A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
17
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 83 | |
|
“Foxconn” компанийг Терри Гоу гэх залуу 1974 онд ээжээсээ 7500 ам.доллар зээлэн электрон бараа хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болно гэсэн итгэлтэйгээр байгуулжээ. Хөлөө олж байхдаа буюу 1980-аад онд тэд компьютер, түүний дагалдах хэрэгслүүдэд ашигладаг залгуур, кабел мэтийг голчлон хийдэг нэлээн том үйлдвэр болчихсон байв. 1996 онд уг компанийн орлого ердөө хагас тэрбум ам.доллар. Жилийн орлого нь 2000 он хүртэл Тайванийн “Quanta”, “Compal” нараас бага байв. Гэвч 2010 онд анх удаа “Foxconn” 100 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ. (2014 онд 135 тэрбум ам.доллар)
1980-аад онд хэний ч мэддэггүй байсан үйлдвэр хэрхэн 800-аад мянган ажилтантай, 135 тэрбум ам.долларын борлуулалттай аварга компани болж чадав? Тэдний амжилтын гол түлхүүр “Apple”, “Amazon”, “Xiaomi”, “Cisco”, “Huawei”, “Dell”, “Hewlett-Packard”, “Intel”, “Motorola”, “Nokia”, “Sony”, “Toshiba” гэх мэт акул компаниудын гэрээт үйлдвэрлэгч болсонд оршино.
Тайванийн бусад технологийн компаниудтай харьцуулахад “Foxconn”-ий түүх арай өвөрмөц. Учир үүсгэн байгуулагч Терри Гоу нь өөр дэлхийн хэмжээний технологийн компаниудад ажиллаж байсан туршлагагүй агаад компани нь ч Тайвандаа сураггүй тэгээс эхэлсэн компани юм. Тэдний амжилт улсын бодлого эсвэл нийгэм, үйлдвэрлэлийн элитүүдийн дэмжлэгийн үндсэн дээр бий болоогүй бөгөөд цэвэр олон улсын үйлдвэрлэлийн сүлжээний өөрчлөлтөөс хамаарсан аж.
“Foxconn”-ий анхны стратегийн түншлэл 1995 онд Терри Гоу өмнөд Хятадад “Dell”-ийн захирал Майкл Деллтэй уулзсанаас эхлэлтэй. Тухайн үед электроникийн брэндүүд ханган нийлүүлэгчдээс бүрдэл хэсгүүд, сэлбэгүүдээ аваад өөрсдөө нийлүүлэн угсардаг байсан юм. Харин Терри Гоу Майкл Деллд компьютерын кейс, холбогч кабелууд хийж өгөх санал гаргасны дээр бусад бүрдэл хэсгүүдийг нь нийлүүлэн эцсийн бүтээгдэхүүн болгож угсарч өгөх санал тавьжээ.
Тэр уулзалтаас хойш “Foxconn” нь “Dell”-ийн хамгийн том гэрээт үйлдвэрлэгч болсон бөгөөд улмаар 2004 он гэхэд суурин компьютер, компьютерын серверийн дэлхий дээрх №1 үйлдвэрлэгч болжээ. 2005 онд “Motorola”, “Nokia” зэрэг компаниудтай хамтран ажиллаж эхэлснээр гар утасны үйлдвэрлэлээс жилд 6.3 тэрбум ам.долларын орлого олдог №1 гар утас үйлдвэрлэгч болов. Мөн Foxconn нь “Sony”-ийн “Playstation”, “Nintendo”-ийн “Switch” гэх видео тоглоомын төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг билээ.
2003 онд “Foxconn” нь Тайванийн электрон хавтан үйлдвэрлэгч “Chi Mei Optoelectronics” болон Америкийн “United Keys” компаниудтай хамтран TFT-LCD (thin-film transistor)-ийн бизнест хөл тавив. 2009 онд тэд “Sony”-той хамтран Америкийн зах зээлрүү LCD телевизор нэвтрүүлэхэд бэлэн болоод байв. 2010 оны гуравдугаар сард тэд LCD телевизор үйлдвэрлэх хүчин чадал, технологийн чадамжаа хүчирхэгжүүлэхийн тулд өөрсдийн дэлгэцийн хавтан үйлдвэрлэгч “Innolux”-ээ Тайваний хамгийн том электрон хавтан үйлдвэрлэгч “Chi Mei Optoelectronics”-тэй нийлүүлэн бие даан LCD телевизор үйлдвэрлэгч болж чаджээ. LCD телевизорын өртгийн 70 хувь нь LCD хавтанд ногддог учир энэхүү бүтцийн өөрчлөлт нь тун оновчтой шийдвэр болов. 2012 оны хоёрдугаар сард “Foxconn” LCD, LED телевизорын технологиор тэргүүлэгч Японы “Sharp” компаний 10 хувийг худалдаж авав. Мөн оны наймдугаар сард Осака хотноо байх “Sharp”-ийн хоёр үйлдвэрийг “Foxconn” хамтран ажиллуулах болов.
2014 оны арваннэгдүгээр сараас “Foxconn” “Nokia Technologies”-ийн стратегийн түнш болж “Nokia” таблетуудын үйлдвэрлэгч байх лицензийн эрхийг эзэмших болжээ. Энэ төрлийн хамтын ажиллагааг тэд Blackberry (гар утас), Google (роботон үйлдлийн систем) нартай мөн хийж чадсан юм.
Эдгээр стратегийн түншлэлүүдийн тундаас “Apple”-тай өрнүүлж буй хамтын ажиллагаа нь хамгийн чухал ач холбогдолтой. Тэд 2007 онд “iPhone”, 2010 онд “iPad” худалдаанд гарахаас эхлэн эдгээр бүтээгдэхүүний цорын ганц үйлдвэрлэгч байсаар байгаа. “Foxconn”-ий үйлдвэрлэлийн өндөр чадамж “Apple”-ийн амжилтад өндөр нөлөөтэй. 2007 оны нэгдүгээр сард Steve Jobs анх удаагаа “iPhone”-ийг танилцуулахад эхний iPhone ууд тухайн оны зургаадугаар сард хэрэглэгчдийн гар дээр очиж байв. Өөрөөр хэлбэл зах зээлд нийлүүлэгдэх хугацаа зургаан сар байсан юм. Харин сүүлд “iPhone X” загвар танилцуулсны дараа хоёр сар хүрэхгүй хугацаанд борлуулагдаж эхэлсэн.
Дээр дурдсан дэлхийн аварга компаниудтай хамтран ажиллах боломжийг олгосон нь мэдээж хямд үнэ билээ. Азийн хямд ажиллах хүч, түүнийг оновчтой зохицуулж хямд өртөгтэй үйлдвэрлэл зохион байгуулсан нь тэдний гол давуу тал. Хятадын Шэньжэнь хотноо гурван км2 “Foxconn City” гэж үйлдвэрлэлийн хорооллыг байгуулсан. Тэнд 200-400 мянган ажилчид ажилладаг бөгөөд нийтдээ 15 үйлдвэрийн байр, ажилчдын дотуур байр, дэлгүүр, усан сан, эмнэлэг гэх мэтийг цогцоор нь шийджээ.
2000-аад оны өндөр өсөлтийн жилүүдэд “Foxconn” Хойд Америкт ижил төрлийн үйлчилгээ үйлдвэрүүд болох “Flextronics”, “Jabil Circuit”, “Celestica and Sanmina-SCI” нарыг бүгдийг нь гүйцэж түрүүлсэн юм.
2017 оны сүүлээр “Foxconn” компани нь АНУ-ийн Висконсин мужид 10 тэрбум ам.долларын өртөгтэй телевизорын үйлдвэр босгох гэрээ хийсэн. Тэд 2022 он гэхэд тухайн мужид 13 мянган ажлын байр бий болгохоор амласан бөгөөд хариуд нь АНУ-ийн засгийн газар 4.5 тэрбум ам.долларын татаас өгөхөөр тохиролцсон байна.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
18
|
|
0
|
17
|
|
0
|
17
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|