A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 100 | |
|
Дийлэнх хүний сэтгэн бодох чадамж 30 наснаас хойш буурч эхэлдэг. Гэвч ажил амьдралын ахиц дэвшилтэд нөлөөлдөг гол хүчин зүйл болох мэдлэг туршлага нь 80 наснаас хойш өсөн нэмэгдсээр байдгийг эрдэмтэд тогтоожээ. Үүний тод жишээ нь санхүүгийн ертөнцийн суутнаар нэрлэгдэж буй 89 настай Уоррен Баффет, түүний “баруун гар” 95 настай Чарли Мангер нар юм. Түүгээр ч зогсохгүй АНУ-ын түүхэн дэх 45 ерөнхийлөгчийн 43 нь 50-аас дээш настай, 22 нь 60-аас дээш настай байсныг бид санах нь хэрэгтэй. Мэдлэг чадвар шинээр эзэмшихийн гол түлхүүр нь нас биш бөгөөд хүсэл эрмэлзэл, сониуч зан болохыг нэмэлт судалгаанууд баталсаар байна.
Аливаа улс орон, албан байгууллага, бизнес, шинжлэх ухаан, урлаг спортын амжилтын үндэс нь багийн ажиллагаа билээ. Тэгвэл хамтын ажиллагааны үндэс суурь нь сэтгэхүйн олон ургалч байдал юм. Олон төрлийн мэдлэг чадвар шаардлагатай багийн ажилд туршлагатай ахмад ажилчид асар их үнэ цэнийг нэмдэг.
Ахмад ажилчдын үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Ахмад настай ажилчид болон ажилчдын насны ялгаанаас үүдэлтэй бэрхшээлийг арилгахад дараах шийдлүүдийг туршихыг санал болгож байна:
Өөрөөсөө ахмад хүмүүсийг удирдаж сурахын зэрэгцээ настай хүмүүст тулгардаг бэрхшээлүүдийг зохицуулж сурах нь залуу удирдагчдын эзэмшвэл зохих чадвар юм.
Нэг газраа удаан хугацаанд ажилласан боловч байгууллагад үнэ цэнэ нэмэх мэдлэг туршлагагүй хүн бусдаас илүү цалин авах үндэсгүй юм. Эсрэгээрээ, чадварлаг залуу ажилтан ч ахмад ажилтнаас илүү үнэлэгдэнэ гэдгийг харуулах нь байгууллагад эерэг соёлыг бий болгодог.
Аль нэг насны бүлэг давамгайлсан багтай харьцуулахад насны ялгаатай хүмүүсээс бүрдсэн баг нь сэтгэлзүйн хувьд тогтуун байдгийг судалгаагаар тогтоожээ. Эрч хүч болон туршлага чадвар хосолсон багийн уур амьсгалтай орчинд хэрэгцээтэй шинэлэг санаа урган гарах нь элбэг байдаг аж.
АНУ-ын “Boeing”, “Bank of America”, “Walgreens”, “GM” зэрэг компани тэтгэвэртээ гарсан хүмүүст ажлын байр санал болгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Мэдлэг туршлагыг ийнхүү эргүүлэн татаж, ахмад ажилчид хувь нэмрээ оруулж байгааг сурталчлан таниулах нь байгууллагад ашигтай юм.
Ахмад ажилчдын цалинг нэмэлгүйгээр мэдлэг чадварыг нь тодотгосон мэргэжлийн зэрэг дэв олгох нь удирдлагуудын зүгээс “хэмнэлттэй” залуу ажилчид элсүүлэх шаардлагыг бууруулдаг. Ингэснээр туршлагатай ажилчид үнэ цэнээ мэдрээд зогсохгүй байгууллагадаа хувь нэмрээ оруулах илүү их хүсэл эрмэлзэлтэй болдог.
Дэлхийн хүн ам хөгширч байгаа энэ үед аливаа байгууллага нас насны хүмүүсийг ашиглах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Залуу ажилчид төдийгүй ахмад ажилтнуудад нээлттэй, эрх тэгш, тэнцвэртэй, эерэг ажлын орчин бий болгох нь таны бизнесийг эрч хүчтэй, шинэлэг, ашигтай мөн нийгмийн хариуцлагатай болгох юм.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Business |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
36
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|