• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    80   |  
0
 

Дэлхийн дайнууд, Их үсрэлтийн бодлого, Соёлын хувьсгал зэрэг ээдрээт цаг үеийг гашуун сургамж, их хохиролтойгоор туулсан Хятад улс өдгөө дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн тоонд бичигдэж, олон улсын улс төр, эдийн засгийн талбарт хамгийн нөлөө бүхий тоглогчдын нэг болжээ. 

Тэгвэл манай улсын нийт экспортын 93 хувь, импортын 34 хувийг дангаар үүрдэг урд хөршийн үсрэнгүй хөгжлийн гол нууц нь юу байв?

1. ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ГҮРНҮҮДИЙН  НЭГ

Өнгөрсөн 30 жилд Хятад улс нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болсон бөгөөд дараагийн 10 жилд АНУ-ыг гүйцэж түрүүлэхээр зорьж байна. 1980 онд тус улсын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ Энэтхэгээс бага байсан бол 2000 онд даруй хоёр дахин их болж ялгаа нь жил ирэх тусам гүнзгийрч байна.  

Хятадын эдийн засгийн өсөлт нь төрийн зүгээс хөдөө аж ахуйн салбарт урьд хожид байгаагүйгээр анхаарал хандуулсантай холбоотой. Мөн түүнчлэн судалгаа ба хөгжүүлэлт (R&D) тодорхой хэмжээгээр нөлөөлсөн аж. Цаашид үйлдвэрлэл суурьтай эдийн засгаас үйлчилгээ суурьтай эдийн засагт шилжин инновацийг ашиглах замаар улам хурдацтай хөгжихөөр төлөвлөж байгаа юм. Хятадын судалгаа хөгжүүлэлтийн зардал дэлхийн нийт судалгаа хөгжүүлэлтийн зардлын 15 хувийг дангаар эзэлж байгаа бөгөөд цаашид өсөн нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

2. ХӨГЖИЖ БУЙ ОРОН ХЭВЭЭР  

Хятадын эдийн засгийн өсөлт гайхмаар хэмжээнд оччихоод байгаа хэдий ч 70 сая гаруй хятадууд нэн ядуу хэвээр. Мөн хүн амын тооноос хамаарч нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд дөнгөж 76 дугаарт бичигдэж байна. Хятадын ядуу иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутагт аж төрдөг бөгөөд том хотуудад өрнөж буй өндөр өсөлтийн үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Хөдөө тосгоны ард иргэдийн амьдрал хөдөө аж ахуй, амиа аргацаасан аж ахуйгаас хараат хэвээр. Хэдийгээр орчин үеийн технологийн хөгжилд хятадуудын хувь нэмэр үлэмж их ч хөдөө аж ахуйн салбар эдийн засгийнх нь нэгэн тулгуур багана хэвээр байсаар байна. Дэлхийн фермийн аж ахуйн 35 хувийг Хятад улс дангаар эзэмшдэг бөгөөд хүн амынх нь 50 хувь нь энэхүү салбартай аж амьдралаа холбожээ.

3. ХӨГЖЛИЙН ҮЛГЭР ЖИШЭЭ

2015 онд дэлхийн улс орнууд Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг шинээр тодорхойлсон. Мянганы хөгжлийн зорилтуудын "Ядуурлыг бууруулах" тухай тэргүүн зорилт амжилттай биелж буй нь 2015 оноос ч өмнө илэрхий ажиглагдаж байв. Энэхүү амжилтын чамгүй хэсэг Хятад улстай шууд холбоотой. 1990 оноос хойш тэд 439 сая гаруй нэн ядуу иргэнээ ядуурлаас гаргаж чаджээ. НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн 2015 оны тооцоо, судалгаагаар дэлхийн нийт хүн амын ядуурлын түвшин буурсны 76 хувь нь Хятад улсаас хамааралтай аж.  

Мянганы хөгжлийн бусад зорилтуудын үр дүнгээрээ ч манлайлдаг. Хятад улс дэлхийн эх, хүүхдийн эндэгдлийг хамгийн эрчимтэйгээр бууруулж буй орон юм. Тухайлбал тус улсад 1996 онд 100,000 төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 108.7 байсан бол 2015 онд 21.8 болтлоо буурчээ. Өөрөөр хэлбэл эхийн эндэгдлийн түвшин жилд дунджаар 8.5 хувиар багассан гэсэн үг. Мөн түүнчлэн Хятад улс нь гадны ямар нэг тусламж дэмжлэггүйгээр 1970 онд 24 сая тохиолдол бүртгэгдэж байсан хумхаа өвчнийг 2014 онд 57-хон тохиолдол болтол бууруулж чадсан бахдам амжилттай. Улмаар 2020 он гэхэд хумхаа өвчнийг ор мөргүй арилгахаар зорьж байна.  

 
TAGS
#Business