• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    115   |  
0

Компанийн тухай ойлголт

Монгол хэлний тайлбар толь бичигт компанийг “…гишүүдийн хувь хөрөнгөөс бүрдэх дүрмийн сантай, өөртөө эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ түүгээрээ хариуцдаг аж ахуйн нэгж…” гэж тодорхойлсон бол Английн Кэмбрижийн толь бичигт “…хувийн хариуцлага хүлээхгүйгээр ашиг олох аргачлал, …ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг байгууллага…” гэж тодорхойлжээ.

Английн I Элизабет хатны ивээл дор 1600 онд "East India" хэмээх нэртэй, дэлхийн анхны компанийн бүтэцтэй байгууллага бий болсон түүхтэй. Тэд Ази, Энэтхэгээс халуун ногоо, нэхмэл, үнэт эдлэлийг хөлөг онгоцоор тээвэрлэж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байжээ. Тус компанийг үүсгэн байгуулагчид нь өөрсдийн компанид оруулах хөрөнгийг тусгайлан “хувьцаа” хэмээн, компанийн суурь хөрөнгийг бий болгож, өөрсдийгөө “хувьцаа эзэмшигчид” хэмээн нэрлэсэн аж.

Хөлөг онгоцууд далайн шуурганд сүйрэх, далайн дээрэмчдэд дээрэмдүүлэх зэрэг алдагдал хүлээсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувийн хөрөнгөөр бус компанид оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг цоо шинэ тогтолцоог бий болгосон нь орчин цагийн компанийн засаглалын суурь болжээ. Үүнээс урьд, бизнес эрхлэх явцад хэний ч санаанд оромгүй, тооцоолоогүй алдаа, алдагдал гарахад тухайн бизнес эрхлэгч болон гэр бүлийн гишүүдийн амьдралыг бүхэлд нь хямруулдаг байсан тул ямар ч хүн өөрийн болон гэр бүлийн амьдралаа эрсдэлд оруулан бизнес эрхлэх сонирхолгүй байв.

Орчин цагийн компанийн хөгжил

 

Орчин цагт компанийн тухай ойлголт улам өргөжсөөр байна. Хөрөнгө оруулагчид зөвхөн компанид оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээдэг болсон нь дээрх үйл явдлаас эхтэй. Бизнес эрхлэх сонирхолтой хувь хүн, гэр бүлийн санхүүдээ санаа зоволгүйгээр компани байгуулж, зоригтойгоор бизнес эрхлэх суурь ингэж тавигдсан ажээ. Компани байгуулснаар та өөрийн хөрөнгөөр бус компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээдэг. Хэрэв таны байгуулсан компани 100 мянган төгрөгийн дүрмийн сан буюу өөрийн хөрөнгөтэй бол тэр хэмжээгээр л бусдын өмнө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Ийнхүү бизнес эрхлэгчдийн хариуцлагыг бууруулснаар хүмүүсийн бизнес эрхлэх сонирхол нэмэгдэж, улмаар зах зээл өргөжин тэлсэн буй. Компани байгуулах нь аль ч орны нийгэм, эдийн засгийг эрчимжүүлээд зогсохгүй дэлхийн эдийн засгийн өсөлтөд ч хувь нэмэр оруулдаг. Хүн төрөлхтний түүхэнд мөрөө үлдээсэн томоохон олон нээлт компанийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн байдаг.

Хамтрагчаа олох нь  

Three ways your company can benefit from collaborating with other companies  - Big Red Cloud

Нөгөө талаас, энэ нь төрөл бүрийн ур чадвар, хөрөнгө санхүүтэй хүмүүс хамтран компани байгуулах үед харилцааг нь илүү хөнгөвчилж өгдөг. Жишээлбэл, бизнесийн гайхалтай санаа бодож олсон ч тухайн бизнесээ эхлүүлэх хангалттай мэдлэг туршлага, хөрөнгө мөнгөгүй бол яах вэ? Энэ тохиолдолд та бизнес хамтрагчидтай болж болно. Хийхээр зорьж буй зүйлийн тань талаар мэдлэг сайтай, ижил зорилготой хүмүүсийг хамтрагчаараа сонгох боломжтой.

Мөн хөрөнгө оруулагчтай хамтран компани байгуулж, компанийнхаа тодорхой хувьцааг эзэмшүүлж болно. Энэ нь банкнаас зээл авч өөрийн хөрөнгөө барьцаалуулах, зээлийн хүү төлөх эсвэл шаардлагатай хөрөнгийг өөрөө цуглуулах зэргээр цаг хугацаа алдахгүй байх арга юм. Хөрөнгө оруулагч шаардлагатай эх үүсвэрийг өгнө гэсэн үг.

How to register a company/startup in India - Information News

Компани нь нэг талаас ашиг орлого олох нэгж, нөгөө талаас баталгаа болдог учраас бүх бизнесийн харилцаа компани хооронд болж байна. Өнөө үед ямар ч байгууллага бизнесийн харилцаанд хувь хүнээс илүүтэй аливаа компанитай гэрээ, хэлцэл байгуулдаг болсон. Компани улсад бүртгэлтэй, тусгайлсан хөрөнгөтэй, түүгээрээ хариуцлага хүлээх чадвартай, тогтсон хаяг байршилтай, мэргэжлийн ажиллах хүчин, хүний нөөцтэй байх тул бизнесийн харилцаанд илүү итгэлцэл үүсэх нь зүйн хэрэг.

COVID-19 – Shape the Future | The British Academy

Мөн компанийн нэр хүнд нийгэмд танигдаж тухайн бизнес өсөж дэвжих, цар хүрээгээ нэмэгдүүлснээр брэнд болон өргөжихөд дөхөм байдаг. Иймд компани байгуулж, хуулийн этгээдийн хариуцлага хүлээх нь аливаа санхүү, хууль зүйн эрсдэлийг багасгаж, хөрөнгө оруулалт татах, бусадтай хамтарч бизнесээ өргөжүүлэхэд таатай хөрс суурийг бий болгодгоороо давуу юм.

Уншигч та igeree.mn сайтад зочилж, компани үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтуудыг өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн аваарай.

TAGS
#Business





Холбоотой санал болгох мэдээ