A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |
|
Ажлын эрчтэй байх үед бид залхуурал, анхаарал сарнилтыг хялбархан даван туулдаг. Шинэ санаанууд ундарч, ажил урагшилж, бүтээмж өндөр байх энэ хэмнэлтэй үеийг алдагдуулалгүй хадгалах нь юу юунаас илүү чухал юм. Аливаа төсөл, багийн ажлын амжилтын 40 хувь нь ажилтнуудын ажлын эрч хүчээс шууд хамаардаг гэсэн судалгаа гарчээ.
Тэгвэл эрч хүчийг ямар хүчин зүйлс сулруулдаг вэ, тэдгээрийг даван туулах вэ гэдэгт хамтдаа шийдэл хайцгаая.
1.Үнэт зүйлийн зөрчил: “Энэ ажлын үр дүн надад ямар ч хүртээлгүй”
Хүн өөрийн зорилго, үнэт зүйлтэй уялдаагүй аливаа зүйлийг хүчин чадлаа бүрэн дайчилж хийж чаддаггүй.
Шийдэл: Ажилтны хүсэл сонирхолд нийцсэн үүрэг даалгавар өгөх
Тухайн хүний сонирхдог зүйл, өөрийгөө үнэлэх үнэлэмж, хэтийн зорилго гэх мэт хэд хэдэн шинжийг илрүүлж, үүрэг даалгавартай нь уялдуулсанаар ажилтан илүү эрч хүчтэй ажиллах боломжтой. Хамгийн хүнд, хэнд ч таалагдахгүй даалгаврууд ашиг шимээ өгдөг гэдгийг санаж тухайн хүний хувийн онцлогт нийцүүлээрэй.
2. Өөртөө итгэлгүй байдал: “Би хийж чадахгүй нь”
Даалгаврыг өөрийнхөө ур чадвараас хэтийдсэн хэмээн үзэж, өөртөө эргэлзэж байгаа хүн үр бүтээлтэй ажиллаж чаддаггүй.
Шийдэл: Ажилтандаа өөрийн ур чадвартаа эргэлзэхгүй байх итгэл найдварыг өгөөрэй. Ингэхийн тулд боломжгүй санагдахуйц нүсэр даалгаврыг хэд хэдэн хэсэгт хуваа. Урьд өмнө нь яг ижил бэрхшээлүүдийг давсан туршлагыг нь эргэн сануул. Мөн өөртэй нь адилхан түвшинд амжилттай яваа хүмүүсийн туршлагаас хуваалц.
Эсрэгээрээ өөртөө хэт итгэлтэйгээсээ болж алдаа их гаргадаг, ажлаа голдог хүмүүс бий. Энэ тохиолдолд тэдний чадварыг огт үгүйсгэж болохгүй. Тухайн үүрэг даалгаврт нь хэрэг болохуйц шинэ мэдээ мэдээлэл, тулгарч болох шинэ сорилтуудыг онцлоорой.
3. Ажилд саад болдог сэтгэл хөдлөлүүд: “Надад хэцүү байгаа учраас би ажиллаж чадахгүй нь”
Сэтгэл гутрал, уур бухимдал, санаа зовнил зэргийг мэдэрч байгаа үед хүмүүс төвлөрөх чадвараа алддаг.
Шийдэл: Тав тухтай чимээгүй орчинд ажилтантайгаа илэн далангүй ярилц. Идэвхтэй сонсогч бай. Яриаг нь хэт дэмжиж, бас үгүйсгэж болохгүй. Сайтар сонссоныхоо дараагаар зөв ойлгосон эсэхээ бататгаж асуух хэрэгтэй. Шаардлагатай бол дараагийн уулзалтаа товлосон ч болно. Хамгийн гол нь хэн нэгэн хүн өөрийнх нь асуудлыг ойлгож, эсвэл ойлгохыг хичээж байгаа үед хүмүүсийн мэдэрч буй сөрөг сэтгэл хөдлөл эрс буурдаг байна.
Хэрэв нүүр тулж ярилцах оролдлого бүтэлгүйтвэл сэтгэл судлаачид хандахыг зөвлөж байна.
4. Холбоо хамаарлыг ойлгохгүй байх: “Яагаад болохгүй байгааг мэдэх юм алга”
Чухам юунаас болж бэрхшээл үүсч байгааг тодорхойлж чаддаггүй буюу олон янзын шалтаг тоочиж байгаа хүн асуудлаас гарах гарцаа олоход өөрийгөө бүрэн дайчилж чаддаггүй. Тэд тухайн бэрхшээлийг өөрийн хяналтаас гадуур буюу өөр шалтгаантай холбон тайлбарладаг.
Шийдэл: Ажил урагшлахгүй байгаа гол шалтгааныг хамтдаа илрүүл. Ажилтан тухайн шалтгааныг өөрийн хяналтаас гадуур зүйл (цаг хугацааны гачигдал, өвчин зовлон, ажлын хамтагчид г.м) хэмээн тайлбарлаж байвал өөрийнх нь хяналтанд байх ёстой бусад зүйлийг өөрчлөх талаар ярилц. Үр дүнд нь асуудлыг өөр өнцгөөс харах, хандлагаа өөрчлөх, илүү нарийн төлөвлөлт хийх зэрэг гаргалгаанууд гарч ирэх болно.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
29
|
|
0
|
22
|
|
0
|
22
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|