Hassell, OMA нар багагүй бэрхшээлтэй тулгарчээ.

Тэд орчин үеийн шийдлийг харуулах нь мэдээж хэдий ч музей учир хуучны өв соёлын шинжийг алдагдуулж болохгүй шаардлагыг баримтлан уг барилгыг бүтээж байна.

 
  • Дубай 2020 үзэсгэлэнд оролцсон "Сингапур" байгууламж

Өмнө оны аравдугаар сард болсон Дубай-2020 үзэсгэлэнд улс орнууд өөрсдийгөө сурталчилсан бүтээн байгуулалтыг хийх болсон. Канадын дугуй модон театраас эхлээд Австрийн асар том конус бүхий олон тооны архитектур үзэсгэлэнтэй Дубай-2020 үзэсгэлэнд оролцсон байна. Эдгээрээс хамгийн онцгой нь Сингапурын төсөл юм. 

Энэ бол Арабын элсэн цөлд байгуулах ногоон байгууламж. Үүнд нарны хүчээр усжуулах систем, сүүдэрлэх зориулалттай дээврийн багтаасан нь онцлог юм.

 
  • Grand Egyptian Museum /Египтийн Cairo хот/

Хоёр жилийн өмнөөс баригдаж эхэлсэн тэрбум долларын өртөгтэй уг музейд санхүүгийн саатал гарсан ч энэ оноос барилгаа үргэлжлүүлж эхэлжээ. Тус барилга 2020 оны сүүлээс ашиглалтад орох юм. 

TAGS
#Tech





Холбоотой санал болгох мэдээ