• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    117   |  
0

Таарамжгүй харилцаатай хүмүүстэй хамтран ажиллах нь боломжгүй зүйл биш юм. Та идэвх санаачлагатай байж дараах аргуудыг хэрэглэснээр ямар ч хүнтэй зохицон ажиллаж, өөрчлөлтийг бий болгож чадна.

1. Яагаад тааламжгүй харилцаа үүсэв? Үйлдлээ дахин тунгаа

Хүн бүртэй нөхөрсөг байхыг оролдовч зарим хүнтэй яаж ч хичээгээд эерэг харилцаатай байх боломжгүй мэт санагддаг уу? Гэвч хамтран ажиллах, баг болох гэдэг нь нэгнийхээ дутуу чадварыг нөхөх, туршлагыг гүйцээх, мэдэхгүйг таниулах зорилготой билээ. Танд үгүйлэгдэж буй мэдлэг чадвар нөгөө хүнд бий.

Тэгвэл та хоёр яагаад муудалцсан бэ? Магадгүй энгийн үл ойлголцол таны сүржин хариу үйлдлээс улбаалан харилцааг бутаргах шалтгаан болсон юм биш биз? Бурууг бусдаас биш өөрөөсөө түрүүлж хайгаарай. Аливаа нөхцөлд бид хүний бодлыг биш өөрийн хариу үйлдлийг л хянаж чадна гэдгийг сана.

 

2. Асуудлыг өөр өнцгөөс харахыг хичээ

Санаатайгаар бусдад хүндрэл учруулдаг хүн ховор. 

Тиймээс хамтран ажиллах явцад учирч буй хүндрэл бэрхшээлийг нөгөө хүний байр сууринаас харахыг хичээгээрэй. Өөрийн хэвшмэл сэтгэлгээг түр орхиж, өөр хүний харах өнцгийг олохыг хичээх нь таны шийдэхийг зорьж буй асуудлын тайлал ч болж болох юм.

Хүмүүс ямар зорилготой байна? Яагаад тодорхой нэг үйлдлийг хийв? Хүмүүсийн эцсийн зорилго нь юу байна вэ гэдгийг эрэлхийлж тунгаагаарай.

 

3. “Шүүмжлэгчдэд” биш “Асуудлыг шийдвэрлэгчдэд” хүмүүс дуртай

Хамтран ажиллаж байгаа хүмүүсийн хүйтэн хөндий уур амьсгалыг эвдэх нэг арга бол санаачлагыг тэдэнд шилжүүлэх юм. Гэхдээ хүмүүсийн шинэ санаанд шүүмжлэлээр бус сайжруулах саналуудаар хувь нэмэр оруулахаа мартуузай. Ингэхдээ та өөрийн байр суурийг илэрхийлэн баримталж болох бөгөөд “өрсөлдөгч” бус “хувь нэмэр оруулагч” гэсэн хандлага нь таныг эелдэг сайн багийн гишүүн, хүмүүсийн дуртай хамтрагч болгох юм.

Хүмүүсийн санал санаачлагыг хүсэж хүлээж буйгаа илэрхийлэхдээ идэвхгүй, зайлсхийсэн байдлыг бус нүүр тулсан, идэвхтэй хандлагыг урьтал болгоорой.

 

 

4. Бага ярьж, их асуу

Хүний төрөлхийн хандлага нь өөрийн бодлыг бусдад тулгах юм. Харин өөрийн үзэл бодлыг түр хойш тавьж, бусдын бодол санааг дэлгэрүүлэн асууснаар хүндлэл, итгэлцэл бий болдог. 

Гэхдээ зөвхөн өөрийн ярих ээлжийг хүлээх бус, даацтай асуудал дэвшүүлж, хариултыг нь чин сэтгэлээсээ сонсох хэрэгтэй.

 

 

 

 

5. Харилцааны тогтмол хандлагаа өөрчил

Хэн нэгэнтэй таарамжгүй байгаагаа “Гар нийлдэггүй юм” гэх шалтгаанаар хаацайлах нь элбэг. 

Тэгвэл үг дуу цөөтэй хүмүүст нүүрэмгий олон нийтэч чанар, хамт олонч хүмүүст ч биеэ даасан байдал хэрэг болдог. Танд үгүйлэгдэж байгаа зан чанарууд нь таны эсрэг тэсрэг мэт хүмүүст агуулагдаж байх нь бий.

Тиймээс ялгаатай хүмүүс өөрсдийн дутагдлыг бие биенийхээ давуу чанараар нөхөж болно гэх эерэг хандлагыг санаж яваарай. 

 

 

 

 

6. Туслалцаа хүс

Тусламж хүсэх нь нөгөө хүнийхээ мэдлэг чадварыг үнэлж байгаагийн илэрхийлэл юм. 

Энэхүү хүсэлт нь хүйтэн хөндий харилцааг үр дүнтэй, эерэг түншлэл болгох ид шидтэй аж.

 

 

Эх сурвалж: Harvard Business Review

 

TAGS
#Business