• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    85   |  
0
 

Энэхүү нийтлэл нь бизнесмен Paul Graham-ийн хувийн блог дээрх эсээний орчуулга болно.

Би багадаа амжилттай бизнес эрхлэгч хүнийг хүүхэлдэйн кинонд гардаг 50 орчим насны сувдаг шунахай, ширээ балбасан ууртай эрэгтэйгээр л төсөөлдөг байв. Хачирхалтай нь амжилттай гарааны бизнесүүдийн удирдлагууд дунд тийм хүн ховор. Бусад салбарын удирдлага ямар байдгийг би мэдэхгүй ч гарааны бизнесийнхэн лав тийм биш гэдгийг гадарлана.

Зарим хүн өгөөмөр, зөөлөн нэгэн байснаас илүү шунах шаардлагатай. Тэгж байж бизнест амжилт үзүүлнэ гэж боддог байж болох.

Харин миний бодол өөр. Тухайлбал та үнэхээр сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж бодьё. Бүгд л энэ мэдээг амнаас ам дамжин ярьж байвал таны бизнес өсөх болно. Хэрэв та хүнээс мөнгө салгахдаа муу, зөөлөн сэтгэлтэй нэгэн байгаад эрэлтийн муруй хамгийн доод цэгтээ хүрсэн байлаа ч муруйн хэлбэр өөрчлөгдөхгүй дээш өссөн хэвээр л байна. Гарааны бизнест орлогын хэмжээнээс илүү өсөлт хамгаас чухал учир бусад зүйлд бүү санаа зов.

Бас нэгэн жишээ. Өөрийн чинь компани сард 1000 ам. долларын орлого олдог байлаа гэж бодьё. Хэрэв танай компани олон төрлийн маш сайн бүтээгдэхүүн үйлдвэрлээд орлого долоо хоногт таван хувиар нэмэгдвэл хоёр жилийн дараа гэхэд танай компани сард 160 мянган ам. долларын ашигтай ажиллах боломжтой.

Одоо харин боломжит хэрэглэгчдийнхээ тэн хагаст нь л бүтээгдэхүүнээ борлуулдаг гэж бодьё. Ингэхээр хоёр жилийн дараа танай компани сард 160 мянга биш 80 мянган ам. доллар олох болно. Үүнийг хэр их алдагдал гэж үзэхээр байна? Хэдий хугацааны дараа анхны олж болох байсан ашгаа нөхөж чадах вэ ? Ердөө л 15 долоо хоног. Хоёр жилийн дараа гэхэд шунахай захирлаас 3.5-хан сарын ард  явж байх болно.

Хэрэв компанийнхаа ололт амжилтыг хэмжье гэвэл хамгийн их анхаарах тоо “өсөлтийн хувь” байх ёстой. 

Өмнөх жишээтэй адил хэрэглэгчдийнхээ тэн хагасаас ашгаа олж байна гэж бодьё. Гэхдээ энэ удаа долоо хоногт тав биш зургаан хувийн өсөлт үзүүлнэ. Хоёр жилийн дараа шунан байж олсон 160 мянга биш 214 мянган ам.доллартай болсон байна. Нэг жилийн дараа гэхэд хоёр сая биш  4.4 сая ам.долларын ашиг олсон байна.

Мэдээж өсөлтийн хувь орлогоос шууд хамааралтай бол шунахай захирлын зөв байж болох юм. Гэвч гарааны бизнес огт өөр. Гарааны бизнест сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчид нь бусдад сурталчлах замаар амжилт олдог. Тиймээс илүү шунал тус биш хор ч болох талтай. 

Гарааны бизнесийн үүсгэн байгуулагч нь өгөөмөр байхын давуу тал нь ашиг орлого, бизнесийн өсөлт зэргийнхээ тэнцвэрийг олж чадахад оршино. Шунахай сэдлээр тийм менежмент хийж дөнгөхгүй.

Хэрэв та аз жаргалтай амжилттай бизнес эрхлэгч байхыг хүсвэл орлогоос илүүтэйгээр өсөлтийн хувиа сайжруулахад анхаарлаа хандуулаарай. Дийлэнх амжилттай яваа гарааны бизнесүүд санаандгүйгээр энэ сонголтыг хийчихсэн байдаг. Хэрэв та үүнийг ойлгож ухамсарлан бизнестээ хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрэх нь гарцаагүй. 

 
TAGS
#Business