A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 533 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 533 | |
|
Орон сууц хөлслөх гэрээ гэж юу вэ?
Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Орон сууц нь хүний хувийн амьдралын орчинг бүрдүүлдэг учир орон сууц хөлслөгчийг онцгойлон хамгаалах шаардлага гарч байгаа тул орон сууц хөлслөх харилцааг тусгайлан зохицуулах хэрэгтэй болдог. Иймд орон сууц хөлслөх гэрээний заалт нь өөр зориулалтын өрөө тасалгаа, эсхүл газар хөлслүүлэхэд хэрэгжихгүй. Өөрөөр хэлбэл орон сууц хөлслөх гэрээгээр зөвхөн хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууцны байшин, орон сууцны өрөө хамаарах юм.
Орон сууц хөлслөх гэрээний онцлог
Онцлог зохицуулалт
Хөлслөгчдийн эзэмшилд байгаа орон сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Мөн хөлслүүлэгч нь эд хөрөнгө хөлслөх гэрээг биелүүлэхтэй холбоотой шаардлагаа хангуулах зорилгоор тухайн орон сууцанд байгаа хөлслүүлэгчийн эд хөрөнгийг саатуулан барих эрхтэй.Хөлслөгч орон сууцыг сүүлийн 3 жил тасралтгүй эзэмшиж, үүргээ зохих ёсоор биелүүлж байсан бол хөлслөгчийн тавьсан нөхцөлөөр уг орон сууцыг хөлслөх шинэ гэрээ болон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг тэргүүн ээлжинд байгуулах эрхтэй. Өмчлөгч орон сууцыг худалдахаар бол энэ тухай давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх ёстой бөгөөд ийм эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоож өгнө. Энэ хугацаанд давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол өөр этгээдэд худалдаж болно.
Төстэй гэрээнээс ялгагдах онцлог
Түрээсийн гэрээнээс гэрээний зорилго зориулалтаараа ялгаатай байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээнээс гэрээний зүйлээрээ ялгаатай.
Тодорхой байр сууцанд ажил, үйлчилгээ явуулах биш, харин удаан хугацаанд хүмүүс байрлах зорилгоор хөлслөн авсан нь орон сууц хөлслөх ба ажлын байрны гэрээний ялгаа болдог. Эсрэгээрээ хөлслөгч эхлээд ажил, үйлчилгээ явуулах зорилгоор хөлслөн авсан байранд хожим гэр бүлээрээ амьдарч эхэлсэн бөгөөд ингэхдээ гэрээг өөрчлөөгүй бол энэ нь орон сууц хөлслөх гэрээнд тооцогдохгүй. Ашиглалтыг нэг талаас өөрчилсөн хэдий ч анх байгуулсан эд хөрөнгө гэрээ нь орон сууц хөлслөх гэрээ болон өөрчлөгдөхгүй.
Үүнээс гадна хөлслөгч орон сууцыг гэрээ байгуулалгүй, хөлс авалгүй өөр этгээдэд ашиглуулсан тохиолдолд орон сууц хөлслөх гэрээний зохицуулалтыг хэрэглэхгүй тухай Иргэний хуулийн 307 дугаар зүйлд заасан байна.
Хэрэв та орон сууц хөлслөх гэрээг байгуулах гэж байгаа бол нийтлэлд дурьдсан зүйлсийг анхаарах зайлшгүй шаардлагатай бөгөөд аливаа эрсдэл, асуудал, боломжит эрх зүйн маргаанаас зайлсхийхийг хүсвэл мэргэжлийн хуульчдын боловсруулсан гэрээг igeree.mn сайтаас өөрийн хэрэгцээ, шаардлагад тохируулан хоромхон зуур угсран авах боломжтой.
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|